Аймгийн Алдарт уяач Б.Баатар: Хар азаргаараа улсын рекордыг эвдсэн


Шандаст хүлгийн хийморьт сүсэглэн удам дамжсан уяачдын уухайд түрлэг нэмэгсэд Дорнод аймагт цөөнгүй бий. Тэдгээрийн төлөөл болгож аймгийн Алдарт уяач Б.Баатар болон түүний хөвгүүдтэй уулзаж ярилцлаа. Б.Баатар Алдартынх найман хүүтэй. Тэдгээрээс гурав нь эцгийн шийрийг хатаан хурдан хүлгийн уяа эвлүүлж яваа юм. Б.Ганзориг нь өнгөрсөн жил аймгийн Алдарт уяач цол хүртэн, аавтайгаа нэгэн суудалд эрэмблэгдэх болжээ.
-Удам дамжсан уяачдын уухайд түрлэг нэмсэн та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна?
-“Тод магнай” сэтгүүлийн хамт олон манай аймгийн уяачидтай уулзахаар энэ хүртэл зорин ирсэнд миний бие ч гэсэн туйлын таатай байна.
-Алдартын удмыг залгасан уяач хөвгүүдийн талаар ярилцъя?
-Би найман хүүтэй. Нэг хүү маань өнгөрсөн жил аймгийн Алдарт уяач цол хүртсэн. Ганбат, Гантулга хоёр маань чамгүй сайн л уяж байна. Эцэг эхэд үр хүүхдийнхээ амжилт, ололтоор бахархах шиг сайхан юм хаа байхав.
-Өөрөөрөө бахархсан үе нь тэгвэл хэзээ бол?
- 1960 онд аймгийн спартикатаас анхны айргаа авч байлаа. Тэгэхэд 19-хөн настай ёстой нөгөө цэл залуугаараа байж дээ. Тэрнээс хойш аймгийн наадмаас зургаан түрүү, нэлээд хэдэн айраг авч 1998 онд аймгийн Алдарт уяач болсон доо. 1989 онд би шинэ амжилт тогтоож байсан юм.
-Ямар?
-Ахынхаа хар азаргыг уяад улсын рекордыг эвдэж түрүүлж байлаа.
-Улсын наадамд уу?
-Үгүй ээ, аймгийнхаа наадамд. Хар азарга маань 23 км замыг 21 минутанд туулж түүхэн амжилт тогтоож байсан юм. Би өөрөө ч сайн мэдээгүй байсан л даа. Тэгсэн хүмүүс хэлсэн юм. Тэр маань их сайхан санагддаг. Мөн энэ жил манай адуу түүхт 90 жилийн ойд айрагдаж ахыг нь магнай тэнийтэл баярлуулсан.
-Ямар насанд вэ?
-Сая МУ-ын Алдарт уяач цол хүртсэн Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Ч. Бямбасүрэн гэж залуу бий. Тэрний хээр морь чинь ахынх унаган адуу шүү дээ.
-Унаган адуу түрүүлж айрагдах шиг баяр бахдал хаа байхав?
-Харин тийм. Ах нь залуудаа Хэнтийгээс Галшар угшилтай адуу авч цус сэлбэдэг байлаа. Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас яруу найрагч Сумъяагийн Амартайванаас нэг азарга авсан. Амихандаа л хурдтай гэсэн газруудаас адуу авсан. Тэрний маань ч үр дүн гарч үр хүүхэд маань сайхан наадаж байна. Харин одоо азаргаа нэг солъё гэж бодоод байгаа. Ахад нь Дархан хүрэн гэж арав уралдахдаа ес түрүүлж, нэг айрагдсан сайхан буян байлаа. Ер нь адууны тэнгэр намайг ивээж явдаг юм шүү.
-Хүүхдүүд залгаад морь уях таатай байдаг байлгүй. Тэдэндээ хэр зөвлөж байна даа?
- Өө тэгэлгүй яахав. Одоо миний морь уяна гэж юу байхав. Хүүхдүүддээ л мэдэхээ хэлж байна. Манай хэд ч хар багын адуутай ойр байсан юм болохоор гайгүй сайн л уяад байх юм.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхнийг хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд ивээж явах болтугай.
Б.Ганбат: Аавдаа тусалж явсаар уяач болсон
-Аймгийнхаа уяачдын холбооны ойд азарга аман хүзүүдчихлээ. Баяр хүргэе?
-Баярлалаа. Уяачдын холбооны маань ой их сайхан өтгөн болж байна. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад ийм сайхан үйл ажиллагаа зохион байгуулсан хүмүүст баярласнаа илэрхийлмээр байна. Холбооныхоо ойг зорьж Матад сумаас аав, дүү хоёртойгоо ирсэн. Дүүгийн маань морь их насанд айргийн дөрөвт хурдаллаа. Сэтгэл өндөр сайхан байна.
-Аав тань уяач хөвгүүдээрээ их бахархдаг юм билээ. Хэдэн оноос морь уяж байгаа вэ?
-Эхлээд хурдан морь 6-7 жил унасан. Моринд томдчихоод аавынхаа уяаны ажилд тусалж явсаар нэг мэдэхэд өөрөө бие даахтай болсон байсан. Сүүлийн үед ааваасаа асууж зөвлөөд уяачихад ойр тойрондоо сайхан л наадчихдаг юм.
-Аман хүзүүддэг азарганыхаа талаар яриач?
-Миний саарал азарга Матад сумын гаралтай адуу байгаа юм. Матад, Сэргэлэн, Асгат зэрэг сумдын наадамд дээгүүр давхисан. Энэ дашрамд хэлэхэд саарал азарганы ах халтар азарганы төл АХ-ын 90 жилийн ойгоор улсын наадамд айргийн дөрвөөр давхисан. Тийм болохоор уяаг нь зөв тааруулбал саарал азарга гарцаагүй хурдан амьтан байгаа юм.
"Тод магнай" сэтгүүл Дорнод аймгийн тусгай дугаар




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна