Аймгийн Алдарт уяач И.Намжил: Хар мориныхоо цомцогийг нь хайчлаад мордуулчихсан


Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач И.Намжил гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таныг нутгийнхан энэ хавьдаа “хөндлөн” эр дээ гэх юм?
-Тэгж байна уу? /инээв/ Би уг нь Сүхбаатар аймгийн Онгон сумын хүн. Дорнод аймагт ирээд 46 жил болж байна. Энэ нутагт 24 настай цэл залуухан ирж байлаа. Одоо бол 70-ын босгон дээр ирсэн өвгөн байгаа биз дээ. Хурдан морь угшил дагадаг бол уяач хүн удмаа дагадаг гэж би хэлнэ. Миний аав 1919 онд төрсөн, 1938 онд цэргийн албанд мордоод таван жил цэргийн агт хариулсан юм билээ. Тэгээд халагдаж ирээд 35 нэгдлийн адуучин хийсэн. Адуунд эрэмгий, сураар юм хийхдээ шаггүй хэмээн нутаг хошуундаа сайшаагдаж явсан хүн. Ёстой нөгөө дуунд гардагчлан
Ороо морины ганган толгойд
Уургын хуйвыг алдаж үзээгүй гэдэг чинь миний аав. Ийм ааваар бахархахгүй гээд яахав.
-Тийм мундаг аавын хүү адуунд дурлахгүй гээд яахав?
-Тэгэлгүй яахав. Аав маань надад нэг ухаа морь зүсэлж өгсөн нь их хурдалсан юмдаг. 1970 онд энд шилжиж ирчихээд ухаа морио авчиръя гэтэл аав маань оронд нь хээлтэй гүү өгсөн юм. Тэр гүүнээс гарсан унага болгон давхисан даа. Өнөөдөр Алдарт уяач гээд данхалзаж байгаа маань ч гэсэн тэр буянтай амьтны ач буян.
-Намжилын “борууд” гэж ярих хүнтэй нэг бус удаа таарсан. Энэ гүүний үр төлүүд үү?
- Миний адуу гурван гүүний л угшилтай. Боруудын хувьд их сонин түүхтэй юм. Би мах комбинатад ерөнхий нягтлангаар 27 жил ажилласан. 1979 онд 200-гаад адуу мах бэлтгэлд орж ирдэг юмаа. Тэгсэн нэг муу байдас тогонд цохиулалгүй ганцаараа амьд үлдчихэж. Нядалгааны тогонд үхээгүй болохоор нь сүхээр цохисон байгаа юм. Тэгсэн яагаад ч юм хэлтгий цохиод бас л амь гарчихаар нь би тэлээгээрээ оосорлоод аваад гарсан юм. Эмнэг адуу хэр нь намайг дагаад хоёр давхраас явган хүний шатаар буусан гээд бод доо. Өмдний тэлээгээр оосорлуулаад шүү. Ингэж л надад ирэх гэж ирсэн тэр сайхан амьтнаас өөрийн чинь асуусан хурдан борууд гарсан юм даа. Сайн адуу эзнээ хайж явдаг гэдэг учиртай үг юм шүү.
-Тэр ч тийм шүү. Нөгөө хоёр нь ямар гүүнүүд байв?
-Миний найз Дугар Галшар угшлын нэг цагаан гүү өгсөн юм. Тэр цагаан, аавын минь өгсөн ухаа, мах бэлтгэлээс авсан бор гээд гурван л гүүний үр төл ийнхүү хурдалж байна даа. Намжилын борууд гэдэг чинь нарийн яривал Халх гол угшилтай адуу юм шүү.
-Цаг хатуу байсан үе дээ. Мах бэлтгэлд ирсэн адууг цувчууллаа гэх хэл ам гараагүй юу. Ялангуяа үр төл нь давхиад ирэхээр?
-Амаргүй шүү дээ. Махны Намжил, Артелийн Дорж, цагдаагийн Дорждэрэм, мал эмнэлгийн Дугар, хүн эмнэлгийн Халзан гээд л. Морь, малтай таван солиотой сэхээтэн байлаа./инээв/ Цаг хатуу тэр үеийг давсны хүчинд өдий зэрэгтэй явна даа. Бас ч яггүй байсан шүү. Тэр болгоноос эмээж явсаар бор байдсаа хоёр жил тэжээгээд 1990 онд хувьчилж авч санаа амарсан. Чамд сонирхуулаад нэг түүх ярих уу?
-Дуртайяа сонсъё?
-Тэтгэвэртээ гарсаны дараа мал цуглуулах санаатай байж байтал Ванчиг гэдэг хүний хар сүүлтэй цагаан даага мах бэлтгэлд ороод ирдэг юм. Даага тушаагаад яахав гэж бодоод оронд нь нэг бүдүүн морь өгөөд нөгөөхийг чинь аваад үлдчихлээ.
-Таны сонголт зөв байсан уу?
-Тэгсэн ёстой тэнгэртэй хурдан адуу байсан. Соёолондоо л гэхэд тав түрүүлсэн. Дандаа сумдын ойд шүү дээ. Маршал Чойбалсангийн нэрэмжит томоохон уралдаан болсон тэрэнд бас түрүүлсэн. Гэхдээ тэр бие галбирын хувьд их өвөрмөц адуу байсан. Магадгүй тэр нь хурданд нь нөлөөлдөг байсан байж магадгүй. Хошного нь тээр хойно тэгсэн хэр нь их гүн. Сүвээний хавирга нь хоёр хуруу орохгүй шахам зайтай.
-Сайн гүү байлаа гээд азарга муу бол төл хурдална гэдэг учир дутагдалтай. Азарга хаанаас тавьж байв?
- Дорнод, Хэнтий, Галшар, Сүхбаатар гээд аль л хурдтай гэсэн газраас авсан даа. Тожин, Галшарын Банзрагч, оготор Балжинням гэдэг хүний адууны угшлууд манайд бий. Яривал олон доо. Тулгамдаад орж ирэхгүй байна.
-Намжил Алдарт хичнээн айраг түрүү хүртээд байна вэ?
- Аймгийн наадмаас гэхэд л 16 түрүү, 30-40-өөд айраг авсан. Сүүлийн үед нас яваад өрөвдөөд уяж чадахгүй болчихоод байна. Нас явахаар хүн уян болдог юмаа даа янз нь.
-Тэгвэл эр хүний нулимсаа ил гаргасан нь хэзээ вэ?
- Аймгийн засаг дарга Жанлавын морийг би уядаг юм. Маршал Чойбалсангийн мэндэлсэний 100 жилийн ойд даргын хар морь хол түрүүлж, аймгийн наадамд түүнийгээ бататгасан юм. Бас Сүхбаатар аймгийн Онгон сумын 80 жилд, Дашбалбар сумын ойд түрүүлсэн. Тэгэхлээр нь урам ороод зүүн бүсийн наадамд уралдуулъя гэтэл “та өөрөө мэд л “ гэж байна.Тэр үед хар морь хязаалан байсан юм. Нэг нас ахиулаад мордуулах гэтэл Жанлав дарга больё гэдэг байгаа. Соёолон мордох гээд хүүхэд нь намайг шавдуулаад тэгсэн дарга намайг машиндаа хашчихдаг байгаа. Тэгэхээр нь хүүхдүүддээ хэллээ дээ. “Хар мориныхоо хүүхдийг солиорой. Тэгээд цомцогыг нь юу ч үгүй хайчилчих. Тэгээд мордуул” гэлээ. Жанлав намайг “морь дагах уу” гэж байна. Морийг нь мордуулчихсандаа санаа зовоод “үгүй ээ” л гэлээ.
-Эзнээс нь нуугаад мордуулчихаж байгаа хэрэг үү?
-Тийм./инээв/ Тэгээд нэг гэрт орж ирээд сууж байтал Болорчулуун орж ирээд “Намжил ахаа морь дагах уу” гэж байна. Дагая л гэлээ. Хар морь маань 6, 7-гоор л давхиад байна. Бас нэг онцлууштай нь Сүхбаатар аймгийн Засаг даргын улаан морь хар морины яг ард самбаа дараад л үлдсэн дээ. Араас нь Хэнтий аймгийн засаг даргын хөх буурал морь дөрөө цохиод л гэдэргээ салж байгаа юм. Тэгсээр байгаад хар морь маань түрүүлчихдэг юм даа.
-Огшоод л явчихав уу?
-Дарга ирээд “та яаж байнаа” гээд л намайг тэврээд уйлаад байсан. Эр хүний баярын нулимс гэдэг гарахаа болохоор хэмжээгүй шүү.
- Хар морь аргагүй хурдан байжээ дээ?
-Ээ мөн хурдан хүлэг. Аймгийн шилдэг, улсын шилдэг, оны есөн алдартан гэдэг алдрыг хар мориныхоо буянаар л хүртсэн дээ. Хоёр жил хөлийнхээ гэмтлээс болоод уралдалгүй өнжиж байгаад ноднингийн наадмуудад бас түрүүлсэн. Аргагүй хурдан буян даа.
-Хар морь шиг олон сайхан хүлгэдийг уяаг тааруулахын буян заяаг хүсье.
"Тод магнай" сэтгүүл Дорнод аймгийн тусгай дугаар, 2013 он


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна