С.Хэнгэрэг:”Санжаабүүрэгийн зээрд Нэрэмжимээ угшлын адуу”

2012 оны 2-р сарын 11 -нд

Одоогоор Монгол төрийн наадамд дөрвөн үеэрээ морь айрагдуулсан хоёрхон айл бий. 1932 оны улсын баяр наадамд шүдлэн айрагдуулж байсан бор адуут Донойдоо, түүний үр сад дөрвөн үеэрээ төрийн наадамд хурдан хүлгэдээ айрагдуулсан анхны айл болон монголын хурдан морины түүхэнд тодоор бичигдсэн. Харин хоёр дахь нь 1925 онд зээрд халзан морио гуравт хурдлуулан өм нээгдэж байсан Н.Пад түүний үр сад, ураг төрлийнхөн юм. Алдарт хүрэн азарганы эзэн Н.Падын унаач хүүхэд явсан С.Хэнгэрэг гуай өдгөө нас сүүдэр 92 зооглож буй. Адуунд дуртай өвгөдийнх нь аз хийморь дөрвөн үед нь хариагүйд олзуурхаж явдаг бууралтай Өлзийт хороололд хүүгийнх нь уяан дээр таарч цөөн хором хөөрөлдсөн юм.
“Н.Падын өвөг эцэг Тэнгэрнүдэн гэж хүн найман ханатай их гэртэй байсан нь надад өвлөгдөж ирсэн. Тэгэхээр би энэ айлын их гал голомтны хүн болж таарч байгаа биз. Наваанмөр гуайг нутаг орондоо нэртэй сүрхий номтой хүн байсан гэлцдэг юм. Харин Пад ахынх хувьд нутгийн нэг хөгшин эсгий татдаг хээр азаргаа уяхыг зөвлөж, тэр нь хошууны наадамд айрагдсанаас хойш хурдан морь уяж, олон айраг түрүү хүртсэн гэдэг. Одоогоор бол улсын мундаг том цолтон байх байсан биз.Пад ахынх их олон адуутай, олон ч морьд уядаг байсан санагддаг юм. Би цэрэгт явах хүртлээ Пад ахын хурдан морьдыг унасан. Нөгөө алдартай хүрэн азаргыг ч гэсэн унаж явлаа шүү дээ. Тэр үед одоог бодвол уралдаан цөөн, морьд олон уралддаг байж дээ. Тийм болоод ч тэрүү нэг мориор олон жил сайхан нааддагсан. Одоо хүүхдүүдээс дуулж байхнээ сайхан сайхан хурдан морьд нэг хоёр жил уралдаад л давхихаа больчихдог юм шиг байна. Жилд олон уралдаад тэгдэг юмаа даа янз нь.
-Танаас нэг зүйл тодруулмаар байна л даа. Шийтэрийн зээрдийн эцэг Санжаабүүрэгийн зээрд Падын хүрэний төл мөн үү? Танай нутгийн өөр өөрөөр ярих юм билээ?
-Дээр үеийн хөгшчүүл хурдан морины угшлыг буруу хэлбэл нүгэл хэмээн цээрлэдэг байсан. Тиймээс ямар ч үед хурдан морины удам судрыг үнэнээр нь өчдөг байлаа. Улсын наадамд гурав түрүүлж дөрөв айрагдсан Санжаабүүрэгийн зээрд түүний төл улсын наадамд дөрөв түрүүлж, гурав айрагдсан Шийтэрийн зээрд азарга бол Нэрэнжимээ угшлын адуу. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул “Шодон” хэмээх Нацагдорж гэдэг хүн хэдэн үрээгэ? алдчихаад байж л даа. Тэгсэн тэрийг нь Чулуутын голд усанд орох гээд явж байхад нь Пад ах харчихаад “энэ ер нь ямар аятайхан үрээ вэ” хэмээн Санжаабүүрэг гуайд хэлсэн байдаг юм. Тэр нь нөгөө айхтар Санжаабүүрэгийн зээрд шүү дээ. Тэгэхээр нь Санжаабүүрэг гуай сураг ажиг тавьж байгаад Нацагдорж гуайнд очин “Танай алдуул үрээг чинь оллоо. Газар ойроор нь би авчихъя” хэмээн тохиролцсон юм гэдэг. Тэгээд Пад ахаар уяулж, зээрд үрээ дараа жил нь хязааландаа айргийн гуравт хурдалсан байдаг юм.
Баярлалаа танд урт насалж удаан жаргаарай.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна