Аймгийн Алдарт уяач Ц.Амгаланбаатар: 2015 онд таван түрүү, найман айраг авчээ

2016 оны 7-р сарын 22 -нд

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул, Орхон аймгийн Жаргалант сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ц.Амгаланбаатартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэзээнээс хурдан хүлгийн уяа сойлго тааруулан, морь уях эрдэмд шамдаж байгаа билээ?
-Цэргээс ирснийхээ хойтон жил буюу 1995 онд анх морь уян, сумынхаа наадамд унаган адуугаа айрагдуулж байлаа. Түүний дараа 1999 онд аймгийнхаа /Өвөрхангай/ наадамд морь мордуулж, зургаагаар давхиулаад, 2000 онд Хайрхандулаан сумын ойд соёолон үрээ түрүүлгэж амжилтын гараагаа эхэлж байсан. Түүнээс хойш 2006 оныг хүртэл Өвөрхангай аймагтаа наадаж байгаад Алтанпүрэв ахынхаа хүсэлтээр Эрдэнэтэд ирж, одоог хүртэл хамтдаа морио уяж байна. Анх ирчихээд Булган аймгийн Хангал сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Доржийн Батчулуун ахдаа шавь орж, хаяанд нь буугаад өдийг хүртэл хамтдаа морио уяж байна. Би тэр хүнийг уяаны эрдэм заасан багшаа хэмээн хүндэтгэж явдаг юм. Хүнд их юм хэлж өгдөг, мундаг уяач шүү.
-Өвөрхангайнхан зүүн талаас адуу олноор авчирч, цус сэлбэсэн байдаг. Таны хувьд?
- Би багын л хурдан моринд хорхойтой хүүхэд байсан. Ямар сайндаа л долдугаар ангийн сурагч Хэнтийгээс ирсэн зургаан адууг банкинд байсан хадгаламжийн 1,8 сая төгрөгөөрөө авч байхав. Тухайн үед одоог бодвол адуу хямд байж. Миний тийнхүү дурлаж авсан хэд маань манай адууг их сүлсээн. Түүний буянаар анх морь уяад л айрагдуулж байхав.
-Энд адуутайгаа ирсэн үү?
-Үгүй ээ, гурван жилийн дараа адуугаа авчирсан. Ирснийхээ дараа Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат Дамба гэдэг хүнээс хар азарга нэг гүү, Сэлэнгээс бас нэг гүү авч адууныхаа суурийг тавьж байлаа. Намайг ирсний дараахан “Хангай хурд” гал маань байгуулагдаж, анхны наадмаа хийхэд миний нөгөө авдаг хар азарга түрүүлж байсан юм. Түүний дараа Сэлэнгэ, Дорноговь, Сүхбаатар, Төв, Хэнтий гээд олон газраас хурд авсан даа.
-Амгаланбаатар Алдартыни нэрийг хамгийн олонтаа дуурсгасан хурдан хүлгүүдээ танилцуулаач?
-Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Сүхбаатар гэдэг хүнээс авсан хүрэн халзан үрээ байна. Бид Суман халзан гэдэг юм. Дааганд нь авч шүдлэнд нь Эрдэнэтийн наадамд айрагдуулаад, хязааланд нь Булганы наадамд айрагдуулж байсан. Түүний дараа жил соёолондоо “Дүнжингаравын хурд-2010” хаврын бүсийн уралдаанд ахын маань нэр дээр давхиж айргийн дөрөвт хурдалж байлаа. Энэ мэтчилэн гаднаас авсан болгон маань давхисаан.
-2015 оны босгон дээр аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн юм байна. 2014 онд сайхан нааджээ дээ?
-Баян-Өндөр сумынхаа 20 жилийн ойд өөрийн унаган даагаа түрүүлгэж, аймгийн Алдарт уяач цолны болзлыг биелүүлсэн. Тэр наадмын эрлийз дээд насны ангилалд мөн халзан морь маань айрагдсан. Сая орж ирээд гардаг аймгийн МСУХ-ны тэргүүлэгч Мөнхбатын ахын морийг бас би уядаг юм. Энэ хүний шарга үрээ 2014 онд айрагдаж байсан. Энэ мэтчилэн 2014 онд нэлээд хэдэн айраг түрүү авсаан. Харин энэ зуны тухайд таван түрүү, найман айрагтай наадлаа. Эрдэнэт овооныхоо тахилга наадамд соёолон айрагдуулж, Булган аймагт болсон хангайн бүсийн уралдааны эрлийз бага насны ангилалд Гантөмөр ахынхаа хээр даагыг гурваар давхиулсан. Мөн Эрдэнэт хотынхоо наадамд даага, соёолон түрүүлгэсэн дээ.
-Хэдэн хүний морь уядаг юм бэ?
-Ахынхаа морьдоос гадна сая хэлдэг тэргүүлэгч Мөнхбат, “Төгөл” группийн захирал Гантөмөр, түүний ах Гансүх, хуурай дүү Батбаатар нарынхаа морьдыг уядаг. Өнгөрсөн зунаас Эрдэнэт үйлдвэрийн захирал Даваацэрэн гэдэг хүний морийг мөн уяж байгаа.
-Эрлийз ангилалд морь айрагдуулсан тухай хэд хэдэн удаа ярилаа. Ямар үүлдрийн азаргатай юм бэ?
-Манайх Барга, Орос гүүтэй. Сая “Төгөл” группийн захирал Гантөмөр цэвэр Араб азарга авлаа. Түүнийг нь өнөө өглөө үүрээр авчирч буулгаад л та бүхэнтэй уулзахаар яараад гараад ирсэн.
-Яриагаа бахдалтай сайхан наадмын дурсамжаар үргэлжлүүлье?
-2000 онд Хайрхандулаан сумын ойд соёолон түрүүлгэхэд л их сайхан байсан даа. Сайн соёолонтой аймгийнхаа наадамд очсон мултарчихдаг юм. 1-2 хоногийн ар дээр Хайрхандулааны ой болно гэхээр нь тэндээсээ хүнээр зам заалгаад цаашаа явчихсан. Хайрханд очиж соёолонгоо түрүүлгэчихээд гэртээ, ээждээ нүүр бардам ирснээ ер мартдаггүй юм. Тухайн үед би айл гэр болоод удаагүй байсныг ч хэлэх үү их л сайхан санагдаж билээ. Түүнээс хойш айраг, түрүү авсан олон сайхан наадмууд тохиолоо. Ер нь тэгээд морь гэдэг эзэн хүнээ, унасан хүүхдээ байнга л баярлуулж явдаг буянтай мал шүү дээ.
-Тэр сайхан чанарт нь олон хүн татагддаг. Ярилцлагаа холбооны 20 жилийн ойн мэндчилгээгээр өндөрлье.
-За баярлалаа. “Эрдэнэт хүлэг” МСУХ-ны 20 жилийн ойд зориулан олон арга хэмжээ зохион байгуулан, мундаг бэлтгэж байгаа юм. Ер нь манай уяачдын холбоо их идэвхи санаачлагатай ажилладаг л даа. Ялангуяа уралдаан зохион байгуулах тал дээр онцгой шүү. Ингээд аймгийнхаа нийт уяачид, “Эрдэнэт хүлэг” холбооныхоо удирдлагуудад 20 жилийн ойн баярын мэнд хүргэн, уясан хүлэг нь хурдан байхыг ерөөлийг өргөе.
"Тод магнай" сэтгүүл Орхон аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна