Сумын Алдарт уяач Э.Батцогт: Би “Жавхлант шарга”-ын гурван айрагтай


Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул, сумын Алдарт уяач Э.Батцогттой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таны моринд орсон түүхээс яриагаа эхэлье?
-Миний дүү Батжаргал, ах Батболд нар морь уядаг. Дүү маань Мөнххаан сумын Алдарт уяач хүн бий. Дүүдээ уруу татагдаад л моринд орчихсон хүн дээ, би. 1998 онд цэргээс халагдаж ирээд хоёр жилийн дараанаас морь уях болсон. Хэдийгээр өвөө маань морь уядаг байсан ч манайхнаас уяа эвлүүлдэг хүн цөөн байлаа. Аав багийн дарга хүн болохоор адуу малаас жоохон хол талдаа. Би өөрөө жижигхэн бизнес эрхэлдэг байсан болохоор цаг зав тэр бүр гардаггүй байлаа. Тэр үед дүү маань морьдоо сумандаа уячихаад л ирнэ. 2000 оноос өмнө чинь улсын баяр наадмаар л ганцхан уралддаг байлаа шүү дээ.
-Батцогт уяач анхны адуугаа хаанаас авч байв?
-2001 оноос цагаан сарын битүүний өдөр морь уралдуулдаг болсон. Тэр анхны уралдаанд манай ах Батболдын буурал морь түрүү магнайд ирсэн. Тэр уралдаанд 20-30 морь мордож би бай шагналыг нь зэхсэн юм. Дараа нь ахынхаа түрүүлсэн буурал морийг би авсан. Битүү морь анх удаа битүүний уралдаанд мордсон нь тэр байгаа юм. Тэгэхэд морь үнэд орж эхэлж байсан л үе. Би 500 мянган төгрөгөөр худалдаж авч байсан. Түүнээс хоёр жилийн дараа гурав дахь битүүний уралдаанд Мөнххаан сумын малчин Чинбат ахын хүрэн халзан морь түрүүлсэн юм. Тэрийг нь бас авсан. Энэ хоёр адуугаар л уяаны ажлаа эхэлж байлаа. Гэхдээ миний уяаны гол ажлыг Батжаргал дүү маань хийдэг юм. Гэхдээ сүүлийн үед хоёулаа зөвлөлдөж байгаад уяж байна.
-Тэгвэл шинэхэн уяачийн анхны уралдаан хэзээ байсан бэ?
-Би аймгийнхаа “Жавхлант шарга”-ын уралдаанд 2009 оноос хойш гурван жил дараалан оролцлоо. “Жавхлант шарга”-ын гурван айрагтай. Энд Мөнххаан сумын Алдарт уяач Уртнасангийн хээр азаргаа гурван удаа мордуулж амжилттай наадсан. Дээхэн үед Хүүхэн хээр Уулбаянаас адуу тууж байхдаа бараг л гологдол гэхээр хээр даага авсан нь хожмоо азарга болж олон удаа айраг түрүүнд хурдалж, төлүүд нь сайн давхиж байсан гэдэг. Тэдгээр төлийнх нь төл 2008 онд хязаалан үрээндээ надад ирсэн юм. Тэр жилээ бооцоот уралдаанд түрүүлж, бай шагнал болох моторын эзэн болж байлаа. 2009 онд нь жижиг наадмуудад олонтаа аман хүзүү, айрагт орсон. Соёолон азарга гэхэд 7-8 медальтай болчихсон байсан. Харин хавчиг азаргатаа “Жавхлант шарга”-д тавласан бол Батболд ахын маань хурдан шарга азарга айргийн гурваар, нэг нь зургаагаар давхисан. Хээр азарга ноднин сумын наадамд зургаад орсон. Өвөл уралдаагүй, Мөнххаан сумынхаа 90 жилийн ойд уралдуулахаар бэлтгэж байгаад сая тавьчихаад байна. Ер нь ямар ч наадам жижиг, том гэлтгүй сайн уядаг л байх хэрэгтэй. Мэдээж үүнд их хөдөлмөр, хичээл зүтгэл ордог юм.
Ер нь манай “Жавхлант шарга”-ын Аварга хүлэг шалгаруулах уралдаан чансаа өндөр болдог л доо. Эндээс л морины хорхойтнууд хурдан адуугаа шинжиж авдаг. Тэр утгаараа хол ойрын уяачид чих тавьж байдаг болов уу.
-Морины наймаа хэр хийж байна вэ?
-Сум орон нутгийнхаа гайгүй удам угшил сайтай, хурдан адуутай айлуудаас ганц нэг даага, байдас, үрээ авчихсан гэж боддог юм. Үүнийхээ үр дүнд сүүлийн 2-3 жилд Мөнххаан сумынхаа адууг өөрийнхөө адуунд нийлүүлж чадсан шүү. Миний адуунд Пүрэвжав гуайн Босоо дэлт хүрний угшилтай нэг зээрд азарга байна. Хүүгээс нь хоёроос гурван унагатай гүүгээ өгч авсан юм. Бас хүргэн Сайхнаа ахаас 2-3 гүү аваад тавьчихсан байгаа. Нутаг орны улс болохоор солилцох маягаар л наймаалцчихдаг юм. Хэрвээ мөнгөн дүнгээр тооцно гэвэл сайхан ярьж хөөрч байгаад авахад саяас доошоо өгөхгүй шүү.
-Та хэдэн онд сумын Алдарт уяач болсон бэ?
-Би чинь шинэхэн цолтон л доо. Энэ жил авсан. Үүнээс өмнө авч болох байсан ч дүүдээ өгсөн. Эр хүнд урам зориг хэрэгтэй. Хэдийгээр би тусалж дэмжээд явж байгаа ч дүү маань гол ажлыг нь нугалж байгаа хүн. Ажил хийж байгаа хүнд урам зориг өгөх ташуур хэрэгтэй. Дүү маань Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын шилдэг уяач, бас сумын Алдарт.
-Яриагаа таны сэтгэлд дотно наадмын дурсамжаар үргэлжлүүлмээр байна?
-Хурдан морины уяа эвлүүлэх болсоор 12,13 жил болж байна. Энэ хугацаанд олон ч наадамд оролцож явлаа. Харин энд уржнангийн Төв аймгийн наадмыг онцолмоор байна. 2010 онд аймгийн “Жавхлант шарга”-д хээр азарга маань айргийн таваар давхичихаад, Төв аймаг руу явсан юм. Анх удаа Төвийн бүсийн уралдаанд очиж байгаа болохоор их сайхан санагдаж байлаа. 400 гаруй азарга мордож, хээр азарга 34-өөр ирсэн. Энэ бол чамлахааргүй амжилт гэж боддог юм.
Гэхдээ цаг зав муу болохоор жилдээ олон наадаад байхгүй л байна. Сумынхаа наадамд уралдчихаад, ганц нэг бооцоот уралдаанд оролцоно. Заримдаа ч оролцохгүй юм. Харин өвлийн бүсийн уралдаанд уралдах сонирхолтой. Ноднин Мөнххаан суманд шүдлэн үрээгээ түрүүлгэсэн.
-Мөнххааны наадам бас чамбай болно биз?
-Тэгэлгүй яахав. Мөнххаан сумын наадамд дээгүүр давхисан морьдыг эзэд нь хүлээгээд зогсож байдаг юм. Манай Мөнххаан хурдны өлгий гэдэг утгаараа чансаа өндөр дов гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаар




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна