Уяач Б.Бандихүү: Халиун азарганы амжилтаар ойр хавийн морины хорхойтнуудад танил болсон гэх үү дээ

2016 оны 9-р сарын 16 -нд

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат, уяач Б.Бандихүүтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-2013 онд хэрхэн наадсан талаар яриагаа эхэлье.
-“Тод магнай” сэтгүүлийн нийт уншигчдын энэ өдрийн амгаланг айлтгая. Өнгөрсөн оны хувьд сумандаа наадаж, дөрвөн айраг амслаа. Хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа Батхүүгийн хул азаргыг, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Бэхбатын саарал морийг тус тус айргийн гурваар давхиулж, Дорноговь аймгийн Алдарт уяач Амарсайханы хээр морийг тавлууллаа. Бас Эрдэнэбат гэдэг найзынхаа хязааланг аман хүзүүдүүлсэн гээд сайхан наадлаа. 2013 оны хувьд нэг аймгийн Алдарт, хоёр сумын Алдарт төрүүлэв. Би ихэвчлэн хүний морь уядаг хүн л дээ.
-Уяа сойлго тааруулах болсон үе хэзээ вэ?
-Миний эцэг эх малчин улс. Аав маань хусуур сойз зүүсэн уяач явлаа. Одоо Говьсүмбэрт амьдардаг юм. Тийм болохоор миний бага нас адууны дэргэд л өнгөрлөө. Багадаа хурдан морины унаач явсан маань хожмоо ийнхүү уяа эвлүүлэхийн эхлэл байсан гэж болно. Би одоогоос дөрвөн жилийн өмнө Дорноговь аймгийн Замын-Үүдэд ирж, морь уях болсон юм. Бие дааж морь уяад яг нэг жилийн дараа Дорноговь аймгийн Даланжаргалан сумын наадамд хоёр их морьтой очоод нэгийг нь дөрөвлүүлсэн нь уяачийн хувьд анхны айраг байгаа юм. Одоо бол зургаа, долоон хүний морийг уяж байна. Дээр нь өөрийн цөөн тооны хэдэн адуу бий. Магадгүй зарим нэгэнтэй харьцуулахад залуу уяач ч гэлээ одоогоор сумдын наадмаас 40-50 айрагтай болоод байгаа. Энд бүсийн болон аймгийн нэг аман хүзүү нэмэгдэнэ. Энэ амжилтаараа сумын Алдартын болзлыг 100 хувь хангачихаад байгаа юм.
-Аав тань уяач гэлээ. Хаанахын адуугаар нааддаг байв?
-Аав маань адуу сайн цуглуулсан хүн шиг байгаа юм. Хэнтийн Баянхутагийн уугуул, Монгол улсын Алдарт уяач Уртын Дамдинжав гэж хүний адуунууд манайд нэг хэсэг их сайн хурдалсан. Харин миний хувьд Дорноговийн адуугаар л наадаж байна. Сайн ч давхиж байгаад баярладаг юм.
-Дээр 40-50 айрагтай гэлээ. Энэ амжилтанд жин дардаг хурдан хурц хүлгэдийнхээ тухай дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Манай унаган адууны амжилт нэлээн жин дарна л даа. Уртын Дамдинжав гуайн адуунаас гаралтай халиун азаргаа зургаа, долоон ч удаа түрүүлгэж байлаа. Эх нь манай Говьсүмбэрийн уяач Авхүүгийн адуу байгаа юм. Хэнтий аймгийн Дархан сум, Говьсүмбэрт хэд хэд түрүүлж байлаа. Бас аймгийн ойд аман хүзүүдсэн гээд булган сүүлтэй буянтай амьтан даа. Халиун азарганы амжилтаар ойр хавийн морины хорхойтнуудад танил болсон гэх үү дээ. Бас Туулай зээрд, Элбэг хул гээд унаган адуунууд маань сайн хурдалсан. Дорноговь аймгийн 80 жил зүүн бүсийн уралдаанд 200 гаруй шүдлэн мордож, би аман хүзүүг нь авч байлаа. Энэ мэт уяач хүний баяр жаргалыг мэдрүүлсэн хурдан тууртынхаа хийморьт сүслэн явна даа.
-Эндээс дурсах тоолонд сэтгэл догдлуулдаг ямар наадам байдаг вэ?
-Оныг нь сайн санахгүй байх чинь. Тэр жил Дархан суманд их гантай жил болж билээ. Тэгэхэд би морио хөтөлж очоод, хүүхдээ эмээлийн тохмоо дэвсэж унтуулчихаад, өөрөө замын суваг дагаад бүтэн шөнөжингөө азаргаа хооллож хоноод түрүүлгэж байлаа. Зуугаад азарга мордсон санагдана. Үүнийг дурсахад их сайхан байдаг юм. Ер нь энэ мэт наадмын дурсамж олон байна. Монгол улсын Алдарт уяач Сүрэнхорын наадамд хязаалан үрээ түрүүлгэж байлаа. Одоо шиг адуугаа ачаад явна гэж байсан биш. Олон хоног нойр хоолгүй, унаач хүүхдээ ядраан замд гарсны хэрэг гарлаа гэж үнэхээр их баярласан даа.
-Бүсэд аман хүзүүдсэн шүдлэн хаанахын адуу вэ?
-Манай ах Амарсайханы адуу байгаа юм. Сүхбаатар аймгийн Халзан сумын Монгол Улсын Алдарт уяач Аюушийн Ухна гэж хүний унаган адуу. Харин эх нь Дорноговь аймгийн Өргөн сумын аймгийн Алдарт уяач Баатарчулууны адуу. Энэ жил /2013/ хавчиг азарга болсон байна. Өнгөрсөн өвөл Дорноговийн Улаанбадрах суманд болсон Жамъянсүрэнгийн Батсуурь гишүүний нэрэмжит уралдаанд түрүүлж, Замын-Үүдэд бас түрүүлсэн. Ноднин хоёр, гурав ч түрүүлчихээд байна. Харин аймагт аман хүзүүдүүлсэн нь одоо арав гарсан азарга бий. Эцэг нь Хэнтийн Баянхутагийнх, эх нь манай Говьсүмбэрийн унаган адуу юм. Одоо үр төлүүдээс нь ганц нэг нь Дорноговь аймгийн Даланжаргалан суманд намрын уралдаанд түрүүллээ. Мөн Говьсүмбэр аймгийн Баянтал суманд аман хүзүүдээд л байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж явах болтугай.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна