Сумын Алдарт уяач Я.Минжээ: Би нэг түмэн адуутай Дугар ноёны удмын хүн


Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, Эрдэнэцагаан сумын харьяат, "Егүзэрийн хүлэг" МСУХ-ны нарийн бичгийн дарга, сумын Алдарт уяач Ядамын Минжээ гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-“Егүзэрийн хүлэг” уяачдын холбооны нарийн бичгийн даргын албыг хашаад хичнээн жил болж байна вэ?
-Би “Егүзэрийн хүлэг” уяачдын холбоог үүсгэн байгуулагчдын нэг байгаа юм. Тэр үед манай сумын сургуулийн захирал Жанчивын Ваанчиг, Бямбын Гэндэн, Ядамын Мэндээ, Дагдансүрэнгийн Өлзий-Орших нарын 9 хүний санаачлагаар байгуулагдаж байлаа. Тэр бол 1998 он шиг санагдана. Түүнээс гурван жилийн дараа холбооны тэргүүлэгчээр Бямбажавыг сонгож, би нарийн бичгээр нь ажиллаад арваад жил болж байна.
-Харин хурдан морины уяа эвлүүлээд хэр удаж байгаа вэ? Хэдэн оны сумын Алдарт уяач вэ?
-Миний аав сайн адууны салхинд гарсан хүн гэж ярьдагсан. Би ч багаасаа л адууны хорхойтой нэгэн явлаа. Найм есөн наснаасаа эхлэн гурав дөрвөн жил хэртэй хурдан морь унадаг байлаа. Том биетэй хүүхэд байсан болохоор нэг их олон жил болоогүй л дээ. Мориноос хасагдаад л морины ажилд туслан, уялцаж эхэлсэн. Дорнодын хөдөө аж ахуйн техникумийг 20 настай төгсөж ирээд бие даан морь уях болсноос хойш олон жил өнгөрчээ. Тэрнээс хойш Эрдэнэцагааны сумынхаа Ардын хувьсгалын ойн баяр наадмуудаар одтой наадаж 20 гаруй айраг, түрүү авсан байна. Энэ амжилтаараа 2004 онд санагдана сумын Алдарт уяач болсон. Аавыгаа амьд сэрүүн байхад жил бүр л айраг амсчихдаг байлаа. Харин сүүлийн жилүүдэд нэг их морь давхиулсангүй ээ.
-Энэ хугацаанд гаргасан амжилтуудаасаа сонирхуулаач?
-Нэг жил сумынхаа наадамд азаргаа гурвуулж, соёолон түрүүлгэж байлаа. Бас л уяач хүний баяр бахдалыг мэдрүүлсэн наадмуудын нэг байгаа юм даа. Гэхдээ би аймагт очиж байгаагүй ээ. Харин Дарьгангын овооны наадамд олон удаа очиж уралдсан. Дарьгангын 50, 60, 70 жилийг алгасаагүй шүү. 50 жилийн ойгоор дөрөв таван адуутай очоод нэг шүдлэнгээ түрүүлгэж, нөгөөг нь наймд оруулж байлаа. 1990 онд соёолон хонгор морио 17-гоор, хоёр жилийн дараа дахин очоод 21-ээр оруулсан юм. Харин 2000 онд шүдлэн адуу айрагдуулсан. Тэр үед чинь бүсийн статустай болоогүй, сумын хэмжээний л маягтай болдог байж.
-Таны дээдчүүлд ааваас тань өөр уяачид олон байв уу?
-Би Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уулын Дугар ноёны удмын хүн. Өөрөөр хэлбэл энэ хүний ачинцар байгаа юм. Миний аав уулын Ду ноёны хүү Ээсандай, түүний хүү Рэнцэнгийн Ядам гэж хүн байлаа. Энд нэгэн түүх сонирхуулахад Дугар ноёны 10 мянган адууг нь Жа До амбан гамин цэрэгтэй ирээд Хятад руу аваад явчихсан юм гэнэ лээ. Энэ тухай аав минь ярьдаг байсан юм. Зарагдаж байсан албатуудынх нь унаж эдэлж байсан адуу л үлдэж. Тэдгээр адууг нь тавихад миний аав 218 морь, хоёр, гуравхан байдсан гүү авч байсан гэдэг. Манай адууны үндсэн гарал угшил нь Дарьгангын жижиг зээрдийн удамтай. Уулын дуу ноён түмэн адуутай байхдаа их, бага цагаан, их, бага зээрд гээд зүсээр нь ялгадаг байсан гэдэг. 10 мянган адуу нь Шилийн богдын Агтны хүрээнд дүүрч байвал манай албат иргэд сайн ажиллажээ, адуу бүрэн байна гэж мэддэг байсан гэлцдэг. Ер нь манайхан дээдчүүлээсээ Дарьганга, Сүхбаатар чигийн жижиг зээрд адууны эзэн болох ухаантай улс байж гэж боддог шүү.
-Тэгвэл аавын тань нэрийг гаргасан ямар ямар хурдан хүлэг байв?
-Манайхан хурдан саарал, хүрэн, хурдан алаг азаргаараа одтой сайхан нааддаг байлаа. Өнөө жижиг зээрдийн удмын адуунууд гэж аав ярьдаг юм.
Харин миний сүүлийн үед хурдлуулж байсан адуу бол Дарьгангын Да.Дэмбээгийн удамтай Оргилын хо азарганы төл байгаа юм. Эрдэнэцагаанд шүдлэн, хязааландаа тус тус аман хүзүүдэж, соёолондоо түрүүлсэн. Тэрнээс хойш ч хоёр гурван удаа айрагдсан байх шүү. Тийм л хурдан хонгор азарга надад байлаа. Бас тэрний эгчээс нь гарсан хурдан хээр морь байсан. 1983 онд Онгон, Дарьганга, Эрдэнэцагаан сумд нийлж уралдахад хээр морь түрүүлж, харин хонгор азарга гурваар ирж байсан. Бас л сайхан дурсамжуудын нэг дээ.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсан танд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаар

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
66.181.161.123
Тийм шүү ах таньд эрүүл энхийг хүсье
Reply