Аймгийн Алдар уяач Б.Дагва


Хөвсгөл аймгийн Рашаант сумын хоёрдугаар багийн харьяат Балдандорж овогтой Дагва нь 1956 онд Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн. Морин дэл дээр өссөн монгол хүүхдүүдийн нэгэн адил долоон настайгаасаа эхлэн хурдан морь унаж сурсан гэдэг. Улмаар 1974 онд цэрэгт явж 1977 онд халагдаж ирээд 1979 оноос Энхбатын улаан гэх битүү морийг уяж сумын наадамд гуравт давхиулж анхны айргаа амсаж байжээ. Б.Дагва нь нэгдэл нийгэмд олон жил үр бүтээлтэй ажиллаж бригадын дарга, багийн тоо бүртгэгч, байгаль хамгаалагч зэрэг ажлуудыг хийж байсан бөгөөд, сумынхаа анхны мянгат малчиуудын нэг юм. Төрийн улаан, Баянаагийн хээр, Эрдэнэдаваагийн буурал гэх хурдан морьд уяж байсан тэрээр унаган хүрэн халзан морио сумынхаа наадамд гурав жил дараалан түрүүлгэж, айрагдуулж байсан билээ. Мөн халтар морио сумынхаа наадамд нэг удаа айрагт давхиулж байсан байна. Аймгийн Алдарт уяач Б.Дагвын “Түмний эх” хул морь Рашаант сумын баяр наадамд хоёр түрүүлж, нэг айрагдан, 2005 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд зохиогдсон хаврын бүсийн уралдаанд аман хүзүүдсэн юм. Мөн ондоо сумынхаа баяр наадамд түрүүлж, түүнээс 10 жилийн дараа болсон Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 80 жилийн ойд 200 гаруй морьд уралдахад аман хүзүүнд хурдалж байсан хурдан буян билээ. Түмний хулын бахархалт түүх үүгүүр дуусахгүй. Мэргэн гүн Гомбожавын нэрэмжит 10 жилийн сургуулийн 80 жилийн ойд Даваадоржийн алдарт “Туулай” хээр морийг орхин магнайдаа тоосгүй түрүүлж, 2006 онд Архангай аймгийн Жаргалант сумын 80 жилийн ойн баярт айргийн тавд хурдалж байсан юм. Алдартын нэртэй өөр нэгэн хурдан буян бол сумынхаа баяр наадамд хоёр түрүүлж, нэг аман хүзүүдсэн “Түмний эх” шарга азарга нь бөгөөд жижиг наадмуудад хоёр ч түрүүлж байсныг нутгийн олон санаж буй бизээ. Б.Дагва дээрх хурдан буянгуудынхаа гаргасан амжилтаар 2004 онд аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн.
"Тод магнай" сэтгүүл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна