“Найман шарга” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач Ц.Базарсад: 2014 онд манай сумын уяачид аймгийн чанартай наадмаас 15 түрүү, айраг авсан


Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул, “Найман шарга” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач Ц.Базарсадтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэзээнээс “Найман шарга” МСУХ-ны тэргүүнээр ажиллаж байгаа вэ. Тэргүүний албыг авснаас хойш хийж хэрэгжүүлсэн ажлаасаа танилцуулаач?
-“Найман шарга” МСУХ үүсгэн байгуулагдаад 12 жил болж байгаа. Миний бие тэргүүний албыг хүлээн аваад гурван жил болох гэж байна. Сумын хэмжээнд хурдан морь уяж сойдог 100-гаад уяач байдгаас 60 гаруй нь албан ёсны гишүүнчлэлийн үнэмлэхтэй. Нийт уяачдын долоо нь аймгийн Алдарт, 35 нь сумын Алдарт уяач цолтой.Холбооны тэргүүний ажлыг авснаас хойш уяачдынхаа ур чадварыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн тэр хүрээндээ малын их эмч Норовоор эмчилгээ, арчилгааны талаар хичээл заалгасан. Цаашид ч энэ мэтчилэн уяачдынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулна хэмээн бодож байгаа.
-Сургалт чухал шүү?
-Дараагийн хийгдсэн ажлууд бол уяачдынхаа хөдөлмөр амжилтыг үнэлж, жилийн эцэст шилдгүүдээ тодруулах цаашлаад алдар цолонд тодорхойлох. Календарчилсан наадмуудаа зохион байгуулах зэрэг үндсэн ажлууд юм даа. Өнгөрөгч 2014 онд манай сумын уяачид амжилт арвинтай наадлаа. Аймаг буюу аймгийн чанартай наадмаас 15 түрүү, айраг авсан.
-Календарчилсан зургаан уралдаан нь ямар ямар уралдаанууд вэ?
-Хаврын тэргүүн сарын буюу сар шинийн уралдаанаар эхлээд цэргийн баяраар жолооч нартай хамтарсан уламжлалт уралдааныг зохион байгуулдаг. Тэрний дараа дөрөвдүгээр сарын 7-нд Ардчилсан намын баяраар нэг уралдаан зохион байгуулж, тавдугаар сарын 1, зургадугаар сарын 1-нд уламжлалт уралдаануудаа зохион байгуулдаг. Тэгээд улсын наадамтай нийлэхээрээ зургаа болж байгаа. Эдгээр уралдаанд гаргасан амжилтаар нь оноо өгч, 100 оноонд хүрсэн уяачийг сумын Алдарт уяач цолоор шагнадаг.
-Гарааны төхөөрөмж ашиглаж байна уу?
-80 метрийн урттай унадаг төхөөрөмж хотоос авчирсан. Гэхдээ одоо 30 метрийг нь л тавьж байгаа. Бүр урт болохоор унаж өгөхгүй юм билээ. Энэ жил сумынхаа наадмаар ашигласан.
-Уралдаанууд тогтмолжоод ирэхээр уяачдын ур чадвар, амжилт гаргах нь эрс нэмэгддэг?
-Сар шинийн уралдаан жил бүр шинийн гурванд болж заншсан. Үүнд хүмүүс их ач холбогдол өгдөг. Бай шагнал нь ч өндөр. Тойргийн таван сумын уяачид ч ирж оролцдог. Нас болгонд 100 дээш адуу мордоно шүү.
-Өнгөрсөн жил аймаг, аймгийн чанартай уралдаанаас 15 айраг, түрүү авлаа гэсэн.Тэр талаараа жаахан дэлгэрүүлээч?
-Би өөрөө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Дааган дэлийн хурд” төвийн бүсийн уралдаанд азарга, морьтой очоод нэг морио түрүүлгэж, нөгөөг нь аман хүзүүдүүлээд, азаргаа дөрвөөр давхиулсан бол Дадал суманд болсон бүсийн наадмаас манайхан таван айраг авсан. Түүний дараа Батноровт болсон бүсийн уралдаанаас бас хоёр айраг аваад, “Сэцэн ханы хурд”-д очиж нэг түрүү, хоёр айраг авсан. Манай хойд талд өвс, бордоогоор өвөл адуу тэжээх чадвар арай илүү хөгжчихсөн. Тэр ч утгаараа хаврын наадамд илүү амжилт гаргана шүү.
-Хаврын бүсийн уралдаанд холбооны зүгээс зохион байгуулж, нэгдсэн зохион байгуулалттайгаар явах уу. Эсвэл уяачид өөрсдөө явдаг уу?
-Манай сум “Жонон вангийн хүлгүүд”, “Хорхногийн хүлгүүд”, “Онон хурд” гэсэн гурван галтай. Галууд маань тухайн жилд гаргасан амжилтаараа хоорондоо өрсөлдөнө. Манай “Жонон вангийн хүлгүүд” уржнан жил аймгийн шилдэг галаар шалгарч байсан. Бүсийн наадмуудад галаараа зохион байгуулалтанд ороод явцгаадаг.
-Ер нь Биндэрийн уяачид хамгийн холдоо хаана очиж наадаж байсан бэ?
-Хамгийн хол нь өнгөрсөн өвөл Баянхонгор явах шив дээ. Зургаан адуутай гурван уяач явсан. Аймгаасаа 100 км, манай эндээс 1100 км зайтай газар шүү дээ.
-Хаврын уралдааны үеэр 1100 км газарт морь ачиж явах чанга байх даа?
-Манай аймагт өвчин гараад бүх наадмыг хориглочихсон. Нэгэнтээ морьд амжилт гаргаад сар шинийн уралдаанд сайн давхичихсан байдаг. Тэгэхээр хаашаа явах уу, яахав ийхэв гэж хоорондоо ярилцаж байгаад явахаар шийдсэн. Баянхонгорт уяачдыг дэмжих зорилгоор бүсчлээд, нэг наадам нь гурван зэрэг болдог юм билээ. Тэгэхээр уяачдын амжилт ч арай өөр болно. Төвийн бүсэд нь очиж уралдсан. Манай аймаг цувуулаад бүсээ явуулдаг. Ноднин Батжаргал дарга гурван насны эрх өгөөд бүсийн наадмыг хийсэн. Энэ жил бүсийн эрх авах санаа байгаа.
-Аль ч аймаг, сумдад нутгийн адуугаа алдаршуулах, тухайн нутагт байсан сайн удам угшлын адууныхаа суурийг сэргээх, сайжруулах ажил өрнөдөг болж. Биндэрчүүдийн хувьд энэ тал дээр хэр зүтгэлтэй вэ?
-Манайхан голдуу нутгийн адуугаараа л наадаж байна даа.Цус сэлгэх зорилгоор Сүхбаатараас цөөн адуу авчирсныг эс тооцвол шүү дээ.
-Албан ажлын тухайд ийм байдаг байж. Уяачийн тань тухайд ярилцъя. Хэзээнээс хурдан хүлгийн уяа тааруулж байгаа вэ?
-1997 оноос эхлэн морь уяж, аймгийн Алдарт уяач Оюунбаатар ахаараа уяаны эрдмийн А үсгээ заалгаж байлаа. Тэр үед манайх адуу мал цөөнтэй. Хоёр даага, хоёр шүдлэн, хоёр хязаалан уяад Хараат багт болсон уралдаанд очиж нэг үрээгээ 16-аар давхиулсан. Хойд талын сумд нийлсэн нэлээд том наадам л даа. 100 гаруй үрээ уралдахад миний шүдлэн тэгж давхисан юм.
-Таны аав МУ-ын Гавьяат малчин хүн байдаг гэсэн байхаа?
-Тиймээ. Манай аав МУ-ын нэгдэлчин Цэнд гэдэг хүн байсан.Гавьяат нэгдэлчин цолны хамгийн сүүлийнхийг авсан байх. МУ-ын хошой Аварга хоньчин, Гавьяат нэгдэлчин, сумын анхны мянгат малчин гээд олон талаараа хошуучилж явсан.
-Аав тань морь мал уядаг байсан юм уу?
-Багадаа хурдан морь унаж байснаас өөрөө уяж байгаагүй.Харин аавын аав Догжирсэдэд гэдэг хүн хурдан морь уядаг. Сайн ч адуутай хүн байсан гэдэг. Бид эцэг эхээс арвуулаа. Манайхнаас нэг ах, бид хоёр л морь уяна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.Шинэхэн Алдартад дахин баяр хүргэе.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна