Аймгийн Алдарт уяач М.Пүрэв: Дээгүүр орлоо, айрагдчихлаа гээд хүнд илүүрхэж явсангүй


Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач М.Пүрэв гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таны хурдан морь уяж сойж эхэлсэн үеэс яриагаа эхэлье. Хэдэн оноос уяач болохоор хөдөлмөрлөж эхлэв?
-1971 оноос эхлэн морь уяж, 1972 оны наадамд даага наймаар, азаргаа есөөр давхиулж уяачийн гараагаа эхэлж байлаа. Тэгээд 1973 онд цэрэгт явж Дорноговь аймгийн Зүүнбаянд алба хаачихаад 1976 онд халагдаж ирсэн. 1977 онд сумандаа дахиад азарга, даага хоёр уяж даагаа аман хүзүүдүүлээд, азаргаа наймаар давхиулсан.1982 онд соёолон түрүүлгэж, хязаалан гуравлуулаад, шүдлэнгээ аман хүзүүдүүлж байсан. Тэрний дараа 1986 онд даага, 1987 онд азарга, даага хоёр сумандаа түрүүлгэсэн. 1990 онд Өмнөдэлгэрийн 50 жилийн ойд очиж азарга, морь хоёроо түрүүлгээд тэр зунаа Монголын нууц товчооны 750 жилийн ойд очиж морио 37-д, хязаалангаа 70-д оруулж байлаа. 1991 онд аймгийн наадамд очиж азарга, даага хоёр тавд давхиулсан. Тэгээд 1992 онд айраг цагаагүй өнжөөд 1993 онд аймгийн 70 жилийн ойгоор зургаан хонгор адуутай очиж наймаас хорийн хооронд давхиулсан. Айраг цагаа гэдэг дандаа олддог амар эд биш шүү дээ. Ах нь 15-16-тайгаасаа эхлээд морь уясан. Одоо 60 хүрсэн ч морио уяж л байна. Дээгүүр орлоо, айрагдчихлаа гээд хүнд илүүрхэж явсангүй. Айраг, цагаанд орсонгүй гэж гоморхож явсангүй. Зам цагаан наадах сайхан л байдаг юм. Энэ жил Галшарын ойд очоод нэг морио 27-д оруулсан.
-Зургаан насанд зүс ижил адуу уяж байсан гэлээ. Өөрийн хурдан буянгуудынхаа амжилтуудаас сонирхуулаач?
-Эхлээд цагаан азаргатай байсан.Сүүлдээ Нүхийн Дугаржавын Далиу хулын үр хонгор азаргатай болсон. Тэр хонгор азаргыг би мөнгө хатуу байхад Батширээтийн Мантаак гэдэг хүнээс 2000 цаас, морь, шүдлэн адуугаар авч байлаа. Тэр маань 1988 онд Биндэр суманд, 1990 онд Өмнөдэлгэр суманд түрүүлээд, 1991 онд аймагт очиж таваар давхисан. Тэр хонгор азарганы гарсан төл болгон нь сайн давхиж байгаа. Тэгээд эцгийгээ дуурайгаад хонгор голдуу зүстэй гарна. Аймгийн ойд авч очдог тэр олон хонгор адуу чинь дандаа тэрний угсааны адуунууд. Ажиглаад байхад миний авсан үрээ, азарганууд бүдүүрээд сайн давхидаг юм. Биндэрийн дэрэн Намсрай гэдэг хүнээс шүдлэнд авсан улаан үрээ хязаалан, соёолон, хавчиг гээд дараалан гурван жил суманд айрагдсан. Түүний үр сад хүрэн халзан морь бас Бэрхэд айрагдаж байлаа.
-Өнгөрсөн хугацаанд нийт хичнээн айраг, түрүү авсан байна?
-Аймаг, сум нийлээд 10 гаруй түрүү, 30-аад айраг авсан байх. Дээхнэ үед медаль өгдөггүй байхад олон айраг, түрүү авч байсан. Түрүү адуунд даага өгдөг байсан. Аман хүзүү, айрагдсан адуунд цай, арван цаас өгнө, баярлаад л явдаг байлаа. Их л хөөрдөг байсан юм даа. Одоо ч морины бай өндөр болжээ. Миний хувьд морины байнд авсан хамгийн том шагнал бол Баянхутагийн ойгоос авсан том хивс шив дээ. Уржнангийн цаад жил хүрэн морио өвлийн наадамд хоёр түрүүлгээд нэлээд хэдэн төгрөгөөр шагнуулсан.
-Сүүлийн үед тэжээлгүй адуу уралдах боломжгүй болж. Нэмэлт тэжээлийн тухайд ямар бодолтой явдаг вэ?
-Одоо ч голдуу тариа, тэжээл хоёр болчихоод хөх ногооны жимээр давхидаг адууны жинхэнэ хурд гэдэг мэдэгдэхээ больж дээ. Нас ч явчихлаа хүн мал зовоогоод яахав морь уяхаа байя гээд бодох л юм. Цаг нь ирэх үед тэсэхгүй юм даа. Хоёр, гурван адуу уяя даа гэж байснаа сүүлдээ дөрөв, тав болоод явчихна. Тэрийгээ ч нэг үздэг юм билүү, энийгээ ч нэг барьж уяж үздэг юм уу гэсээр байтал тийм болчих юм. Гэхдээ бага хүү маань надад их тусалнаа.
-Та хэдэн хүүтэй вэ?
-Хоёр хүү, гурван охинтой. Одоо үед эмэгтэй хүүхэд морь унахаа больж. Зарим хүүхдээс “өвөөдөө морь унаад өгөөч” гэхээр хөл майга болно гэж байх юм. Дээр үед эмэгтэй хүүхэд морь унаад майга болсон нь миний гурван охиноос л лав харагддаггүй. Миний хоёр хүү харин мориороо гоёдог. Мөнгөн чимэгтэй эмээл хазаараа, хутга мөгөлдрөгтэйгөө эдлээд явдаг юм.
-Сайхан морь ч бас хараа булаана шүү. Та адуу сайн цуглуулсан уу?
-Би 400-гаад адуутай. Хурдан хурц гэхээсээ гадна гоё ганган морьд байна. Харин жороо морь байхгүй. Унууштай сайхан алхаатай, гоёмсог морь байдаг.
-Адуу малын наймаа хэр хийж байв?
-Хийсээн хийсэн. Сүүлийн үед адуу үнэд ороод хүмүүс удам угшлыг нь гуйвуулдаг болсонд жирийн уяачийн хувьд их эмзэглэж явдаг шүү. Зүс нэгтэй адууны нэрийг бариад угшлыг нь худлаа хэлээд зарж байна. Тэр буруу ажил. Авъя, өгье гэсэн бол явдаг ч бай, явдаггүй ч бай үнэнээр нь хэлээд өгчих хэрэгтэй. Дээхнэ үеийн хөгшчүүл адууны удам угшлыг худлаа хэлэх шиг том нүгэл байхгүй гэдэгсэн. Тийм яриа сонсож ирсэн хүн болохоор энэ мэт үйлдлийг их цээрлэдэг юм. Тэгээд ч би гадагшаа гэхээсээ илүү энэ хавиараа л ганц нэг адуу гаргадаг. Зарж худалдахаасаа илүү бэлгэнд голдуу өгдөг дөө. Зарим нь ч гүү голдуу авъя гэдэг юм. Өөрийн сонирхлоос болдог байх, үр төлийг нь хардаг юм байгаа биз дээ.
-Хэт хутга тань хараа булаагаад байлаа. Удам дамжсан эд үү?
-Миний өвөө Адъяа гэж ийм хэт хутга хэрэглэдэг хүн байсан. Хуй нь хэмхрээд, удахаараа больдог юм байна. Хутга нь хамгийн бага дүүд маань очсон. Аав маань бас өв уламжилж хэт хутга зүүж явсан юм гэж бодоод энэ хутгыг хэдэн жилийн өмнө худалдаж авсан юм. Энэ дээр үеийн 1953 оны хутга.
-Сайхан эд байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна