Адуу шинжихүй


Адууг чанараар шинжихүй
Шүд нь улаан, хоолой өөдөө гурван эргүүлэгтэй, ааль нь түргэн, халуунд тэсвэргүй адууг гал чанарт хэмээнэ.
Харин хүзүүнд зургаа, магнайд гурван эргүүлэгтэй, цээж өндөр, сүүл шингэн, хөлс элбэг, үс нь ширүүн, шүдний цөгцний хаг ногоон, салхины урууд нэн сайн адууг хий чанарт хэмээнэ.
Хүзүүнд зургаан эргүүлэгтэй, шүдний цөгцний хаг хөх, үс нь углуургагүй адууг усан чанарт хэмээмой.
Дэл сүүл шингэн, хоёр суга болон хүзүүний ард нэвт эргүүлэгтэй, бие их адууг модон чанартай гэнэ. Ийм чанарт чийг даахдаа муу тул нэмнэж уях хэрэгтэй.
Давхилд нөлөөлөх сайн муу шинжүүд
Хурдан хүлгийн давхилд жигүүр мэт дэм болох гадаад найман шинж болон басхүү хурдлахад саараар нөлөөлөх зарим хүчин зүйлийн талаар дуулгая.
-Хоншоор урт бол сэтгэл уужим тул газрын хол хүн ба морины олонд гэрэвшихгүй сайн.
- Хүзүү урт болбоос уралдааны үед өөр адуутай жөтөөрхөн булаалцахад тэмцэл сайтай тул урьтах нь олонтаа.
-Цээж өндөр бол газрын уруу гүйхдээ сайн. Харин цээж сунгуу бол газрын өөд гүйхдээ сайн байдаг.Хэлбрэ төвшин бөгөөс уулын хэц бэрх газарт чадалтай.
Дөрвөн шилбэ бүдүүн болон эрс шударга бол гүйдэл нь хэм алдахгүй бөгөөд газрын холд сайн.
-Үсний үг хурц сортой буюу зээрийн үс мэт өнгөтэй бас зөөлөн бол их хурдан хэмээнэ. Харин тачир болоод ширүүн үстэй бол хурд дунд зэрэг байх бөлгөө.
- Дэл сүүл сормуусны хэлбэрийн шинж нь ёнхор утас мэт бөгөөд өнгө нь хурц болон хэлбэр нь гурвалжин ба бөөрөнхий. Имэрч үзэхэд час час хэмээн дуугарч хатуу эрчтэй бөгөөд нарийн бол сайн буй. Харин зөөлөн хавтгай бөгөөд сэлбэгэр булдруутай имэрч үзэхэд пэржигнэх ба гулгах бол муу. Сормуус нь зөөлөн бөгөөд нарийн нь сайн. Хатуу чанга бол муу.
-Шүдний хэлбэрийн шинж нь олон бөгөөд тэр бүрийн тодорхой ялгаварлагдан ойлгогдоход бэрх тул алдалгүй таних нь чухал. Жишээлбэл:
Шүд сайтын ам даравгар бөгөөд уруул хамар нь яравгар хөмсөг их хэмээх нь чухалчлах гол шинж ч гэсэн их морийг дээд доод шүдний уг нарийн бөгөөд үзүүр нь тэлүү болон, буйлны ургацны үзүүр нь шүдний тэг дунд болон соёо нь гадагш буйгаар шинжих нь зүйтэй. Мөн доод зургаан шүдний цөгцний гадна талын зах нь гадагшаа бага зэрэг тэлүү бөгөөд бие биест хандсан сэтэрхий ургацтай бол сайн хэмээдэг.Их бага насны морины шүдний хавсарганы чимхүүр нь ам сэт хийгүй нийлсэн нь эрхэм сайн. Цөгцний хэлбэр цэл дүгрэг бол мөн сайн хэмээдэг.
Хавчиг урт зууван бөгөөд үзүүр нь нимгэн нь муу буй хэмээхээс гадна аранзад хэмээгчийн шүдэнд бяцхан цагаан гурви захад нь ховойж байх буй. Тэр нь аль талд байгаагаас шалтгаалан адуу тэр тал руугаа хадуурдаг. Гол шүдэнд бөгөөс зуузай юугаа хэмлэж байх буй.
Ер шүдний хэлбэр нь цөмбөгөр бөгөөд дотогшоо хумиу болон буйлны ургац нь шүд рүүгээ цацуу болбоос муу хэмээнэ.
-Өвчүү нь өргөн болон урагшаа түрэнгэ талбиу бөгөөд бүдэрхий нь урагшаа ёрвогор бүлтгэр бол амьсгал уужим сайн. Өвчүү нь хавчиг болон бүдэрхий нь сөлгөр бөгөөд хүнхэр бөгөөс муу. Мөн хоёр өгзөг нь хойшоо түрэнг ёрвогор болон шагайт урт бөгөөд бага зэрэг гадагшаа тэлүү болон бүдүүн бөгөөс хурдан үсэргэлэнтэй газраас ховхрохдоо цэгц болон урд хоёр хөлийн самардлагад түрлэг ёворч авц нэмүүлэх сайн буй. Мөн хоёр өгзөг нь мухар болон шагайт нь богино жайжгар бол чадал муу байх бөлгөө.
Харин чивчний хөвч нь хэдий бага бөгөөд зөөлөн болон хоёр ташаан тийшээ ойр бөгөөс татлагагүй сайн буй. Үүнээс дээш цөм ажнай хөлгийн гадар шинжийн хэлбэр мөн тул энэ цагийн бяцхан бэрэлжгэн биет моринд бүгд учирч тэнцэх бэрх, нэг хоёр хир учирвал жигүүр мэт нэмэр болох буй гэжээ.
Гадна байдлаар дотор эрхтнийг шинжихүй
Хурдан хүлгийн доторхи олон зүйл махбодийн бэлгийн сайн муу гадаад эрхэнтэнд илрэн гарах зургаан зүйл шинжийг өгүүлсүү.
Зүрхний тэмдэг нүдэнд гарна. Нүдний өнгө улаан ба хар болон ширүүн харцтай бөгөөс олноос үл айх сайн буй. Нүдний өнгө ухаа бөгөөс аймтгай тул хүн морины олонд муу буй.
Уушгины тэмдэг хамрын нүхэнд гарна. Хамрын хөндий уужим дүгрэг болбол уушгины бага нь сайн буй. Самсаа нь хавчуу бөгөөс уушги ихийн тул холын замд цуцамтгай.
Бөөрний тэмдэг чихэнд гарна. Бөөр бага болбоос чих нь нимгэн болон хатуу. Харин зузаан, зөөлөн бөгөөс бөөр ихийн тул холын замд цуцамтгай.
Элэгний тэмдэг хэлэнд гарна. Хэл багавтар цагаан өнгөтэй хатингар бол сайн. Харин улаан хүрэн өнгөтэй хөвхгөр бөгөөс элэг ихийн тул гол дэлдэж давхихад саадтай буй.
Дэлүүний тэмдэг буйланд гарна. Буйл цайвар бөгөөд хатингар бол сайн. Харин хөөнгө бол дэлүү ихтэй тул давхилд муу.
Умсны тэмдэг ташаа сүврэгсэнд гарна. Ташаа сүврэгсний хооронд цухал бөгөөс умс бага болон нарийн байх тул сайн. Сүврэг ташаа хоёр хоорондоо уужим бөгөөс умс ихийн тул муу гэжээ.
Адуу засах дөрвөн арга
Өвсний шүүсний хор харвалга боомтыг арилгахдаа гишгүүлж засна. Харин бүх биед тогтон шингэн цайрагшсан өөхний хор боомтыг гадагшлуулж хөнгөрүүлэхдээ хөлөргөж засна. Дотогш бүрхэгдсэн амьсгалыг нээж тавиутгах ба махны хөөнгийг буулгаж барилдлагагүй цэгц болгохдоо тарлаж засна. Уралдаж сургах буюу биеийг чангаруулах, явдал цэгцрүүлж, гүйдлийг нэмэхдээ сунгаж засна.


1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
202.131.229.108
Адууний урт үсийг юу гэж хэлэх вэ
Reply