Аймгийн Алдарт уяач Ш.Зоригт: Халтар азарга маань Нарванчин Гэгээнтний абшигтай адуу


Завхан аймгийн Шилүүстэй сумын уяачдын төлөөлөл болсон нэгэн эрхэмтэй уулзлаа. Түүнийг Шаравын Зоригт гэдэг. Хурдан халтар азарганыхаа буянаар сумынхаа 90 жилийн ойн босгон дээр аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн тэрээр бидэнд ийн хуучилсан юм.
-Хурдан хүлгийн хийморь оршсон Шаварт хөөврийн унаган ажнайгаар одтой сайхан нааддаг юм байна. Шандаст хүлгийн тань талаар яриагаа эхэлье?
-Миний нутаг бол эрт дээр үеэсээ хутагт хувилгаадын абшигтай өлгий. Халтар азарга бол Нарванчин гэгээнтний адислаж аравнайлсан адуун сүргийн угсааны хүлэг. Өөрөөр хэлбэл, Халхын их хувилгаадын нэг болсон Дилав хутагт Жамсранжав, Нарванчин гэгээн буюу Пүрэвжав гэгч нь манай Шилүүстэй сумын улс. Нарванчин Гэгээнтний адуун сүрэг нь нутаг хошуундаа төдийгүй ойр хавьдаа хурдан хурцаараа гайхагдсан торгон сүрэг байж. Тэрхүү адуун сүргээ Нарванчин Гэгээн ихэд хайрлан хамгаалж, өсгөж үржүүлдэг байсан гэдэг. Тэрхүү торгон сүргээс үлдсэн манай нутгийн ганц унаган адуу бол миний халтар азарга байгаа юм. Энд тэндхийн адууны цус холилдоогүй цэвэр нутгийн, тэр тусмаа Гэгээнтний торгон сүргийн угсааных тул би халтар азаргаараа ихэд бахархаж явдаг. Халтар азарга маань дааган наснаасаа эхлэн уралдаж, хязаалангаасаа эхлээд түрүүлсэн. Сум, аймгийн чанартай наадмуудад 10 нас хүртлээ гурваас хойш давхиж үзээгүй адуу. Ихэнхдээ түрүүлж, үзүүрлэж, хамгийн муу давхилаа гэхэд гуравлаж байсан адуу. Мөн Отгонтэнгэр хайрханы тахилгад үзүүрлэж /аман хүзүүнд хурдлахыг нутгийнхан ийнхүү ярьдаг бололтой/байсан хурдан буян.
-Сумын баяр наадамд хэд түрүүлсэн юм бэ?
-Сумын наадамд гурав түрүүлж, гурав айрагдсан. Жижиг наадмуудад бол олон түрүүлсээн. Уягдсан цагаас хойш нийтдээ 20 гаруй медальтай болоод байгаа. Энэ жил 10 настай идэрхэн азарга байгаа юм. Халтар азарга аймгийн Алдарт уяач Эрдэнэцогт гэдэг хүний унаган адуу. Би Эрдэнэцогт ахаасаа хязааландаа түрүүлснийх нь дараа худалдаж аваад азарга тавьсан юм.
-Танай унаган адуу л гэж бодож байлаа?
-Үгүй ээ. Миний өөрийн унаган шарга морь бас их хурдан адуу. Дааган цагаасаа хойш айраг алдаж үзээгүй адуу.Бас нэг халзан морь бий. Суманд нэг түрүүлж, хэд хэд айрагдсан. Би энэ хэдийнхээ буянаар 2013 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн хүн.
-Шинэхэн Алдарт хурдан морь уях болсоор удаж байна уу?
-Яг 20 жил болж байна. Миний нагац ах аймгийн Алдарт уяач Дамдинсүрэн гэдэг хүн бий. Тэр ахынхаа хурдан морийг унаж сумынхаа наадамд 7-8 удаа түрүүлгэсэн. Ах маань аймагт нэг түрүүлж, энэ хавиараа олон түрүүлсэн цуутай хурдан хээр морьтой байсан хүн.
-Уяаны эрдмийн багш тань нагац ах чинь байх нь ээ?
-Тиймээ, тэр хүнээс морь уях эрдмийг заалгаж байгаад, 1994 оноос эхлэн өөрөө бие даан уясан юм. Тэгээд хоёр жилийн дараа сумынхаа наадамд шарга даагаа тавлуулж, анхны айргаа авч байлаа.
-Дээр дурдаад байсан хурдан шарга морь чинь мөн үү?
-Яг мөн. Энэ жил есөн настай морь бий. Анх морь уяж эхэлж байхдаа халзан морь, шарга морь, хондон морь гээд өөрийн унаган хүлгүүдээ уядаг байлаа. Тэгж байгаад 2001 онд зүүн талаас нэг хээр азарга авчирч уяад сумандаа хоёр түрүүлгэж, нэг айрагдуулсан. Тэр хээр азаргыг ах маань авчирч өгсөн юм.
-Хаврын уралдаануудыг тодорхой хугацаанд хориглолоо. Үүнд хөдөө орон нутгийн уяачид ямар байр суурьтай байна вэ?
-Өвөлжин өөрсдөөсөө харамлаж морьдоо тэжээсэн бидэнд хохиролтой л байна. Хөдөөгийн малчид чинь мөнгө төгрөгийн боломж тааруутай улс. Олсон хэдийгээ гамнаж дэмнэж байгаад өвөлжин морьдоо тэжээгээд яг уралдуулах дээрээ тулангуут хориглочих юм. Сүүлийн хоёр жил ингэлээ шүү дээ. Хаврын уралдаанууд тогтмолжиж, уяачид ч морьдоо тэжээгээд сурчихсан байхад ийнхүү хориглож байгаад манай энэ хавийнхан дурамжхан л байгаа.
-Унаач хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалахын тулд хаврын уралдааныг хориглох нь зүйтэй байр суурь төвд зонхилж байна?
-Уралдаан дэгтэй бол хүүхэд унаж бэртэх асуудал бараг гарахгүй шүү дээ. Тэр тусмаа цөөн морь уралддаг хөдөөгийн наадамд хүүхэд унаж бэртэх нь ховор.
-Морь хүүхэд мэнд сайхан нааддаг танай сумынханд 90 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Ярилцсанд баярлалаа.
-Та нарт ч гэсэн баярлалаа. Энэ жил манай сумын 90 жилийн ой болно. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад хотод байдаг нутгийн зон олон маань 90 жилийн ойд ирж, хотлоороо цэнгэн наадахыг уръя.
"Тод магнай" сэтгүүл Завхан аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна