Аймгийн Алдарт уяач Ч.Отгонбаяр: Манайд таван аймгийн Алдарт уяач бий


Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ч.Отгонбаяртай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
- Таны удамд хурд ирлэн уяа сойсон уяачид бий юу?
-Манай аавын аав Хүрэлдэй гэж хөгшний хурдан хар морь нь одоогоос бараг 100 жилийн өмнө Чандмань хошууны баяр наадамд түрүүлсэн. Ингэж л дээдсийн хурд танигдсан юм билээ. Манай аав дээрээс дамжсан адуугаа ойр зуур мал ахуйдаа унадаг, гурван их зантай бор морьтой байж. Тэгэхэд аймгийн Алдарт уяач Цэвээн гуай “Энэ хөгшний морийг уявал хурдан морь байна” гэдэг байсан гэнэ лээ. Би 1967 онд төрсөн хүн. 1991 онд айл гэр болоод 1994 оноос нутгийн ахмад уяачдыг даган уяаны ажилд нь туслан уяачийн гараагаа эхэлсэн.
- Анхны айраг түрүүг хэзээ хүртсэн бэ?
- 1996 оны сумын наадамд миний цавьдар хязаалан түрүүлж, Сүмбэ шагай гэдэг нэртэй болсон. Эндээс миний морь сумынхаа баяр наадамд түрүүлж байгаа юм чинь хурд байна гэж бодогдон урам орсон. Дараа жил нь сумынхаа 70 жилийн ойд соёолон морь гурав дээр давхин Наранбулагийн Балжинням аварга, Сүхбаатар начингийн алдар тэмдэглэх уралдаанд айргийн таваар ирсэн нь намайг моринд эргэлтгүй оруулсан. 1999 онд улсын Начин Тулгаа Малчин суманд алдраа тэмдэглэхэд цавьдар азарга 11-ээр, шарга зүсмийн исгэлтэй даага 12-оор ирсэн. 2000 оны Сагилын сургуулийн ойд цавьдар азаргаа айрагдуулсан. 2001 оны аймгийн баяр наадамд цавьдар азаргаа айрагдуулан аймгийн хэмжээний анхны айраг хүртсэн. 2002 онд Хяргасын 80 жилийн ойд цавьдар азарга гуравт, хоёр хязаалан мордуулсан хоёр, гурваар давхисан. 2003 онд Баруунтурууны сангийн аж ахуйн ойд цавьдар азарга айрагдан, нэг хязаалан айрагдаж өөр нэг хязаалан зургаадирсэн. Ингээд л жинхэнэ моринд орох зориг, уур амьсгал бүрдэж, хүмүүстэй танилцаж хол ойр цавьдар азарга уядаг залуу гэж танигдсан.
-Алдарт багадаа хурдны морь унадаг байсан биз, хэр чадварлаг унаач байв?
-Ахан дүүсийнхээ морийг унадаг зарим нь 10, зарим нь пайз авахгүй ч ирнэ, мориноосоо ч ойчиж байлаа. Эрсдэлгүй юм гэж байхгүй, тэр хэрээрээ л юм сурсан. Би малтай байж байгаад 2008, 2009 онд Улаанбаатар хотод эмчийн хяналтанд байдаг. Зүүнговьд хоёр морь уягдаж байна. 2011 оны улс тунхагласны баяраар аймгийн Алдарт уяач цолоо авсан. 2005 оны баруун бүсийн даншигт 100 азарга тавигдахад цавьдар азарга айрагдсан боловч будилсан гээд хасагдсан. Би цавьдар азаргаа үрээ байхад нь ачдаа өгөөд ингэж давхиулсан. Миний ач Мөнхнасангийн Бат-Очир бас аймгийн Алдарт уяач, нэг отог омогтоо Санжмятав, Намсрай, Насанжаргал гээд таван аймгийн Алдарт уяач бий. Энэ уяачдыг залгамжилсан бага хүүхдүүдийг эгнээндээ татан оруулаад өвөг дээдсийнхээ буяныг авч явна.
-Цавьдар азарганы үр төл бий юу?
-Хяргасын ой, Баруунтуруун сангийн аж ахуйн ой, Малчин сумын баяр, Наранбулагийн ой, аймгийн наадамд 2002, 2003 онд миний цавьдар азаргатай айрагдаж байсан морьд бүгд хулгайд явчихлаа. Цавьдар азарганы төл хоёр загал, хүрэн морь, цавьдар азарга 2003 онд гурвуулаа айрагдсан. Би 2006 онд сумын шилдэг уяач, манай хүүхэд 2007 онд сумын шилдэг унаачаар шалгарсан. Сүүлийн үед уях морь нь ч байвч хүүхэд байхгүй болчихоод байна. Хамгийн гол нь унаач, уяач, морь гурав тохироо нь бүрдэж байж тэр өдөр морь яаж давхих нь шийдэгдэнэ.
-Хурдан адууны удам угшил чухал, таны нэрийг гаргасан цавьдар азарга ямар удам угшилтай адуу вэ?
-1991 онд туувар тууж явахдаа Завханы Тэсээс шар халтар гүү авчирсан, эцэг нь Зүүнговийн азарга. Манай Зүүнговь хурд ихтэй, дээр үеэс Зүүнговь, Тэсийн баяд омгийн адуу алдартай байсан. Манайханд нөмөр нөөлөг ихтэй, мундаг уяачид байна. Манлай уяач Бичээрэйн Далай гэж нутгийн бидэнд заавар зөвлөгөө өгдөг сайхан хурдан буянтай ах байна. Энэ хүнээс бид санаа оноо авч, адууны цусыг сэлбэх тал дээр ажил зохион байгуулдаг. Улсын начин Жигмэдийн Алтансүх гэдэг залуу байна. Тэр бас наана цаана морьд авчирч хооронд нь цус сэлбэж байна. Бэлгэнд ч өгдөг, бид ч худалдаж авч байна. Энэ мэтчилэн олон хүний буянаар манайхны морьд сүүлийн үед чанаржиж байгаа.
-Таны өөрийн адуу цус хэр сэлбэгдэж байна?
-Манай адуу гайгүй. Гэхдээ азаргыг нь наана цаана сольж тавихгүй бол нэг цусны морьд болоод бүр хачин юм болно. Иймээс энд тэндээс гүү авч л байна. Амьтан ах дүү орж ирэхээр нь нэг даага, нэг унага бэлэглэчихдэг, тэр нь нөгөө хүндээ очоод боломжийн давхиад л байдаг юм. Би хүнтэй танилцаж ах дүү болохдоо амархан хүн.
-Аймагт зохиогддог уралдаан уяачдын хувьд хэр үр ашигтай байна бэ?
- Аймгийн МСУХ энэ жил сайхан шийдвэр гарган сумдаа бүсэд хуваан гурван том уралдаан хийлээ. Ингэж бүсийн уралдаан хийж уяачдын аймгийн хэмжээний амжилт авах боломжийг өсгөснөөр аймгийн алдар цолонд олон уяачдыг хүргэнэ. Ингэж байж тэр олон уяачийн нөр их хөдөлмөрийг үнэн зөвөөр дүгнэнэ шүү дээ. Би зүүн бүс, төвийн бүсийн уралдаанд оролцлоо, төвийн бүсэд эрлийз морь давхар тавигдаад амжилт хойхнуур ирсэн. Аргагүй эрлийз нь монгол адууг балладаг юм байна. Зүүн бүсийн уралдаанд эрлийз морь оруулаагүй, соёолон 14-өөр, даага бас арван хэдээр ирлээ. Урьд нь манайхан морийг дахин дахин тавиулаад л, хасаад л хачин хачин юм их хийдэг байсан. Сая төхөөрөмж хэрэглэлээ, мөн зүүн бүсийн уралдаанд тойргоор уралдлаа. Энэ их хэрэгтэй зүйлүүд байна, уралдахаасаа өмнө ингээд асуудлыг шийдчих нь аль аль талдаа хэрэгтэй юм.
- Ярилцсанд баярлалаа. Хурдан хүлгийн босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна