АРГАГҮЙ ХУРДАН АРГАМАГУУД МИНУ ЗЭЭ...

2016 оны 11-р сарын 01 -нд

Дорнод аймгийн МСУХ-ны 20 жилийн ойд зориулав.
Хурдан морины тухай нэгэн түүхийг та бүхэнтэйгээ хуваалцъя. Луу жилийн өвөл Дорнод монголын алс зүүн хязгаар Халхголын сав нутгаар цас их унаснаас онцгой хүйтэрч, 2013 оны могой жил гарч хавартай золгосон ч цас улам нэмж, сүүлдээ бүр шуурч зуд болов. Хахир цагийг давсан ч малчид амьжиргааны хэдэн малаасаа салж, үлдсэн хэдээсээ төл бараг авсангүй, ядарсан зонд өглөгийн гараа сунгасан нэгэн эрхэмийн сэтгэлийн бэлгийг өрх бүрт хүргэж, 5 сард ажил шувтарч буцлаа. Замдаа морины нөхдүүд маань гуйсныг ёсоор болгож хэдэн адуу ачиж аймаг дөхүүлж өгөх үед зам зуур Буйр нуураас урагш байх “багвар” Лхагвасүрэн гуайн хүү Алтангэрэлийнхээр оров. Худаг дээр хэдэн адуу нь байна. Тэгсэн Алтангэрэл “Ахаа өнгөрсөн жил аймгийн наадамд аман хүзүүдсэн ухаа халзан морь маань энэ шүү дээ” гэж байна. Үгүй тэгсэн тэр морины хажууд байгаа хонгор морь нүдэнд тусаад болдоггүй, тэсгэлгүй асуулаа. Халзан морь ч сайхан л амьтан байна, харин тэр хажууд нь байгаа хонгор морь яадаг морь вэ? “Миний имт хонгор гэдэг морио, ахаа... Гурван жил дараалан сумынхаа наадамд түрүүлээд байгаа юм” гэж байна. Тэгнээ тэр, арай л өөр морь юм даа, үгүй чи тэгээд сумандаа түрүүлсэн морио аймагт очиж уралдахгүй яадаг хүүхэд вэ гэв. “ Хоёр, гурван ч удаа очсон, араас нэхээд 10 дотор л зурхай давдаг юм аа”. Аан за, тэгээд чи яг юун дээр алдаад байна гэж бодож байна гэлээ. “Өө тэгээд хоолыг ихдүүлдэг болов уу, аймгийн наадмын эхний өдөр сумаас цуг очсон найз нөхөд, ах нарын морьд түрүүлж айрагдаад жаахан хатуу нясуун юм хүртээд” гэсэн шүү юм ярьж байна нөгөө Алтангэрэл маань... Хонгор морийг уургалуулж, хөлийн шөрмөс, арьс хөрсийг нь барьж үзэв, үнэхээр янзтай юмаа. Би бодлоо, улсын том цолтой уяач нарыг ярилцлагыг уншиж байхад Их насны морийг наадмын эхний өдөр, тэр өдрийнхөө хамгийн эхэнд мордуулвал сайн, учир нь олон жил уягдсан морь олны хөлийн газар очоод идэхээ болж, хамгийн холоос, жин үдийн халуунд уралддагаас их эрсддэг гэж байсныг саналаа... За, дүү хүү энэ жил хонгор морио сумандаа бүү уралд, гурван жил түрүүлсэн одоо болно, уралдмаар байвал өнгөрсөн жил аймагт айрагдсан энэ хавчиг халзан морио уралдана биз, харин би аймгийн морины комисст сайн тайлбарлаж ойлгуулаад энэ жилийн аймгийн баяр наадмын их насны морийг наадмын эхний өдөр өглөө эрт мордуулья... гэж ярьж тохироод салж билээ. Зуны эхэн сар гарч Зүүн Матад уулын тахилганд Алтангэрэлийн хонгор морь араас ширүүн ирээд аман хүзүүдэв. За хө болж байна даа, одоо сумынхаа наадамд уралдалгүй шууд аймагт л уралдана шүү гэж хэлээд явуулав. Сумын наадамд хавчиг халзан морь нь ч түрүүллээ, аймгийн наадамд хонгор морио аваад иржээ. Маргааш өглөө аймгийн наадам эхлэнэ, их насны морио бүртгүүлээд бид хоёр уулзав. За дүү хүүгийн хоншоор мэдэж дээ, ганц орой хоолыг нь тааруулаарай гэлээ. Монгол наадам ёслол төгөлдөр эхэлж их насны морьд гарааны зурхайгаас эргэлээ, Хийморийн овооны ар доор тархины морьд ирэхэд Халхгол сумын Л.Алтангэрэлийн хонгор морь араас хөл чангатай нэхэн ирж 10-руу шургалаа, барианы даамал -морь тайлбарлагчийн хувиар би чанга яригчаар наадамчин олонд зарлав. Энэ хонгор морь өнөөдөр айргаас хасагдахгүй ээ гэж...
Түрүү магнайд Чойбалсан сумын ААУ Б.Бэххуягийн уясан хонгор, Халхгол сумын Л.Алтангэрэлийн хонгор аман хүзүүдэж, Хэрлэн сумын ААУ Ц.Эрдэнэцогтын хонгор, Булган сумын Н.Болдбаатарын хонгор, Матад сумын САУ Б.Зоригтбаатарын хонгор морьд удаалан Дорнын шаргал тал шигээ зөөлөн зүстэй, ижилхэн цагаан хонгор морьд хурдалж нэгэн түүх бичигдлээ. Л.Алтангэрэл маань хонгор морио Хэнтий аймгийн түүхт 90 жилд, Сэцэнхааны хурд зүүн бүсийн даншигт дахин аман хүзүүнд хурдлуулж халхын довтой хурдан хүлэг гэдгийг нь батлав. Хонгор морины угшил нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Т.Энхцогтын унаган адуу, хонгор морийг хурдалмагц унаган эзэн нь төрсөн дүү хар саарал морио 2014 онд уяж сойн Баянуул, Халхгол сумын 90 жил, Дорнод аймгийн зүүн бүсийн наадамд тус бүр түрүүлгэж, хар саарал морь МУАУ Т.Батцоожийн уяан дээрээс 2015 онд төрийн наадамд айргийн тавд хурдалсан юм. Ийнхүү би бээр халхын хурдан буянтай таарсан азтай хүн. Агтны бийд газар үз, аавын бийд хүнтэй танилц гэдэг ардын сайхан сургааль бий. Морь хурдан, зөв байвал гадагш гарч уралдах хэрэгтэй шүү гэж залуусаа уриалж энэхүү түүхээ өндөрлөе.... Аргагүй хурдан аргамагууд мину зээ...
Хатагин овгийн Улаангууд Янжингийн Буджавын Батсайхан 2016.10.26

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
66.181.161.56
Сайхан түүх байна
Reply