Аймгийн Алдарт уяач Л.Батбаяр: Унаган хар мориороо урамтай сайхан наадаж байна

2016 оны 11-р сарын 16 -нд

Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, аймгийн Алдарт уяач Л.Батбаяртай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Удам дамжсан уяачдын нэг юм байна. Яриагаа аавын тань талаарх дурсамжаас эхэлье?
-За тэгье ээ. Миний аав аймгийн Алдарт уяач Лхагваа гэж хүн байлаа. Хурдан бор хээр морь нь олон түрүүлж, айрагдаж аавын маань нэрийг гаргасан. Бас нэг хурда шархал морь байсан. Аав маань азарга, их нас, соёолон буюу дээд гурван насны морьдын уяаг илүүтэй тааруулдаг. Амжилтын ихэнх нь дээд насны морьдын айраг түрүү эзэлдэг. Би мэдээж багадаа аавынхаа уясан морийг унаж хурдлуулдаг байсан. Бас ч үгүй сайн унаач гэгддэг байсаан.
-Сайн унаач уяачийнхаа гарааг хэзээ эхэлсэн бэ?
-Хурдан моринд томдоод л ер нь морь уясан даа. 16-тай л байсан байх. Анх аавыгаа дагаж, аавдаа тусалдаг байсан бол 2000 оноос өөрөө бие даан морь уясан. Тэгээд долоон жилийн дараа буюу
2007 онд аймгийн Алдарт уяач цолоо авсан даа.
-Аав хүү Алдартууд юм биз дээ?
-Тиймээ. Миний бага морьд аймаг, сумын наадамд хэд хэд айрагдсаан. 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор аймгийнхаа баяр наадамд хар морио түрүүлгээд, дараа жилийнх нь хавар аймгийн бүсийн уралдаанд таваар давхиулсан.
-Аймгийн баяр наадмын хоёр айрагтай юм байна?
-Тиймээ. Хар морио аймгийн наадамд нэг түрүүлгэж, гурав айрагдуулсан.
-Хэд хэдэн онд юм бэ?
-Хязааландаа түрүүлээд, соёолондоо аман хүзүүдсэн. Нөгөө хоёр нь аймгийн хаврын бүсийн уралдааны айраг. Тэгээд 2011 онд баруун бүсийн наадамд уяж байгаад хөлийг нь эвгүй болгочихсон юм.
-Хар морь танай унаган адуу юу?
-Тийм. Эцэг, эх хоёр нь хоёулаа манай аавын адуу. Эцэг хар азаргыг нь аав бас уяж л байсан.
-Гарч уралддаг уяачдын нэг гэсэн. Хаашаа явж байв?
-Ер нь нэлээд явна шүү. Гурван ч даншигт наадчихлаа. 2008 онд Завханд болсон МУ-ын Алдарт уяач Нагааранзын халзан морины мялаалга наадамд очиж хар морио 15-д оруулсан. Түүний дараа Ховдод болсон баруун бүсийн наадамд очиж 26-гаар давхиулсан.
-Хар морьтойгоо л явсан уу?
-Тэгсэн.Тэр наадамд 300-гаад морь мордож, миний хар 26-гаар давхисан. Манайхан Ховд руу газар таардаггүй гээд тэр бүр явдаггүй. Уул хадтай газар болохоор манайхны морьд улдаад олигтой давхидаггүй талтай л даа. Өнгөрсөн жил олон сумын 90 жилийн ой тохиож. Нэлээн явсан. Сүүлийн үед хар мориныхоо төрсөн дүү халтар азаргыг бас уяж байгаа. Халтар үрээ даагандаа хоёр айрагдаж байсан юм.
-Аль газрын наадам хамгийн сайхан болох шиг санагддаг вэ?
-Наадам болгон сайхан даа. Манай аймгийн тухайд сүүлийн жилүүдэд гарааны төхөөрөмж ашиглаж байгаа. Тэр нь хүүхэд моринд аль аль нь амар юм. Ганцхан хэцүү зүйл нь тэр тойрог л байна. Олон морь эргэвэл бас эвгүй л байх.
-Уяачийн амжилтанд унаач хүүхдийн хичээл зүтгэл ихээхэн чухал. Таны хар морь, халтар азаргыг ямар хүүхэд унаж хурдлуулж байна вэ?
-Тэгэлгүй унаач хүүхэд хамгийн чухал. Сайн хүүхэд морийг урагшлуулж, тааруу хүүхэд ухраадаг. Тиймээс морь түрүүлж, айрагдахад унаач хүүхдийн нөлөө аргагүй их л дээ. Хар морийг хязаалангаас нь хойш Эрхэмбаяр гээд манай нагацын хүүхэд унасан. Одоо томдоод туслах уяач болчихоод байна. Харин халтар азаргыг манай дүүгийн хүүхэд унаж байгаа. Аймгийн наадамд түрүүлэхэд нь Баатаржав гуайн бор азаргыг унадаг Балжинням унасан юм. Зүүн бүсэд бас өөр хүүхэд уналаа. Тогтсон нэг хүүхэдтэй болох гээд л хичээж л байна. Манай өөрийн хүүхдүүд хэтэрхий бага байна л даа. Яваандаа унах л байх.
-Адууны чанрыг сайжруулахад хэрхэн анхаарч байна вэ?
-Энд тэндээс мал аваагүй ээ. Нутгаасаа удмыг нь мэдэх айлаасаа ганц нэг үрээ авч л байна. Одоо харин зүүн аймгуудаас мал авдаг юм уу гэсэн бодолтой байгаа. Тэгээд нэг цус сэлбэхэд гэмгүй л байх.
-Тэгэлгүй яахав. Миний асуулт энэ хүрээд жаргаж байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай. Амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхний ажилд мөн амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
10 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
11 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
Сэтгэгдэл бичигдээгүй байна