Хээр адууны хийморь түшсэн Содномын Дашдамба


Баянхонгор аймгийн хурдан морины түүхэнд үнэмлэхүй амжилт үзүүлж, түрүүнийхээ /аймгийн наадамд зургаа түрүүлсэн/ тоогоор хоёрт бичигддэг хурдан хүлэг бол Монгол Улсын Алдарт уяач Нанжидын Ядамын цуут цагаан азарга./Баян-Овоо сумын харьяат Дамбын Доржсүрэнгийн халтар долоо түрүүлсэн/ Аймгийнхаа баяр наадамд завсаргүй 11 жил түрүүлж, айрагдсан энэ хурдан хүлэгтэй үзүүр, түрүү булаалдан хурд хувааж байсан буянгуудын нэг нь Содномын хар азарга юм.
1947 оны аймгийн баяр наадамд түрүүлж, 1948 онд аман хүзүүдсэн хар азарга аймагт нэг түрүүлж гурав айрагдсан бол суманд гурав түрүүлж, тав айрагдаж байжээ.
Содном уяачийн нэрийг өргөж, магнайг тэнийлгэсэн өөр нэгэн хүлэг бол түүний хурдан хээр морь нь. Мөн л сумынхаа наадамд түрүүлж байсан гэдэг. Содном уяачийн дүү Содномжамц /Сооной/ “Туяа” нэгдлийн хэмээн алдаршсан хурдан алаг морины уяа сойлгыг тааруулж аймгийн баяр наадамд нэг түрүүлгэж, хоёр айрагдуулан, сумын наадамд тав түрүүлгэж, дөрөв айрагдуулж байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл энэ бүл хурдан хүлгийн абшигтай. Түүний бас нэгэн баталгаа нь МУ-ын Алдарт уяач С.Дашдамба агсан юм.
Хурдан хар азарганы эзэн Содном зургаан хүүхэдтэй. Морь уях эрдэм ухааныг нь өвлөн эцгийн нэрийг өндөрт өргөсөн Дашдамба айлын гурав дахь хүүхэд. Тэрээр 1946 онд Сүмбэр багийн нутагт төржээ. Аймаг, сумынхаа наадамд амжилттай сайхан наадаж Монгол улсын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон тэрээр хурдан хээрүүдээрээ зартай.
24 уралдахдаа 22 удаа түрүүлж, айрагдсан хурдан хээр азарга нь Бөмбөгөр сумын харьяат Намбаагийн буурал азарганы төл. Сумынхаа баяр наадамд гурвантаа түрүүлсэн Намбаагийн буурал азарга Заг сумын харьяат Гомбоо даргын /аймгийн Алдарт уяач/цагаан азарганы төл юм. Ийнхүү эцэг талаасаа хурдны эхтэй хээр азарга 1973 онд шүдлэн үрээ сумынхаа баяр наадамд анх түрүүлж амжилтын гараагаа эхэлж байсан агаад 1991 оныг хүртэл уралдахдаа сумын наадамд хоёр түрүүлж, дөрөв айрагдаж байжээ. Хоёр дахиа түрүүлэхдээ тунчиг түүхтэй бөгөөд энэ тухай С.Дашдамба Алдарт “хүргэн нь болж байж хээр азаргаа ганц түрүүлгэсэн” хэмээн хошигнодог байжээ. Учир нь хээр азарга олон жил Бат-Очирын хар алагтай үзүүр түрүү булаалдсан бөгөөд насаар ахмад Бат-Очир “миний алаг түрүүлсээн” хэмээн маргах аргагүй болгодог байж. Хожмоо С.Дашдамба тэдний хүргэн болж, дараа жил нь хоёр азарга урьдын адил зэрэг ороход Бат-Очир “за чи энэ жил нэг ав даа” хэмээн найр тавьсан гэдэг.
Ийнхүү сум орон нутгийнхаа ойд тогтмол амжилттай уралдсан хээр азарга 1990 онд болсон 10-н сумын хангайн бүсийн уралдаан буюу “Морин эрдэнийн бат оршил өргөх” даншиг наадамд 20 настай айргийн таваар хурдалж, дараа жил нь сумынхаа наадамд хараахан айрагдаж чадалгүй зургаад хурдалж байсан гэдэг.
С.Дашдамбын нэртэй хурдан хүлгүүдийн нэг нь аймгийн баяр наадамд дөрөв айрагдсан хурдан хээр морь нь юм. Эрдэнэцогт сумын цуут хурдан хүлгүүдийн нэг Гарьдын хонгор азарганы удмын /эх нь Гарьдын хонгор азарганы төл хонгор халзан гүү байжээ/ хээр морь Цэрэнбанди гэж хүний адуу. Хавчиг морь аймгийн Алдарт уяач Шаравнямбуу анх авч, Уртнасан гээчид зараад түүнээс нь Дашдамба Алдарт хоёр унагатай гүү, нэг бүдүүн мориор авч байжээ. Дашрамд сонирхуулахад хээр морины эх хонгор халзан гүү дөрвөн эр унага гаргасан бөгөөд цөм хурдалжээ.
С.Дашдамба Алдарт нэгдэл адууны сайхан хээр гүүтэй. Түүнийгээ хурдан хээр азаргандаа хураалгаж, таван эр төл гарсан нь цөм хурдалж, эзний магнайг тэнийлгэсэн байдаг. Гэхдээ тэдгээрийн гурван хээр нь буюу эцэг талаа дуурайсан нь илүүтэй хурдалж байжээ. Хоёр зээрд нь биеэр том ч хурдлах чадварын хувьд хээрүүдэдээ хүрдэггүй байсан гэдэг.
Хурдан хээрүүдийн эзэн төлөвлөгөөт нийгмийн үед нэгдлийн адуу малладаг байсан агаад шаггүй адуучин гэгддэг байжээ.
Сайн уяач, шаггүй адуучин С.Дашдамбын амжилтын товчоог сийрүүлэн хүргэвээс:/бүрэн бус/
- 1990 онд “Морин эрдэнийн бат оршил өргөх” даншиг наадамд Том хээр азарга айргийн тав
- 1990 онд “Морин эрдэнийн бат оршил өргөх” даншиг наадамд хээр соёолон айргийн тав
- 1990 онд “Морин эрдэнийн бат оршил өргөх” даншиг наадамд алаг хязаалан аман хүзүү
- 1992 оны аймгийн баяр наадамд хээр азарга аман хүзүү
- 1992 оны аймгийн баяр наадамд сүүл цагаан харлаг соёолон түрүү
- 1992 оны аймгийн баяр наадамд бор хээр шүдлэн айргийн дөрөв
- 1993 оны аймгийн баяр наадамд хүрэн шүдлэн түрүү
- 1994 оны аймгийн баяр наадамд хээр шүдлэн түрүү
- 1994 оны аймгийн баяр наадамд хүрэн шүдлэн айргийн дөрөв
- 1994 оны аймгийн баяр наадамд хээр хязаалан аман хүзүү
- 1994 онд “Морин эрдэнийн бат оршил өргөх” даншиг наадамд хүрэн шүдлэн аман хүзүү
- 1995 оны аймгийн баяр наадамд хээр морь айргийн тавд тус тус хурдалжээ.
Хурдан хээрүүдийн эзэн С.Дашдамба Алдартын үйл хэргийг удмын хөвгүүд нь залган морь уяж, түмэн олноо баясгаж байна.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна