Халиун азаргаар Халхын аваргыг таасан минь....

2016 оны 12-р сарын 03 -нд

Орчин үеийн Монгол орныг дэлхий дахинд таниулах зорилготой АСЕМ гээч улсын нийслэлд зохион байгуулагдаж байгаа тул аймгийн баяр наадмууд хойшлогдож, сүүлийн хэдэн жил андтайгаа яриад ажил болгож чадаагүй байсан дархан хилийн мөнхийн харуул Буйр нуур хэмээх үзэсгэлэнг гэр бүлийнхэндээ үзүүлж, байгалийн сайханд нь амрах боломж тохиож алс дорнын хязгаарыг зорилоо. Төрт ёсны их баяр цэнгэл наадам маань Улаанбаатар хотод нижгэр эхлэж, өглөө эртлэн мордсон Улсын баяр наадмын адуун сүргийн манлай хурдан азарганы уралдаанд Магнай халиун түрүүлжээ. Туурга тусгаар улсын иргэд болсны хувиар бид ч бас оройхон хэрд түүдэг галаа тойрч суун бяцхан тэмдэглэв. Наадмын хууч ярилцан, улмаар бөхийн таавар луу шилжих үед би “Энэ жил улсын заан Санжаадамба түрүүлнээ” гэж хэллээ.
Ингээд маргааш үдэш нь бүгдээрээ цэнхэр дэлгэцээ тойрон сууцгааж, хэний хүүгийн магнайд наадмын од гийж түрүү бөхөөр тодрохыг үзэхээр зурагттай ганц гэртээ цуглан тухалцгаав. Эр бяр нь жигдэрсэн эрчтэй, хүчтэй бөхчүүдээс Санжаа маань шөвгийн дөрөвт үлдлээ. Гэвч сунжирсан барилдаанаас болж бүр шөнийн хэдэн цаг ч болов доо, гэнэт шатахуун дуусч мотор маань унтрав. Үнэнхүү бөхийн хорхойтонууд нь машинаа асааж аваад суурин газар луу давхилдав. Би таавартаа итгэлтэй байж, тэнгэр бурханаас зааныг маань түрүүлгэж өгөхийг хүсээд, давалгаан чимээнд бүүвэйлэгдэн нам унтжээ.
Наран мандаж, нуурын толио бидэртээд нэгэн сайхан өглөө угтлаа. Гэрээс гарч эрэг рүү явах замд таарсан эхний хүнээс хэн түрүүлснийг асуухад миний таавар зөв байсныг баталж өгөв. Ингээд наадмын сонин сайхантай өглөөний цай үнэхээр амттай, найзууд таавар зөв байсанд баяр хүргээд л, би ч өөрөө түрүүлсэн юм шиг л бөөн хөөр, тэгсэн нэг маань “Анд минь хурдан морь шинждэгсэн, сая түрүү бөхийг мэдэж таалаа, яаж мэдэв?” гэж байна. Одоогоос яг арван жилийн өмнө 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой, Ардын хувьсгалын яруу алдарт 85 жилийн ой Үндэсний Их баяр наадамд Архангай аймгийн Жаргалсайханы “Даатгал” хээр азарга түрүүлж, мөн Д.Сумьяабазар түрүүлж аварга болж байлаа, энэ хоёр хоёулаа төрийн баяр наадамд түрүүлж амжаагүй, олон жил түрүүнээс атгаад алдаж байсан, мөн энэ жилийн хоёр ч мөн түрүүлж чадаагүй байлаа. Тэгээд халиун азарга түрүүлэхэд л морь, бөхдөө хайртай монгол түмний минь олон жилийн хүсэл биелэж Зааныг түрүүлнэ гэж хэлсэн билээ, Их Монгол Улсын тэгш ойгоор Сэцэн ханаас угшилтай азарга, төв халхаас гарвалтай бөх түрүүлж түүх давтагдав гэвэл бүгд “нээрээ тийм байна” хэмээн уулга алдацгааж, нэгэн зэрэг уухайлж билээ, монгол түмэн минь ашдын ерөөлтэй, амны билэгтэй зонууд билээ. Хурай хурай хурай...
2016.12.01 Хатагин овогтой Улаангууд Янжингийн Буджавын Батсайхан

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна