Сумын Алдарт уяач Ш.Ганбат: Хүүхэд байхдаа овооны наадамд ногоон морио гуравлуулж анхны айргаа авч байлаа


Дорноговь аймгийн Айраг сумын уугуул, сумын Алдарт уяач Ш.Ганбаттай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Ганбат уяачийн моринд орсон түүх хэзээнээс эхлэх вэ?
-Миний ээж, аав Айраг сумын малчин улс. Тийм болохоор хүүхэд нас маань хөдөөгийн бор жаалуудын нэгэн адилаар л өнгөрсөн. Сургуулийн амралтаар ээж, аавдаа тусалж мал хуйд явахаас эхлээд малчны ажил их шүү дээ. Аав маань бас морь уяна. Багаасаа л аавдаа тусалж хойно, урд нь гүйсээр адуунд дуртай болчихсон хүн дээ. Аавын минь нэрийг гаргасан хурдан хүлгүүдээс шарга морь нь Айраг сумын 30 жилийн ойд шүдлэн үрээ аман хүзүүдэж, хязаалан түрүүлж, Сайхандулаанд соёолон түрүүлж байлаа. Бас хүрэн морь нь дээгүүрт л давхидаг байж билээ. Манайх 2004 онд Сайншандад ирж амьдрах болсон юм.
Миний хувьд сүүлийн гурван жил аавыгаа бурхан болсноос хойш хүргэн Баасансүрэнтэйгээ хамтран уяа эвлүүлж байна. Бид ааваасаа өвлөн ирсэн морио уяж, адууныхаа цусыг сэлбэж буй хамтран зүтгэгчид л дээ.
-Анхны айраг, түрүүгээ хэзээ хүртэж байв даа?
-Хүүхэд байхдаа авч байлаа шүү дээ. Манай хажууханд болсон Төгрөгийн овооны наадамд ногоон морио гуравлуулж байлаа. Тэгэхэд би 13, 14 настай л байсан. Ногоон морио уяж, өөрөө унаж очоод айрагдуулчихаад дээлэндээ багтахгүй шахам л хөөрч байсан юмдаг. Түүнээс хойш цэрэгт явж, хот хүрээ газар гээд хэсэг завсарлаж байгаад 2004 оноос мориндоо эргэж орсон. Энэ хугацаанд аймгийн наадамд дээд гурван нас айрагдуулж, сум орон нутагтаа 20 гаруй айраг, түрүү хүртээд байгаа.
-Их завсарлагын дараа хаагуур хаагуур хэрхэн наадав?
-2005, 2006, 2007 онд нутгийн овоогоо тахиж гурван жил наадам зохион байгууллаа. Энд хэд хэдэн айрагтай наадсан. Мөн 2006 онд Айрагт болсон бүсийн наадамд азарга түрүүлгэлээ. Мөн аймгийн уяачдын холбооноос зохион байгуулдаг өндөр бооцоот уралдаанд хязаалан үрээгээ гуравлууллаа. 2008 онд болсон анхны бооцоот наадамд азарга, соёолон хоёр гурав, таваар оруулснаас хойш айраг тасрахгүй л явна. Ноднин аймгийн наадамд азарга аман хүзүүдүүлж, хүргэн ах их морь гуравлуулсан. Бас манай хадам аав Дамбийнямын Хүрэлбаатарын соёолон дөрөвлөсөн. Гэхдээ хадам маань өнгөрсөн жил бурхан болсон л доо. Харин 2013 оны хувьд төрсөн нутаг Айрагтаа очиж, хязаалан, шүдлэн түрүүлгэсэн бол жижиг уралдаануудаас тав, зургаан айраг амссан амжилттай.
-Эндээс таны сумын Алдарт уяач болоход илүү амжилт гаргасан ямар хүлэг байна вэ?
-Аймагт хоёр орсон миний унаган хээр азарга байна. Мөн хүргэнээсээ авсан саарал морь аймгийн 50 жилээр айрагдаж байлаа. 2013 оны хувьд халиун үрээ хэд хэдэн удаа айрагдаж, түрүүллээ. Манай Айрагийн аймгийн Алдарт уяач Пүрэвдорж гэж найзын маань унаган адуу байгаа юм. Бас нутгийн ах хүү Сүрэнхорын бэлэглэсэн даага 2013 онд хязааландаа айрагдаж, түрүүллээ. Энэ мэт хурдан тууртын хийморьт сүслэн яваагийнхаа хувьд одтой сайхан л наадаж байна.
-Айраг сумын адуу ямар онцлогтой гэж та боддог вэ?
-Айрагийн адууны дээд тал нь Онгой Адилбиш, Өндөрийн Шагдарын хулаас эхтэй бол сүүлийн үеийн “төлөөлөл” гэвэл Дэлгэрцогтын адуунууд, Магсарын Ухны будангууд байна. Манай аав чинь Дорноговийн Сайханы гаралтай хүн байсан. Тийм болохоор аав Дорноговийн Айраг, Сайханы адуунуудтай байлаа. Мөн Хэнтий талын Сурмаажав гэж хүний өгсөн гүүний удмын адуунууд ч гайгүй давхиж байна. Айрагийн Юрагийн хурдан хүрэн азарганы төл халтар азаргыг аав маань сүүлд авсан. Харамсалтай нь “ид шид”-ийг нь үзэж чадалгүй бурхан болсон доо. Ингээд хүргэн бид хоёр аавынхаа хүслийг гүйцээн уяж, ноднин хоёр түрүүлгэж, нэг аман хүзүүдүүлсэн.
-Аав тань уяаны үед юуг илүү анхаардаг байв?
-Аав маань зарим уяач шиг морийг хоол ундаар нь оролдохгүй. Давхар ч бай, дан ч бай бүтэн хоолтой л уяна. Бидний хувьд ч айхтар хоол ундаар нь оролддоггүй юм.
-Бүсийн наадмуудад явж байна уу?
-Бараг үгүй дээ. Уг нь ноднин морьд хурдан байхаар нь Дундговийн наадамд явъя гэж бодож байсан юм. Тэгсэн гэр бүлийн маань хүн Сүхбаатар явах болоод тийшээ наадсан. Гурван насны морьтой очоод нэгийг нь мордуулж, 17-гоор ирсэн. Яваандаа том наадмуудад явж уралдана л гэж боддог. Ирэх жил төрсөн нутаг Айрагийн маань 90 жилийн ой тохиож байгаа. Мөн Алтанширээ, Даланжаргалан, Мандах, Сайхандулаан ч түүхт ойгоо тэмдэглэнэ. Тэгэхээр нутгийнхаа ойдоо наадна даа.
-Бидний яриа өндөрлөж байна. Ирэх жил одтой наадаж, олон айраг түрүү аваарай.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна