Сумын Алдарт уяач Ж.Самбуу: Дааганы ханш өсөөгүй байхад би сая төгрөгөөр авч байлаа


Уулзаж байхад удам залгасан уяач олонтаа таардаг? Таны хувьд...?
-Би ч адилхан. Хоёр талдаа уяа сойлго тааруулсан уяач удамтай. Миний аав, нагац ах, ээжийн нагац ах бүгд уяачид. Нагац ах маань Монгол улсын Алдарт уяач Баатарын Шамгай гэж хүн байлаа. Бурхан болоод хоёр жил өнгөрч байна. Ээжийн нагац ах Алдарт уяач, адуучин Амаржаргал гэж хүн бий. Аав маань мөн л аймгийн Алдарт уяач цолтой,Цэрэндэлгэрийн Жамъянпүрэв гэж хүн бий. Нэгдэл нийгмийн үед ямаа хариулж байсан. Харин морь уяхын тухайд цэргээс ирээд эхэлсэн ч тэр үед шагнал урамшуулал, өргөмжлөл гэж ховор байлаа. Тэгээд сумын архивыг шүүж байгаад 2014 онд аймгийн Алдарт уяач цолыг авсан. Сумаас долоо, найман түрүү, 20 гаруй айрагтай юм байна лээ. Одоо малаа маллаад, бидэнд уяаны эрдмээ заагаад л явна. Ануухан хөгшин бий дээ.
Танайхны нэрийг гаргасан ямар, ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Баатарын Шамгай сум орон нутагтаа одтой наадаж, их ч олон айраг түрүү авсан байдаг юм байна лээ. Гэхдээ би хүүхэд байсан болохоор сайн мэддэггүй юм. Ямартаа ч Шамгайн цагаан шийрт хээр морь их хурдан байсан гэж ярьдаг. Харин аав хонгор голдуу адуу уяна. Миний багад даага шүдлэнгээс хурдалсан олон хонгор морьд манайд байсан. Санаж байгаагаас хоёр хонгор морь сумандаа гурван удаа айрагдаж, нэг зургаагаар ирсэн юмдаг. Түүний хонгор соёолон Баянговийн адуун даншиг наадамд аман хүзүүнд давхиж байсан. Эднийхээ гаргасан амжилтын жимээр би ч одтой наадаж байна. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум Шамгай ахын хүргэнээс худалдаж авсан хонгор морь надад ирээд 16,17 удаа айраг, түрүүнд давхилаа. Ирэх жил манай Баян-Өндөр суманд аймгийн говийн бүсийн уралдаан болно. Үүнд эртнээс морьдоо бэлтгээд эхэлчихсэн байгаа.
Та багадаа хурдан морь унаж өссөн байх?
-Тэгэлгүй яахав. Зургаан настайгаасаа 14 хүртлээ хурдан морь унасан. Тэгээд мориноос хасагдангуутаа уяж эхэлсэн. Түүнээс хойш 17 жил өнгөрчээ.
Олон хүний морийг унаж байв уу?
-Бүх насны морь унадаг байлаа. Шамгай ахын хүү аймгийн Алдарт уяач Ерөөлтийн бор морийг олон жил унасан. Баян-Өндөрт аман хүзүүдүүлж, Эрдэнийн наадамд түрүүлгэж байсан бол Чинбатын хурдан хар соёолонг нь мөн айрагдуулсан.
Хүүхэд насны сумын наадам гоё болно биз?
-Морины уралдаан их гоё болдог байлаа. Төв цэнгэлдэхийг туг барьсан хүмүүс тойрно. Эхэнд нь гурван Хөдөлмөрийн баатар, аймгийн Алдарт уяач Товчинжав нар давхина. Уралдах морьд бас стадионоо тойроод мөн ч сүртэй эхэлнэ шүү дээ. Бүх насны морь тойрч гараад хойд хөтөл дээр уралдана. Тийшээ явган нь явган, морьтой нь морьтой зүтгэнэ. Тэр олон хүний сүр бараанаар морь ч ирлэгдээд, 10 дотор явсан бол айраг руу ороод ирэх жишээний. Харин сүүлийн дөрвөн жил манайхан сумынхаа зүүн талд 10-н км тал дээр очиж уралддаг болсон. Түүнээс хойш үзэгч дэндүү цөөрсөн санагддаг. Зайтай болохоор зорьж очдог нь их биш. Намайг бага байхад их нас гэхэд 100 гараад уралддаг байсан бол одоо 30-н хэд л мордож байх шиг байна.
Ган зуднаас болоод адууны тоо толгой цөөрөв үү? Эсвэл морь уядаг нь тоотой болсон байна уу?
-Ган зуднаас адуу хорогдсон л доо. Тэгээд сонирхолдоо хөтлөгдсөн хэдэн хүн Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Төв аймгаас адуу их ч цуглуулж ирлээ. Тэрний хүчинд залуучууд ч моринд их орж ирлээ. Багадаа морь унаж байсан хүүхдүүд ихэнх нь уяач болсон байна. Нэгэн үе суманд их нас гэхэд арваадхан уралддаг байлаа. Бүүр зарим жил нь нэг насанд гурав, дөрөвхөн адуу уралддаг байсан гээч. Харин одоо өсөөд 30 гардаг болчихлоо. Ирэх жилийн наадмаар 50 хүрэх байлгүй дээ. Тэгэхэд одоо бага нас хамаагүй олон мордож байна. Бага адуу нэмэгдэнэ гэдэг чинь их насны морьд олширно л гэсэн үг биз дээ.
Таныг унаач байхад айраг, түрүү булаалддаг хурдан хүлгүүд олон байв уу?
-Тэр үед манай сумын Хөдөлмөрийн баатар Баатарын Төмөрийн хээр гэж хурдан хүлэг байлаа. Нэг жил гурав, дараа жил нь хоёр тус тус түрүүлж, нэг аман хүзүүдсэн. Мөн Хөдөлмөрийн баатар, аймгийн Алдарт уяач Ванкугийн харлаг морь, аймгийн Алдарт уяач Цэрэнгийн Тогоогийн хээр, сартай хүрэн, Дагвадоржийн хээр, манай Шамгай ахын морьд айраг түрүүгээр л давхидаг байлаа.
Та хэдийнээс бие дааж морь уяж эхэлсэн бэ?
-Миний нэртэй морь уралдаж эхэлсэн нь 1999 он. Тэр онд Баян-Өндөр сумын Баян-Овооны тахилга наадмаар хоёр хонгор морь уяж очоод, нэгийг нь түрүүлгээд, нөгөө нь тавласан. Мэдээж энд аавын заавар зөвлөгөө их байсан.
Энэ хугацаанд таны нэрийг олонтаа гаргасан ямар морьд байна вэ?
-Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын улсын Алдарт уяач Шамгайн унаган морь болох Зул хонгор их хурдан хүлэг байлаа. Сумын наадамд тав түрүүлж, найм аман хүзүүдэж, айргийн таваар хоёр орж, бага наадмуудад олонтаа түрүүлсэн. 2006 онд Дорнодоос дамжиж ирсэн хурдан даагыг аймгийн Алдарт уяач Батнасан гэж хүнээс авч байлаа. Дааганы ханш сая хүрээгүй байхад би саяар авсан юм. Надад ирсэн жилээ суманд айрагдаад, Эрдэнийн Цагаан-Уулын багийн наадамд очиж тавлаж, есдүгээр сарын 1-ний дааганы уралдаанаар эхний гурвыг дараагаар нь оруулж байлаа. Тэгэхэд тэр хээр даага түрүүлсэн. 1972 онд Баян-Өндөрт Халзан гэж хүний их насны гурван морь дараалан ирсэн байдаг. Тэрнээс өөрөөр наадамд гурван морь ингэж ороогүй юм байна лээ.
Танай нутгийн адуу Дорнодын адуутай уралдаж байна гэхээр хурдан л байж дээ?
-Тийм сайн байсан байгаа юм. Даанч 2009 онд гангийн улмаас нутгийн адуунууд бараг байхгүй болсон. Тэгээд 2010 оноос манайхан зүүнтээгээс адуу цуглуулж эхэлсэн. Би ч Сүхбаатар, Төв, Дорнодоос адуу авчирсан. Монгол улсын Алдарт уяач Цэдэв гуайгаас хурдан халзан азарга ноднин нэг түрүүлж, энэ өвлийн уралдаанд тавласан.
Гадагшаа уралдаанд их явж байна уу?
-Сая Баянговь суманд болсон говийн бүсийн уралдаанд мал төллөөд явж чадсангүй. Аймгийн чанартай уралдаануудад болж өгвөл явахыг боддог юм. Цолоо ахиулах санаатай. 2013 онд Баянцагаанд болсон зуны бүсийн уралдаанд шүдлэн үрээгээ тавлуулаад авсан. Ноднин Шинэжинстийн хаврын бүсийн уралдаанд Цовоо саарлаа зургаа дээр давхиулсан. Миний бас хурдан буурал морь байна. Жинстийн бүсийн наадамд эхний гурван морьтой явж, явж суугаад 10-н хэдээр орсон. Энэ жил аймгийн төвийн бүсийн бага насны морьдын уралдаан зургаан сард болно. Тэрэнд хязаалан шүдлэн, даагаа бэлдэж байгаад мордуулна даа. Тэрний дараа манай Баян-Өндөр суманд аймгийн чанартай говийн бүс, Говь-Алтайн улсын бүсэд наадах санаа байна.
Уралдаанч хүүхдүүд нь хэн хэн байна?
-Миний морьдыг Хуягаагийн Дэлгэрдалай, ах дүүс болох Ганбаатарын Эрдэнэтулга, Эрдэнэбулга нар хурдлуулдаг. Түүнээс өмнө 2006-2012 он хүртэл ээжийн дүүгийнх нь хүүхэд Батбаярын Хүрэлсүх унадаг байлаа. Энэ дүүдээ нэг үрээ өгснөө би уядаг юм. Тэр нь сумандаа шүдлэнд түрүүлж, Баянцагаанд очиж тавлаад, хязаалан, соёолон айрагдсан.
Бидний яриа энд хүрээд жаргаж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар












0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна