Аймгийн Алдарт уяач Д.Дамбадаржаа: Буриад зон олны дундаас төрийн наадамд анх морь түрүүлгэсэн хүн нь би

2016 оны 12-р сарын 27 -нд

Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Дамбадаржаа гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Төрийн наадамд унаган хүлгээ түрүүлгэх уяачийн том бахархал. 1987 оны наадмын дурсамжаас яриагаа эхэлвэл ямар вэ?
-Би Хэнтий аймгийн Дадал сумын хүн.
-Хурдан хүлэг босоогоороо тэнцдэг Сант ханы хүү юм биз дээ?
-Тэгэлгүй яахав. Чингис хааны эр хоёр загал төрсөн нутаг гэдэг шүү дээ. Дэлүүн болдог дээр гараад зүүн тийшээ харахад Сант хан уул маань харагддаг. Энэ нутагт Чингис хааны найман шарга морь бэлчиж байсан тухай домог бий. Тэр ч утгаар нь эрт дээр үеэс бидний өвөг дээдэс энэ хайрханыг тахин шүтэж “Сант ханы өвөр, ард төрсөн унага цахилгаан шиг хурдан” хэмээн бэлгэшээсээр ирсэн түүхтэй. 1987 онд АХ-ын 66 жилийн ойгоор түрүүлдэг цавьдар даага бол яг энэ нутгийн адуу. Сант ханд тэнцсэн унага хурдан гэдгийг баталж, төрийн наадамд цавьдар үрээгээ түрүүлгэж, нутгийн олныхоо магнайг тэнийлгэж байлаа. Би тэр үед Мэдээлэл радио телевизийн улсын хороонд ажилладаг.Мэдээлэл радио телевизийн улсын хороо гэдэг чинь яамдаас дээгүүр эрх мэдэлтэй. Биднийг хувийн малтай, морь уядаг гэдгийг мэдвэл шууд л хөөх байсан байх. Тэгээд нутгаасаа адуугаа авчирчихаад одоогийн Ганц худагийн аманд байлгаад байсан. Тэр үед тэнд чинь айл амьтангүй эзгүй байлаа шүү дээ. Наадам дөхөхөөр Түргэний голд Даваахүүгийн аав Данзанням, Сааргай Банзрагч нарын өвгөчүүлийн хажууд майхан бариад буучихсан. Даваахүү тойруулгын морьдоо уях гэж бөөн юм болно. Том, том ёмкостоор ус зөөлгөөд... Тэгж сүртэй морь уяхыг би анх удаа л харж байгаа болохоор их сонихон санагданаа.Тэр жил тойруулгын арваад даага уягдаж байсан. Хүүхдүүд нь бүгд ижил хувцас нөмөргөтэй, хачин гоё.Ийм сайхан амьтадтай нь миний хөдөөнөөс авчирсан жижигхэн даага уралдана гэхээр нэг л санаанд багтахгүй. Гэтэл дахан дор эр, даахин дор хүлэг гэж цавьдар даага маань тэр олон сайхан амьтдын түрүүнд гишгэж түрүүлчихдэг юм. Би яахав, хүн амьтны нүдэнд өртөхгүй санаатай тэрүүхэн майхнаар байж байтал “Ургацын далай” нэвтрүүлгийг хөтөлдөг Цэдэндамбаа маань дуулчихаад “За манай нутгийн, миний найз, надтай хамт ажилладаг, буриад Дамбадаржаагийн хонгор цавьдар даага толгойдоо тоосгүй орж ирлээ” гээд зарлаадахсан чинь манай ажлын дарга нар мэдчихгүй юу./инээв/ Тэгээд л “Юу болж байна, Дамбадаржаа чинь морь уядаг байсан юм уу. Цэдэндамбаа хаана явна вэ” гээд бид хоёрыг коллегийн хурлаар оруулж байлаа шүү дээ./инээв/
-Морь түрүүлгэсэн биш асуудалд орж дээ?
-Харин ч гайгүй, коллегийн хурлаар орж сануулга аваад л өнгөрсөн. Хурлын үеэр зарим нь “та нар морь мал уядаг бол чөлөө авч, албан ёсоор ярьж явах хэрэгтэй” гэсэн бол зарим нь “Дамбадаржаа чинь морь уядаг, адуутай байсан юм уу” гээд гайхаж байсан. Аргагүй шүү дээ. Би тас нуудаг байсан юм чинь. Тэр үед намын гишүүн, тэр тусмаа үзэл суртлын байгууллагад ажилладаг хүн малтай гэвэл бөөн асуудал үүснэ шүү дээ. Гэхдээ даага түрүүлгэсний дараах сайн сайхантай харьцуулбал миний сануулга авах юу ч биш. Яагаад гэвэл буриад зон олны дундаас төрийн наадамд анх морь түрүүлгэсэн хүн нь би юм шүү дээ. Тэр утгаараа би буриад зон олны хувьд бахархалт хүү. Ний нуугүй хэлэхэд тэр үед “буриад хүн морь уралдуулдаг юм уу” гэсэн яриа хүртэл гарч байсан.Тэгэхээр нь Цэдэндамбаа бид хоёр зориуд “Буриад хүн эрийн гурван наадмын түрүү авсан. Монгол төрийн наадамд таван удаа түрүүлсэн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат Дарийн Дамдин буриад, сурын харваанд дөрвөн удаа түрүүлсэн Аюушийн Цэвээн мэргэн буриад, төрийн наадамд морь түрүүлгэсэн Дашболхойн Дамбадаржаа буриад” гэдэг байсан юм. Миний дараа Дарамренчин маань алаг азаргаа улсын наадамд түрүүлгэж буриад зон олныхоо магнайг тэнийлгэсэн. Цавьдар даага түрүүлэхэд миний эцэг 90 настай, бие хаа ч сайнгүй байсан. Тийм болохоор даагаа аавынхаа нэр дээр цоллуулж нэг баярлуулсан. Хүний хүү болсных аавыгаа амьд сэрүүнд нь баярлуулах шиг сайхан зүйл хаа байхав. Тэгээд ч би дан ганц өөрийн сайндаа даага түрүүлгэсэн юм биш. Данзанням, Даш, Маар зэрэг Төв аймгийн цуутай өвгөчүүл ойр байсны ач байгаа юм.
-Аав тань залуудаа морь мал уядаг байв уу?
-Уялгүй яахав. Морьд нь ч сайн давхидаг. Сумын наадамд хоёр охин дүү, бид гурвын унасан их насны морьд нэг, хоёр гурваар орж, дээлийн минчүү, даалимбаар шагнуулж байлаа. Буурал, хар, хонгор, шарга зүсмийн хурдан морьдтой. Миний унаж түрүүлгэдэг байсан морьд нь голдуу хонгор шарга зүстэй байдагсан. Намайг багад манай нутагт Жамбалын Аюуш, Цэвэгийн Сосор, Эрдэнийн Дашдондог гээд сайн, сайн уяач олон байлаа.
-1987 онд морь ачих тухай ойлголт байсангүй. Дадал сум нийслэлээс 700 гаруй км зайтай. Олон хонож ирсэн үү?
-Төв аймгийн Мөнгөнморьт сумаар дамжиж газар товчлоод долоо, найман хоног явж ирсэн санагдана. Наадмын өмнөх их сунгаанд түрүүлж явахад нь урдуур нь мотоцикльтой хүн ороод аман хүзүүдэж байсан. Улсад түрүүлснийх нь дараа бас хэл ам гараад, маллах хүн ч олдохгүй Лүн суманд авчирч байлаа. Ус ургамал нь жигдэрсэн тэр сайхан нутагт адуу маань идээшиж, олон ч айраг түрүү авсан. Манзушир хийдийг сэргээн засварласны ойд миний соёолон түрүүлж яваад аман хүзүүдсэн. Лүн сумын нэг жилийн наадмаас нэг түрүү, гурван айраг хүртэж даагаар шагнуулж ч явлаа. Одоо манай адуу Сэлэнгэ аймгийн Шаамар, Зүүнбүрэн сумдад бий. Морь уямаар байдаг ч нас яваад дийлэхгүй болж дээ. Өнгөрсөн жил Алтаргана наадамдаа гурван насны морьтой очсон.
-Улсад түрүүлсэн үрээ дараа нь яаж давхисан бэ?
-Би 1988-89 онд ЗХУ-ын Ломоносовын их сургуулийн сэтгүүлчийн курст суралцахаар явж, тэнд нэг жил болсон. Намайг эзгүйд манай дүү нар цавьдар үрээг барих гэж байгаад торон дээгүүр харайлгаад хөлгүй болгочихсон байсан. Ганцхудагийн хашааны наагуур торон хашаа татчихсан байдаг байлаа. Тэрэн дээгүүр харайлгаад хөлгүй болгочихсон байхаар нь азарга тавьж, олон сайхан үр төл авсан.
-Ингэхэд та хэдий үеэс морь мал уях болсон юм бэ?
-Таван настайгаасаа эхлээд морь зайдан унаж уралдсан хүн. Бидний үед эмээлтэй морь унана гэсэн ойлголт байсангүй. Эмээл байтугай тохом ч хэрэглэдэггүй. Хонго холгохыг тоохгүй. Уралдаж ирчихээд дараагийн нас унахдаа холгосон хонгон дээрээ нусаа түрхчихээд явчихна. Сүүлдээ тэгээд холгохоо ч больчихдог байсан.
-Нэг өдөр хэдэн насны морь унадаг байв?
-Хоёр, гурван насны морь л унадаг байсан байлгүй. Сумын баяр наадмаас гадна багийн наадам гэж болно. Хэнтийн зүүн хойд тал, Дорнодын хойд талдаа Баян, Дадалын морьд хурданд тооцогдоно. Ер нь л голдуу түрүүлнэ шүү. Би аравдугаар ангиа Дорнод аймгийн Баян-Уул суманд төгссөн. Дадал сумаас 60-70 км мориор явж сургууль руугаа очдог байлаа шүү дээ. Ийм хүн морь сонирхохгүй байна гэж юу байхав. /инээв/Мэдээж сургууль соёлын мөр хөөгөөд хөндийрсөн тал бол бий. Би Боловсролын их сургуулийг хэл уран зохиолын багш мэргэжлээр дүүргэсэн хүн. Сургууль төгсөөд нэг жил мэргэжлээрээ багшилсан.Тэгтэл ойр зуурын юм бичдэгийг маань мэдээд Мэдээлэл Радио телевизийн хороо руу татсан юм. Намайг анх ажилд ороход Шаравын Сүрэнжав бас орж байлаа. Шүлэг найраг оролдохын хажуугаар мэдээ сурвалжлага бэлтгэдэг байсан.
-Морь, уяачдын тухай хэд хэдэн ном гаргасныг тань мэдэх юм байна?
-Тав зургаан ном гаргасан ч өөрт маань ч үлдэлгүйгээр дууссан. Хамгийн анх “Хонгор азаргатай адуу” гэдэг номоо гаргаж байлаа.Тэрний дараа нь “Адууны тэнгэр”, “Галшарын морьд” гэдэг номнуудаа гаргасан. “Галшарын морьд” гэдэг баримтат кино ч бий.Сэтгүүлчийн ажлын буянаар олон сайхан уяачидтай уулзаж байж. Жишээ нь, “Макс”-ын Ганбаатар, Цэрэнжигмэд хоёрыг хамгийн анх сурвалжилж гаргаж ирсэн хүн нь би. Мөн сая Манлай уяач болсон Увсын Бичээрэйн Далайгийн тухай анхны нийтлэлийг бичиж байлаа. Надаас нэг даага худалдаж авч, тэрийгээ Увсад аваачиж айрагдуулж байгаа юм. Монголын радиогоор Данзанням, Даш, Маар зэрэг тухайн цаг үеийн шилдэг уяачдын тухай хөрөг нэвтрүүлэг явуулж байлаа. Энэ тухайгаа ярьж суух сайхан байна.
-Таны сурвалжилсан наадмууд ямархан өнгө дүр төрхтэй болдог байв. Сэтгүүлч хүний нүд арай өөрөөр хардаг байсан байлгүй?
-Тэр үеийн наадмыг их шүүмжилдэг байлаа. “Үнэн” сонинд их олон шүүмж бичсэн дээ. Яармагийг наадмын талбайтай болгох талаар бол их бичсээн. Тэр үед чинь Яармаг явах унаа машин автобус ч олдохгүй, дээр нь ганц модон индрээс өөр байгууламжгүй. Тэрэн дээр нь хүмүүс гарч морио үзэх гэж байгаад унаж, хүүхдийн толгой хага цохисон асуудал хүртэл гарч байлаа шүү дээ. Тиймээс үзэгчдийн тав тухыг хангасан талбайтай болъё гэдэг саналыг дэвшүүлдэг байсан. Хүйн долоон худагт морь уралддаг болсноос хойш сайхан болж дээ. Түрүүлж, айрагдсан моринд шаазан медаль өгч байсан үе ч бий.Тийм л хавчигдмал байлаа.
-Ахмад уяачидтай уулзаж, амтат хууч дэлгэж явсан байлгүй. Түүнээсээ хуваалцаач?
-Уулзаж байсан хүмүүс маань ихэнх нь бурхны оронд очиж дээ. Одоо амьд сэрүүн байгаа нь Цэрэнгийн Хэнмэдэх л байх шиг байна. Монголын анхны мянгат малчин болоод шуугиулж явсан эр шүү. Олон л сайхан юм сонсч явсан. Одоо тулгамдаад санах юм алгаа.
-Бидний урилгыг хүлээн авч, редакцид маань зочилсонд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай. -Баярлалаа. Та бүгдийн ажилд амжилт хүсье. Нутаг орны маань тухай сайхан сэтгүүл гаргаж өгөөрэй.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна