Малчин сумын МСУХ-ны тэргүүн, сумын Алдарт уяач Б.Батхүү: Их морь түрүүлгэх аргагүй уяачийн бахдал юм билээ


Увс аймгийн Малчин сумын харьяат, сумын МСУХ-ны тэргүүн, сумын Алдарт уяач Б.Батхүүтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Сумынхаа МСУХ-ны тэргүүний албыг хэзээнээс хашиж байгаа вэ?
-Манай сумын МСУХ 2005 онд үүсгэн байгуулагдсан. Нутгийн адуугаа сайжруулъя гэсэн хүсэл зорилготой 15 хүн анх үүсгэн байгуулж байсан юм. Би тэдний нэг. Анхны санхүүжилтээ нэг хүн 15,000 төгрөгийн хандив өргөж босгоод, түүгээрээ гарч уралдах уяачдынхаа шатахуунд зарцуулж байлаа. Тэр үед Наранбулаг суманд нэг томоохон наадам болж манай их насны морь түрүүлэн анхны мотоциклийг авчирч байлаа.Үүсгэн байгуулсан баг хамт олон 2011 оныг хүртэл ажиллаад, дахин удирдлага зохион байгуулалтын шинэчлэл хийж, би тэргүүнээр сонгогдсон юм. Ажил аваад хамгийн түрүүнд уяачдаа бүртгэлжүүлж, албан ёсны гишүүнчлэлтэй болголоо. Одоогоор 50 гаруй хүн гишүүнчлэлтэй болоод байна.
-Сумын хэмжээнд морь уядаг хичнээн хүн байна вэ?
-60-аад хүн бий. Өмнө нь сумын Алдарт уяач цолыг өгдөггүй байсан. Би ажил аваад 2012 оноос хойш 15 хүнд энэ цолыг олгоод байна. Манай сумын Алдарт уяачид өөрсдийн гэсэн энгэрийн тэмдэгтэй.
-Аймгийн Алдарт уяач цолтой хичнээн хүн байна?
-Одоогийн байдлаар 12 хүн байна. Болзол биелээд тодорхойлолт хүргэгдчихсэн гурван хүн бий. Бид уяачдаа урамшуулж, тухайн жилийнх нь амжилтыг дүгнэх үүднээс сумын шилдэг залуу уяач, шилдэг уяач, шилдэг уралдаанч хүүхдийг шалгаруулдаг болоод байгаа. Тэгэхдээ шинэ жилээр бус найман сарын сүүлээр аавуудын баярыг тэмдэглэх үеэрээ гурван номинациар шилдгүүдээ тодруулдаг.
-Жилдээ хэд уралдаж байна вэ?
-Манай сум чинь байгаль, цаг уурын хувьд бас их онцлог л доо. Дөрвөн сарын 15-наас цас хайлж ханзарна. Өвөлдөө маш их цас унадаг. Тиймээс хавар уралдах боломжгүй. Таван сараас хойш ганц нэг овоо, хайрханаа тахиад улсын наадамдаа уралдана. Харин намар бол хэд хэд уралдана шүү. Байгаль цаг агаарын онцлогоосоо болоод манай сумын адуу хөлийн хурд багатай ч бяралхуу талдаа. 19 км-т их насны морь уралдлаа гэхэд 15 км дотор манай адуу байхгүй. Тэгээд сүүлийн дөрвөн километрт л ороод ирдэг. Тийм болохоор хөлийн хурдтай адуутай Зүүнговь, Тэсийнхэн манай суманд наадамд ирж, айраг түрүүг маань авчихаад байдаг байсан. Холбоо сүүлийн жилүүдэд бодлоготойгоор адуугаа чанаржуулаад одоо манайхан өөрсдөө их сайн нааддаг болсон.
-Адуугаа чанаржуулна гэдэг нь цус сэлбэхийг хэлж байна уу?
-Тиймээ, би өөрөө хамгийн анх Хэнтийн Баянхутагаас хоёр азарга авчирч байлаа. Хурхын сангийн аж ахуйд манай хамаатны Хадаа гээд залуу байдаг юм. Тэр хүнээр дамжуулж хоёр азарган үрээ авсан. Ирээд сайхан нутагшиж үр төлөө өгсөн. Төлүүд нь манай сумын урдаа барьдаг адуунуудын нэг болж байна шүү. Ний нуугүй хэлэхэд манай уяачид адууныхаа цусыг сэлбэнэ гэхээрээ Зүүнговь, Тэсээс л азарга авдаг байсан юм. Миний авчирсан адуунууд хурдан байхаар, сүүлийн үед харин зүүн талаас адуу авчирч байнаа.
-Өнөө жид Малчин сум үүсч байгуулагдсаны түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Нутгийн дэвжээ хамгаалж уралдана гэдэг том ажил бий. Уяачид чинь хэр бэлтгэж байна?
- Ганц нэг адуу мал аваад, гайгүй гэснээ өвлөөс тэжээгээд дор бүрнээ бэлтгэж л байна. Дээр нь энэ нутгийн уугуул уяачид ирж уралдахаа бас мэдэгдээд байгаа.
-Нутаг орны нэрийг дуурсгасан сайн уяачид, шилдэг хүлгүүдийн тухай мэдэхээ хуваалцаач?
-Намайг багад Цээсүрэнгийн хээр гэж сумандаа 10 түрүүлсэн хурдан морь байсан. Тэр сайхан хүлгээ алдаршуулах үүднээс хөшөөг нь босгож, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна. Тэр хээр мориноос гадна Баглаагийн хар, Батаагийн цавьдар гээд хурдан хүлгүүд байлаа. Мөн наадамд түрүүлж, айрагдах морьдыг түгдрэлгүй хэлдэг сайн сайн уяачид олон байсан шүү.
-Ярилцлага таны уяач болсон түүхээр үргэлжлүүлье?
-Хүүхэд байхаасаа л авга ах нарыгаа дагаад хурдан морь унадаг байсан. Манай авга ах нар Тэс сумын хүмүүс л дээ. Одоо хүүхдүүд нь залгаад уяж байна. Миний хувьд уяачийн гарааг наймдугаар ангидаа эхэлж, зуныхаа амралтаар спарткиадад өнжөөсөн морио уралдуулаад 15-н пайз авч байсан юм. Цэдэнбал агсны 80 насны ой, нэгдүгээр 10 жилийн 70 жилийн ойд дахиж зургаалуулаад нэлээд шар хөдөлсөн л дөө. Тэгээд л адуугаа сайжруулах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож, энэ тэндээс гайгүй гэсэн азарга, гүү нэлээд авсан. Харамсалтай нь манай энд малын хулгай гэж айхтар юм байдаг. Хулгайд хэдэн адуугаа өгчихсөн.
-Хулгайд малаа алдаад голоо харлуулсан уяачид цөөнгүй байнаа?
-Дэндүү шүү. Хамаг адуугаа алдчихаад Хэнтий явж хоёр азарга авчирч байгаа нь тэр байхгүй юу.
Хэнтийгээс аваад мал туусан хүнд өгч, Зүүнхараад байдаг дүүгийндээ өвөлжүүлээд. Дараа хавар нь дүү маань Булганы Сайхан руу дөхүүлж, би эндээс нь очиж аваад 11 хонож нутагтаа ирсэн. Хаврын адуу тэр олон хоног хөлөөр авч ирнэ гэдэг бэрх л юм билээ. Тэгэхдээ моринд дуртай монгол ахан дүүс бас сайхаан. Цэцэрлэгт явж байсан Жаргалсайхан гэж нэг залуу ирээд “Зарах уу гэж байна” тэгэхээр нь “адуугаа хулгайд алдчихаад, хаа холоос авч явна” гэсэн. Адуу чинь ядарч, манайд хоноод яв. Морь малдаа жаахан тэжээл өг” гэсэн. Тэднийд хонож адуундаа нэг шуудай хивэг, шуудайны тал овъёос өгч тэнхрүүлээд нутагтаа ирсэн дээ.
-Наадам уяач, морь хоёрт ухаарал хайрлаж байдаг гэдэг. Олон газрын наадамд явж байв уу?
-Ер нь манай аймагт зохиогдсон бүх даншиг наадмуудад оролцсон шүү. Ханхөхий хайрханы төрийн тахилгад ч оролцож байлаа. 2005 оны Шар бүрдийн даншигт миний хээр морь 33-аар ирсэн нь миний том наадмын амжилт даа. Би адуунд дуртай боловч, аймгийнхаа наадамд одоогоор морь түрүүлгэж, айрагдуулаагүй яваа хүн. Гэхдээ арав дотор олон орсоон.
-Наадмыг том, бага гэж ялгадаггүй л гэдэг..?
-Наранбулаг сумын 60 жилийн ойд Монхор хээр морио түрүүлгэсэн нь миний хувьд хамгийн их сайхан наадам. Их ч бахархсан. Ер нь дээд гурван нас тэр дундаа их морь түрүүлгэнэ гэдэг уяачийн аргагүй бахдал байдаг юм билээ. Тэгээд ч бас надад Наранбулаг их ээлтэй байдаг юм. Би урьд нь сургуулийнх нь ойд соёолон айрагдуулаад, Хэнтийгээс ирдэг бор азаргаа аман хүзүүдүүлж байсан.
-Айл гэрт нэг уяач байхад бусад нь дагаад адуунд элэгтэй болдог.Танайхны хувьд?
-Манайх дөрвөн охин, нэг залуутай. Хүү маань одоо л дөнгөж тав хүрч байна. Аавдаа морь унаж өгөх болов уу гээд битүүхэн горьдож байгаа./инээв/
-Хурдан тууртын босоо цагаан хийморь таныг, таны үр хүүхдүүдийг өнө мөнх ивээх болтугай. Сумынхаа ойд амжилттай наадаарай.
-За баярлалаа. Энэ хүртэл зорин ирсэн та бүхэнд баярлалаа. Би “Тод магнай” сэтгүүлийн байнгын захиалагч, гарсан цагаас нь эхлээд захиалан уншиж байгаа. Хол ойрын уяачдыг уулзуулж, арга туршлагаас нь хуваалцуулж байдаг танай хамт олонд ажлын амжилт хүсье.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар












0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна