Аймгийн Алдарт уяач Э.Отгонсүрэн: Хул азарга маань сумандаа арав түрүүлж, гурав аман хүзүүдсэн хурдан буян


Хэнтий аймгийн Дадал сумын харьяат, аймгийн Алдарт уяач Э.Отгонсүрэнгийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Удам дамжсан уяачдын нэг болов уу хэмээн таамаглаж байна?
- Зөв таамаглажээ. Би хоёр дахь үеийн уяач. Манай аав, ах нар бүгд морь уядаг байсан улс. Аав маань 1933 онд төрж, 1987 онд буцсан хүн. Амьд ахуй цагтаа нутаг хошуундаа хүндлэгдсэн сайн уяач байлаа. Аавын маань нэртэй олон сайхан хурдан хүлгүүд дотроос хамгийн онцгой нь ижил зүсмийн хүрэн халзан азарганууд нь. Мөн Баян-Адрагаас авсан хул морь нь өөрийн болоод ойр зэргэлдээ сумддаа олон түрүүлж, айрагдсан гэдэг юм. Бид эцэг эхээс 11-үүлээ. Намайг багад аав маань өнгөрсөн учраас уяаны эрдмийн тухайд суралцаж чадаагүй ээ. Харин ах нарынхаа уясан морийг унадаг байгаад, сүүлдээ ах нарыгаа дагаад морь уядаг болсон. Гэтэл надад зааж зөвлөдөг байсан хоёр ах маань зуурдаар өөд болж, 2006 оноос бие даахаас аргагүй болсон л доо.
-Тэгээд анхныхаа айргийг хэдэн оны ямар наадмаас хүртэж байв?
-1986 онд Биндэр сумын наадамд халтар үрээ түрүүлгэж байсан. Гэхдээ миний уяна гэж юу байхав, ах нар маань уяж, би тусалж л байсан байх. Миний тэр халтар үрээ Биндэр суманд хоёр ч түрүүлсэн адуу байгаа юм.юм. Өөрөө гардаж уяснаас хойш гэвэл 2006 оны сар шинийн уралдаанд Сант ханы угшилтай хул азарга, хул морь хоёроо түрүүлгэж байлаа. Түүнээс хойш харин айраг түрүү тасраагүй ээ.
-Сант ханд тэнцсэн унага хурдан байдаг гэх юм билээ?
-Тиймээ. Сант ханы өвөрт хоносон гүүний унага босоо төрж, хурдан хүлэг болдог гэсэн яриа бий. Тэр ч утгаар нь Халхын уяачид зорин очиж гүүгээ тэнд унагалуулдаг гэдэг. Миний хул азарга Сүнбээн Дамдинжав гэдэг хүний хул азарганы төл. Надад их хурдалсан. Одоо ч үр төлөөр нь сайхан наадаж байна.
-Хул азарга тань ер нь хэд түрүүлж, хэд айрагдсан бэ?
-Сумандаа арав түрүүлж, гурав аман хүзүүдсэн хурдан буян даа.Би долоон настай азарга аваад 15 настайд нь аймгийн өвлийн уралдаанд уралдуулж аман хүзүүдүүлээд наадмыг нь осголж байсан юм.
-2006 онд хул азаргатай хамт уягдсан хул морины тухайд?
-Манай хадам аав Биндэр сумын Пүрэвцог гэдэг хүний унаган адуу. “Сайн адуу, даанч би уяж дөнгөхгүй нь. Хүргэндээ өгчихье. Чиний л наадах морь” гээд надад өгч байсан юм. Аавын маань өгье гэсэн сайхан сэтгэлийг дагаж, хул морь намайг олон жил баярлуулсан.Над дээр 10-тай адуу ирээд 17-той сумандаа түрүүлж осголж байлаа. Долоон жил уралдахдаа тасралтгүй айраг түрүү авсан.
-За 2006 онд тэгж наадсан юм байж. Тэгвэл 2007 онд хэрхэн уралдсан бэ?
-2007 онд Дорнод аймгийн зүүн бүсийн наадамд нь Цагаан-Овоо суманд болоход хул азарга маань аман хүзүү, хул морь гурваар давхисан. Би тийшээ хүн танихгүй, манай найз хурлын дарга Ганбаяр цуг явсан. Тэгээд надад “За миний найз цаашаа аймгийн төв рүү явж наад, хүн хартай ярьчихлаа” гэсэн. Ингээд шинийн 15-нд болсон наадамд хүний машинд дайгдаж очиод азаргаа айргийн дөрвөөр, морио аман хүзүүнд давхиулж байсан. Тэр жилийнхээ зун сумынхаа наадамд айраг, түрүү авсан.
-Нөгөө хоёр хулаараа л наадаад байна уу?
-Тийм. Мөн хаврын "Сант хан" хурдад хул азарга түрүүлж, саарал шүдлэн үрээ, тэр шүдлэнгийн дүү саарал даага мөн л түрүүлсэн. Зун сумынхаа наадамд ах саарал нь бас түрүүлсэн. 2007 онд тэгж наадсан. 2008 онд азарга, морь хоёр маань өвөл сар шинээр хоёулаа түрүүлээд, зун нь баяр наадамд хул морь түрүү, саарал хязаалан аман хүзүү, дүү саарал нь айргийн дөрвөөр хурдалсан. Мөн хаврын ардчиллын баярын уралдаан, дараа нь болсон Баян-Адрага суманд Арвин гишүүний наадамд хул морь түрүү магнайд хурдалсан. Намар нь Гурван нуурын рашаан сувиллын 60 жилийн ойд хул үрээ түрүүлсэн.
-Дараа жил нь хэрхэн наадсан бэ?
- 2009 онд ахынхаа нэг соёолонг аваад гурван насны морьтой Дорнод аймгийн хойд бүсийн уралдаанд оролцохоор Баян-Уул сумыг зорьсон. Энэ уралдаанд хул азарга тавд, хул морь аман хүзүү, соёолон маань гурваар давхисан. Ирээд тэр өвлөө баруун тийшээ Дүнжингаравын хурдыг зорьсон. Морь ч хурдан байсан, азаргаа ер нь айрагдчихна гэж дотроо бодож явсан. Морь эргээд хол явалгүй бүдэрч хүүхэд нь ойчоод азаргаа тавьж чадаагүй. Буцах замдаа аймгийн "Сэцэн ханы хүлэг" уралдаанд азарга, морио тавьж хоёуланг нь аман хүзүүнд хурдлуулаад харьсан. Энэ уралдаанаар хул азарга отго хийсэн юм.
-Өвлийн уралдаанд сайн нааддаг юм аа даа?
-Тийм. Зуны уралдаануудад дандаа сумандаа нааддаг. Айраг түрүү ер мултрахгүй шүү. 2010 онд сумынхаа 85 жилийн ойгоор саарал үрээ маань хавчиг азарга түрүүлээд, хул морь аман хүзүүдэж дүүгийнхээ толин хул шүдлэнг мөн аман хүзүүдүүлж одтой сайхан наадсан. Сумын ой тэгэхэд их өтгөн болсон. Ойр хавьд ой байхгүй зүүн хойд сумынхан бүгд ирсэн байсан.
-Тэр хэдэн адуугаараа л наадаад байсан юм уу, ер нь таныг алдар цолонд хүрэхэд хамгийн их жин дарсан адуу аль нь вэ?
-Тийм, голдуу энэ хэдээрээ хишиг хүртсэн. Хамгийн их жин дарсан гэвэл миний хул морь 19 медальтай. Аймаг, бүсийн наадмаас дөрвөн аман хүзүү, сумын ойнуудад гурав, дөрөв түрүүлсэн байдаг. 19 медалийн хоёр нь л айргийн дөрөв, бусад нь түрүү, аман хүзүү. Хул морь 2012 онд осго хийсэн.
-2009 онд хул азарга, 2012 онд хул морь зодог тайлаад та ямар адуугаар наадах болов?
-Дадалынхаа аймгийн Алдарт уяач Д.Загдын хүү сумын Алдарт уяач Данзанпүрэвийн унаган битүү хонгор морь худалдаж авсан. Хонгор морь 2013 онд сумынхаа баяр наадамд түрүүлээд, аймгийн Алдарт уяач Дондогдоржийн нэрэмжит уралдаанд, мөн хилийн заставын ойд түрүүлсэн. Тэгээд 2014 онд сар шинийн уралдаан болон зуны "Алтаргана" наадамд түрүүлээд Бэрхийн 60 жилийн ойд очиж аман хүзүүдчихлээ. Тийм нэг сайн морьтой болсон. Алтан тууртын буян, эр хүний аз түшээд айраг, түрүү тасрахгүй сайхан л наадаж явна.
-Та голдуу авмал адуугаар одтой наадаад байна. Аав ахаасаа дамжиж ирсэн унаган адуунаас давхихгүй байна уу?
-Харин тийм. Манай унаган хүрэн халзан азарганы төлөөс суманд олон айраг, түрүү авч байсан. Тэр нь яахав, голдуу эх талаасаа юм, эцэг тал нь болохоор өөр адуунаас цус сэлбэж хурд төрж байна. Миний энэ саарал азарга хулын төл унаган адуу л даа. Унаган адуугаараа наадах үе удахгүй ирэх байхаа.
-Сүүлийн үед хаа сайгүй л залуучууд морь луу хошуурч байна. Танайхнаас уяа сайн эвлүүлж байгаа үе тэнгийн ямар уяачид байна?
- Үе тэнгийнх гэвэл миний найз Төрөө, Борко, Магнай, Төөгөө, Жагаа, Буур гээд олон байна. Хочоор нь хэлчихлээ. Онон талаасаа Одхүү ах байна. Мөн Баяраа ах, Зандаа ах гээд уяачид олон бий.
-Морин жилийн босгон дээр аймгийн Алдарт уяач болсон. Алдарт цолоо морин жилдээ яаж батлав?
-Би аймгийн чанартай нэг түрүү, 11 айргийн амжилтаар энэ эрхэм цолоо авсан. Өвөл сар шинийнхээ уралдаанд саарал азарга, хонгор морь хоёроо түрүү магнайд хурдлуулж алаг соёолонгоо гурваар давхиуллаа, Тэгээд буриад түмнийхээ "Алтаргана" наадамд хонгор морь түрүү, соёолон гурваар давхиулсан, сумын наадамд шүдлэн үрээ таваар орлоо, хязаалан үрээ аман хүзүүдлээ.
-Гурав дахь үеийн уяачид одооноос бэлтгэгдэж байгаа байлгүй?
-Би хоёр хүү, хоёр охинтой. Манай хоёр том банди 10, 11 дүгээр ангид сурдаг. Ах нарын ч, өөрийн ч хүүхдүүд моринд дуртай. Ахын хүүхдүүд голчлон миний морийг унадаг, ах өөрөө ч морь уяна.
-Ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээх болтугай.
-Ерөөл бат оршиг. Та бүхэнд ажлын амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
10 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
11 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
Сэтгэгдэл бичигдээгүй байна