Сумын Алдарт уяач Ц.Мягмарсүрэн: Анх Боржигонд аавтайгаа морь уяж очоод айрагдуулахад их гоё байлаа

2017 оны 1-р сарын 07 -нд

Дундговь аймгийн Баянжаргалан сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат, сумын Алдарт уяач Цоожийн Мягмарсүрэнтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Танай удамд уяачид олон байна уу?
-Би чинь Дундговь аймгийн Баянжаргалан сумын хүн. Манай удам сударт уяачид бий, бий. Эцэг, эхийн маань талд алдартай уяачид цөөнгүй байсан гэдэг юм. Миний аав Цоож сумын Алдарт уяач хүн. Мөн ээжийн төрсөн дүү улсын Сайн малчин, аймгийн Алдарт уяач Хүрэлхүү гэж байдаг. Намайг ухаан орохын л аав адуу малладаг байлаа. 1988 онд Баянжаргалангийн найман жилийг төгсөхөд ч адуутайгаа л байсан. Ингээд 1988 онд намайг цэрэгт яваад ирэхэд хувьчлал болж, нэгдлээс нэг азарга адууг авсан байдаг юм. Тэр үед ах маань цэргээс ирээд, айл гэр болж тусдаа гарчихсан байсан. Аав маань бид хоёрын адуу малыг нь сайжруулж өгнө гээд энд тэндээс адуу их ч авч өгсөн.
Би тод санадаг юм. Тав, зургадугаар ангид байхад аав Хэнтийн Дэлгэрхаанаас нэг шарга азарга авсан. Тэгэхэд ахтайгаа би Дэлгэрхаанаас очиж авчирч байлаа. Хожмоо энэ азарганы төлүүд их сайн давхисан. Төлийнх нь төлийг 1994 оны Боржигон наадамд аавтайгаа уяад мордуулсан. Аятайхан түрүүлж ирснээ ерөөсөө уралдаж үзээгүй даага чинь тугтай машин ирээд зогссон ард нь тулж зогсчихоод орж чаддаггүй. Тэгээд хажуугаар нь Ёндон гуайн хээр, Төмөрхуяг гуайн хээр даага дайрч ороод, манайх гурвалж байлаа. Бас Дорноговийн Даланжаргалангийн Балжийхүү гэж хүний Боржигон наадамд зургаагаар орсон халзан даагыг авч, азарга тавьж байсан. Даагандаа сайн давхисан ч шүдлэндээ тамир муухантай байхаар нь уяагүй. Тэгсэн зүүнтэйгээс ирсэн хүн авъя гэж шалаад байхаар нь Бор-Өндөр рүү зарчихсан.
-Та хэзээнээс бие даан морь уяж байна вэ?
-1993,94 оноос бие даан морь уяж байна. Сумынхаа наадам, уул овооны тахилгаар айрагтай л наадаж байлаа. 1997 онд Баянжаргалангийн Хэрээ уулын тахилга наадам болж, гурван наснаас гурван айраг авсан. Харин асартай наадмаас 2000 онд Дундговийн Цагаандэлгэр сумын 80 жилийн ойд очиж соёолон дөрөвлүүлсэн. Манай эхнэрийн нутаг л даа. Түүнээс хойш Баянжаргалан сумандаа их морь, азарга айрагдуулж ч байлаа, түрүүлгэж ч байлаа.
-Эндээс таны нэрийг олонтаа гаргасан ямар адуу байна?
-Мийгаагийн ногоон морь гэж байлаа. Эцэг нь Сүмбэр чигийн Өлзийбүрэн гэж хүний адууны азарга юм гэсэн. Харин эх нь манай эхнэрийн өмчинд ирсэн хээр гүү. Манай хадам Цагаандэлгэрийн Цог гэж сайн адуутай айл л даа. Үүнээс өөрөөр сүүлд Сүхбаатараас нэг хээр азарга авчирч, энд нэг түрүүлгээд, сумынхаа тахилгатай ууланд түрүүлгэж, аймагт аваачаад зургаагаар давхиулсан. Харин энэ жил “Боржигон-2015”-д эрлийз дунд насанд үрээгээ айрагдууллаа. Адъяасүрэн ахаасаа хавар дааганд нь авсан юм. Мөн есөн медальтай хул алаг морь бий. Баянжаргалан, Дорноговийн Даланжаргалан, хойшоо Төв аймгийн Баян сум, Матадын Түмэн адууны баярт тус тус айраг түрүүгээр хурдалсан. Энэ жил соёолон болж байна. Мөн Сүхбаатараас авчирсан азарга сайн давхиж байна. Сая сүүлд адууны цусаа сольж Галшараас загал азарга авчраад нэлээн хэдэн гүү тавьчихаад байна.
-Та наймаа их хийж байна уу?
-Нэг их адуу малны наймаа хийдэггүй ээ. Гаднаас ганц нэг адуу авдаг юм. Миний хүү одоо 20 гарсан залуу бий. Хүү маань моринд их дуртай. Яваандаа энэ хэдэн адууны эзэн болоод явна л гэж боддог юм.
-Хэдэн онд сумын Алдарт уяач болсон бэ?
-2013 онд.
-Тэр жил одтой наадсан уу?
-Тиймээ, сайхан наадсан. Энд ирээд Сүхбаатараас авчирсан азаргаа Шивээговийн тахилгатай ууланд нь түрүүлгэж, залгаад сумын наадамд түрүүлгэсэн. Үүн дээр өмнөх амжилтуудыг харж сумын Алдарт уяач цолыг олгосон.
-Тэгвэл хэдэн оны аймгийн сайн малчин юм бэ?
-2006 онд болж байлаа. Одоо тэмээнээс бусдыг нь маллаж байна. Үүн дотроо хонь голдуу бий.
-Мийгаа Алдартын хамгийн одтой наадсан ямар наадам байна вэ?
-Анх Боржигонд аавтайгаа морь уяж очоод айрагдуулахад их гоё байлаа. Бас айл гэр болж тусдаа гарчихаад сумын ойд соёолон, их морьтой очиж соёолонгоо айрагдуулсан. Их морь Араатын араар тойроход миний ногоон морь хоёр гурав дээр явж байсан юм. Тэгсэн бариа дөхсөн байдаггүй. Суугаад арван хэдээр орчихсон. Ингээд маргааш нь соёолон мордоход бор морь маань бас л сайхан давхиж байнаа. Тэгэхээр нь эхнэртээ “за учиргүй баярлаад хэрэггүй. Наадах чинь өчигдрийнх шигээ ахиад гарч ирэхгүй байх ч юм билүү” гэсэн. Харин тэгтэл сайхан давхиад ороод ирэхэд нь үнэхээр их баярласан. Дараа нь Цагаандэлгэрийн сургуулийн ойд очоод соёолон айрагдуулсан. Тэгэхэд Цагаандэлгэрийнхэн “чи соёолон мориор сайн тоглож байнаа” гэхэд бас л аятайхан сонсогдож байсан шүү. Энэ мэт оролцсон наадам бүхэн өөрийн гэсэн дурсамжийг үлдээжээ.
-Тэгвэл сургамж хайрласан ямар наадам байна вэ?
-Хүн л юм чинь алдана ш дээ. Би аймгийн Арслангаас авсан шарга морио, хар морьтойгоо Шивээгийн тахилгатай ууланд авчирч наадсан. Шарга морийг хар морио хавьтуулахгүй сайхан болгочихоод айрагдчихна л гэж бодож байсан юм. Тэгсэн мордохын шөнө хоолон дээр нь алдаад айрагдуулж чадаагүй. Хар морь нь айрагдсан. Тэр үед дэндүү их найдчихсан байсан болохоор их ч харамссан. Энэ тухайгаа залууст сургамжтай гэж бодоод хааяа ярьдаг л юм. Ер нь уяач хүн залуучуудадаа үлгэр дуурайлал болж, сургаалиа хэлж, морь малаа хайрлаж, ахмадаа хүндэтгэж явах ёстой гэж боддог юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Уясан хүлэг бүр нь тод магнай торгон жолоогоо өргүүлж, түмэн олноо цэнгүүлж явах болтугай.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна