Аймгийн Алдарт уяач Л.Ядамжав: Адилхан тэжээгээд байвал нутгийн адуу зүүн талынхаас дутахгүй болдог


Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Лхагвын Ядамжав гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэдий үеэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулж уяач хэмээх энэ эрхэм нэрээр нэрлэгдэж яваа юм бэ?
- 2002 оноос л эхэлсэн дээ. Анх моринд орох болсон нь нэгдүгээр ангиасаа хурдны морь унадаг байсан нь нөлөөлсөн байх. 2001, 2002 оны зуднаар миний хэдэн адуу Заг, Маралын зааг дээр байж байгаад онд орчихсон юм. Би чинь бас багийн эмч ажилтай. Харин манай ах, дүү, хүргэн ахынхан хөдөө мал дээр байдаг хэр нь гурван азарга адуунаас нь өнчин даага ч үлдээгүй. Тэгээд хавар боллоо. Нэг соёолон, нэг азарга, нэг шүдлэн, гурван даага байсан гурвууланг нь бариад уячихлаа. Соёолон бол айрагдчих боломж байсан ч адуу дагаж хадуураад, буцаж ороод долоогоор ирсэн юм. Гурван даагаа мордуулсан чинь нэг нь түрүүлээд, нэг нь гуравлаад, нэг нь тавласан. Тэрнээс хойш л моринд орсон доо.
-Анхны айраг амсуулсан тэр адуунууд өөрийн унаган адуунууд байв уу, эсвэл өмч хувьчлалаар авсан уу?
-Өөрийн унаган адуунууд. Намайг тусдаа гарч айл гэр болоход манайхаас нэг байдас, хадам талаас нэг байдас өгсөн. Хоёр, гурван азарга сольж тавиад л ерөнхийдөө тэр хоёр байдас өсөж үржээд адуутай болсон доо. Ерөөсөө нутгийн унаган адуу л даа. Тэгээд 2003 онд хоёр даага, нэг шүдлэн, наана нь бас ганц нэг юм мордуулсан. Тэгсэн өнгөрсөн жил нь даагандаа түрүүлсэн шүдлэн бас түрүүлчихдэг юм. Хоёр даага явуулсны нэг нь дөрөв дээр, нэг нь түрүүлээд ирсэн.
-Даагандаа айрагдсан хоёр адуу яасан билээ?
-Тэгэхэд чинь адуугүй болчихсон учраас охин даага уралдаж болно гэсэн юм. Гурав, тав дээр орсон чинь охин даага байсан байхгүй юу. Тэгээд нэгийг нь хүргэн ахдаа, нөгөөг нь дүүдээ “үр төлийг нь өсгөж мал хийж ав” гээд бэлгэнд өгчихсөн юм. Тэгээд 2004 онд манай сумын 80 жил болоод тэнд шүдлэн тавлаад, даага, шүдлэндээ түрүүлж хязаалан гуравласан. Тэрнээс хойш жил бүр сумын наадамд хоёроос гурван айрагтай. Ялангуяа өөрийн хүүхэд морь унаж байхад амжилт сайн байсан. 2011 он хүртэл би дандаа нутаг адуугаар наадлаа. Тэрнээс хойш хүүхдүүд гаднаас даага, үрээ авчраад уяж байна, одоохондоо давхисан юм алга. Ерөнхийдөө азарга тавиад, цус сэлбээд л байна.
Одоогийнх шиг морь ачаад явах боломж байгаагүй ч өөрийнхөө хэрээр ойролцоо сумд руу явчихдаг л байлаа.
-Ойролцоо аль аль сум руу явж, хэр одтой наадаж байсан бэ?
-Би нэг их хол наадаагүй. Хүрээмаралд аймгийн төвөөс болон олон сумаас хурд цугласан бүсийн чанартай уралдаан болсон. Тэнд соёолон түрүүлгээд, хязаалан гуравлуулж байсан. Баянцагааны 80 билүү 90 жилийн ойд нэг соёолон түрүүлгэсэн. Одоо нэг хүрэн морь аймагт байгаа. Энэ хүрэн морь 2011 онд соёолондоо бас түрүүлсэн шүү. Ойрын үед хүүхдүүд ганц нэг морь аймаг руу аваад л явдаг юм. Яахав шалихгүй юмаа, айраггүй шахуу. Энэ жил манай суманд болсон Баянхонгорын төвийн бүсийн уралдаанд Говь-Алтайн наад талын сум, Өвөрхангайгаас морьд ирсэн. Энд хүрэн морь аман хүзүүдээд, соёолон, азарга хоёр шальсангүй. Аймагт болсон Номгон хайрханы хурдад хүрэн морь тавласан. Тэнд Баянхонгор, Завханаас морь ирж уралдсан. 2016 он гараад нэг иймэрхүү наадлаа.
-Хоёр талаас нийлсэн байдасны төлүүд ингэж хурдлаад байгаа гэж ярьсан. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд хамгийн өндөр амжилт үзүүлж, таныг аймгийн Алдарт уяач буюу орон нутгийн ханасан энэ цолонд хүрэхэд үнэмлэхүй үүрэг гүйцэтгэсэн ямар хурдан хүлэг байна вэ?
-Анхны хээр даага чинь даагандаа түрүүлээд, шүдлэндээ түрүүлээд, Маралд түрүүлсэн. Жижиг сажиг наадамд айраг авсан. Бас нэг бор даагандаа түрүүлээд, шүдлэндээ хоёрлоод, хязааландаа гуравлаад, соёолондоо тавласан. Загийн Хүрэн бэлчирт базайгаагүй есөөр ирж, Бүрдэнд болсон бэсрэг наадамд түрүүлсэн. Соёолон хүртлээ хурдалсан адуу байгаа юм. Ер нь хээр, бор, хүрэн энэ гурван морь л миний амжилтын гол үндэс юм даа. Маралын анхны гавьяат Шагдарын Чанарав агсны нэрэмжит наадам ойр хавийн сумууд ирсэн өтгөн наадам болсон. Тэрэнд миний нэг соёолон түрүүлээд, их нас гурвалсан.
-Морь мал уяж хурдлуулдаг байсан дээдсийнхээ талаар ярьж өгөөч?
-Манай аав морь уяж байгаагүй ч үр хүүхдүүд нь хурдан тууртын уяа сойлго тааруулж байгаа. Том ах Ванчинсүрэн гэхэд морь сайхан уядаг, айраг, түрүүтэй сайн уяач байлаа. Гэхдээ одоо шиг энд тэнд очиж уралдаагүй, ганцхан наадмаараа л уралдчихдаг байв шүү. Манай хүргэн ах ч бас бага насны түрүү, их насны айрагтай уяач байсан. Яг нарийн яръя гэхээр би тодорхой сайн мэдэхгүй. Дүү бас уяна. Өртөөний адуу хэдэн жил маллахдаа тэндээс нь ганц хоёр жижиг нас уяж айрагдуулчихсан.
-Ах, дүүс аймаг, сумын цолонд хүрсэн үү?
-Манай хоёр цолгүй ээ.
-Та хэзээ аймгийн Алдарт уяач цол авсан бэ?
-Өнгөрсөн 2015 онд авсан. Зургаан түрүү, 10-аад айргаар энэ цолонд хүрсэн. Сум, багийн айраг, түрүү гэвэл зөндөө л дөө.
-Таны оролцож байсан хамгийн том, чансаа өндөр наадам гэвэл хэдэн оны ямар наадам бэ?
-Сумдын 80,90 жилийн ойн баяр наадам, Маралд болсон бүсийн уралдаан юм даа.
Аан нээрэн 2009 онд Ламын гэгээний ойд очиж байсан юм байна. Соёолон, шүдлэн хоёртой очоод нэг гучаадаар, нэг нь хориодоор ирсэн.
-Уулзсан уяач нар сүүлийн үед зүүн зүгээс адуу авчирч уралдаж байгаа талаар ярьцгаалаа. Ер нь ч нутаг адуугаар наадахад амжилт гэж ярихад амаргүй болж гэцгээж байна?
-Манайх бол зүүн талаас нэг азарга авсан. Ноднин соёолондоо түрүүлдэг чинь бас зүүн талын адуу байгаа юм. Бусад нь дандаа өөрийн унаган адуу. Үнэндээ нутаг адуугаар наадахад амархан ч орчихооргүй болсон цаг. Хамгийн гол нь одоо өвс ногоогоор биш, тэжээл, тариа хоёроор л уралдах юм байна шүү дээ. Би ч тэр тариа, тэжээл энэ тэрийнх нь учир зүйг нь олохгүй л байна. Тэжээгээд хордлогыг нь тайлах гэж шингэн хийгээд, тамиржуулах гэж витамины комплекс гэхчилэн янз бүрийн тариа хийдэг гэх юм. Хүүхдүүд хоёр адуунд тариа хийж үзсэн. Тэд л тариа энэ тэрийн учир зүгийг олж байх шиг байна.
-Та бол үүнийг сайшаахгүй байгаа бололтой?
-Миний сайшаах, буруушаахаас хамаарахгүйгээр нэгэнт бүх хүмүүс хийдэг болчихжээ. Бүгд л тэжээгээд, тариад байна. Би ч гэсэн 11 сараас эхлээд уралдах морьдоо тэжээдэг болоод байгаа. Зун нь дэлгэр, өвөл нь өнтэй жил өвс ургамлаар уралдаж байгаа нутгийн адуу илүү, өвөл нь зудтай, зун нь гантай жил тэжээлийн адуу мэдээж хамаагүй илүү байгаа юм.
- Нутгийн тэжээлтэй адуу энд эндээс ирсэн адуунаас илүү байж чадаж байна уу?
-Уг нь адилхан тэжээгээд ирэх юм бол нэг их зөрүү байхгүй дээ. Даанч хүмүүс нутгийн адуунаас илүү авчирсан адуугаа тэжээгээд, тэд нартаа илүү анхаарал тавиад байгаа юм. Мэдээж илүү их тэжээл, тариа авсан нь сайн байна биз дээ?
-Таныг морь уяж эхлэхэд тантай хамт айраг, түрүү булаацалддаг хэн хэн гэж уяачид байсан бэ?
-Төмөрбаатар, Нямдорж, Болдбаатар, Батцэрэн гээд хүмүүс байна. Зарим нь нас болгондоо, зургаан насны морь уяна шүү. Гэхдээ бид нар өрсөлдөх юм байхгүй, уяж л байдаг, морь нь ирж л байдаг. Одоо ч уясаар байна. Сүүлийн үеийн залуучуудаас улсын Алдарт уяач Золбоот, Төмөрбаатар гээд хүмүүс сайн уяж байна. Ер нь настай хүмүүсээсээ залуучууд нь сайн уядаг болчихож. Би ч үндсэндээ мориноос гарчихлаа. Хөл муу, хоёр өвдгөндөө хиймэл юм тавиулсан.
-Аргагүй залуу хойч үедээ халаагаа өгөх цаг ирсэн байх. Таныг залгамжилж байгаа ямар уяачид байна вэ?
-Би нэг охин, гурван бандитай. Энэ жилээс л хүү бие дааж өөрийнхөө нэр дээр уралдуулж байна. Өмнө нь гэр бүл болж өрх тусгаарлаагүй болохоор миний нэр дээр явж байсан юм. Сумын уяачдын холбооны нарийн бичгийн даргаар манай нэг банди ажиллаж байгаа. Энэ нөхөр л уях, тэжээх, тарих талаар гол ажил хийдэг. Ах нь ч сургууль гэж яваад мориноос жоохон хөндий байснаас биш моринд тун хорхойтой, орж магадгүй нөхөр. Дүү нь одоо 18 нас хүрч байгаа, хотод бөхийн бэлтгэлд явдаг юм. Охин бол Анагаахын дээд төгсөөд тэндээ ажилд орчихсон.
-Эргээд бодоход л хийморь сэргэм сайхан наадсан наадмын дурсамжаа сэргээхгүй юү?
-Морь сайн давхисан наадам их гоё наадам. Нэг жил сумынхаа баяр наадмаар соёолон дөрөвлүүлж, хязаалан гуравлуулаад, Маралын наадамд очиж соёолонгоо түрүүлгэж, хязаалангаа бас гурваар давхиулсан тэр жилийн наадам их сайхан байсан даа. Сүүлд нь Маралд дахиж очоод их насны морь 10-т, шүдлэн тамир нь дутаад бас арван хэдээр, хязаалан аман хүзүүдсэн. Даага нь бол бараг түрүүлэх байсан юм. Өнгөлж явсаар байгаад барианаас нэг км-ийн наана ойчиход нь дагаж явсан манай хүүхэд мордуулаад зургаа дээр ирсэн. Өмнө нь унаж байсан туршлагатай хүүхэд. Яасан бэ? гэсэн чинь жоохон бүдэрснээ уначихлаа гэдэг юм.
-Тэр өдрийн аз мэдсэн хэрэг байж дээ, тиймээ?
-Ёстой чиг. Морины аз, хүүхдийн аз, эзний аз гурав нэг цэг дээр давхцаж байж морь давхина. Тэрнээс хүүхэд нь азгүй, морь нь азгүй, тэгээд уяач нь азгүй бол улам хойшлоод л байна. Сайн хүүхэд бол урагшлуулна, муу хүүхэд бол хоёр гурваар ухраагаад л байдаг юм.
-Тэр ч тийм байх шүү. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна