Монгол залуусын урласан азарга 25 саяын үнэтэй


Утаа униар, уур бухимдал буцалсан өдрүүд дэх баярт мэдээ. Монгол залуус төмрөөр азарга урлаж, тэр нь цахим ертөнцөд шуугиан дэгдээн олны талархлыг хүлээжээ. Хүчит туурайгаараа газар өшигчин буй сүр ихт азарганы баримал бол тэдний дөрөв дэх бүтээл. Өмнө нь хүн чоно, терминатор, предатор буюу харийн хүнийг урлаж бас л дуулианы эзэд болж байсан билээ. Ветнамаас гаралтай төмөр баримал Хятад, Япон зэрэг Азийн орнуудад ихээхэн дэлгэрч буй бөгөөд зураач, барималч мэргэжилтэй залуус монголдоо энэхүү төрлийг үүсгэн, хөгжүүлэхээр зорьж байгаа нь энэ юм. Жижиг деталь хэсгийг хооронд нь гагнаж урладаг төмрөн баримлын хамгийн анхных 2011 онд хийгдсэн бөгөөд хүн чоно, терминатор байсан гэнэ. Энэхүү баримлууд нь өдгөө Вашингтон буудлын үүд болон зааланд байдаг. Харин дараагийн бүтээл нь өдгөө хүүхдийн ордны өмнө байх предатор буюу харийн төмөр хүн. 2015 онд хийгдсэн энэхүү бүтээлийг нийслэлийн захирагчийн алба худалдан авч хүүхэд залуусын хийж бүтээх хүслийг дэврээхээр хүүхдийн ордны өмнө байршуулжээ. Дөрөв дэх бүтээл хараахан эзнээ олоогүй байгаа бөгөөд эрхэм уншигч та бүхэнд сонин байх болов уу гэсэн үүднээс урлагч залуустай цөөн хором ярилцлаа. Тэднийг Баярмагнайн Хаянхярваа, Батмөнхийн Даваадалай, Дарамдоржийн Энх-Амгалан гэдэг. Чөлөөт уран бүтээлч залуус бидний асуултанд ийн хариулсан юм.
-Азарганы баримал олны таашаалд нийцэж буй нь илт. Та бүхэнд баяр хүргэе.
-Баярлалаа. Монгол азарганы энэхүү баримал бидний дөрөв дэх бүтээл. Өмнөх бүтээлүүд маань ч гэсэн олон нийтээс өндөр үнэлгээ авсаан. Түүнээсээ урам зориг авч, “монгол хүмүүс байна. Сайхан морины баримал хийе” хэмээн зорьсон юм. Энэхүү барималд та бидний мэдэх олон азаргануудын хэв шинж тусгагдсан байгаа. Учир нь бид баримлаа хийхийн өмнө олон азаргануудын зургийг харж, аль сайхан гэсэн шинжүүдийг нь тусгахыг хичээсэн.
-Боолтуудыг гагнаж хийсэн байсан. Хичнээн боолт орсон бэ?
-Юун түрүүнд нэг залруулга хийх нь зүйтэй байх. Бид төмрийн хаягдал ашиглаагүй. 10,000 орчим боолт ашиглаж азаргаа хийсэн.Нэг ширхэг боолтны өнөөгийн зах зээл дээрх ханш 500 төгрөг байдаг гэж тооцвол багагүй хэмжээний зардал гарсан байгаа биз. Дээр нь гагнуур хийхэд шаардлагатай электрод авна. Ингээд тооцож үзвэл зөвхөн түүхий эдийн үнэд ямархан хэмжээний зардал гарсан нь ойлгогдох байх.
- Жингийн хувьд...
-Монгол адууны дундаж стандарт буюу 130 см өндөртэй, хоёр метр орчим урттай 400 орчим кг жинтэй. Азаргаа зүгээр нэг зогсож байгаагаар бус монгол адууны сүр хүч, хийморийг илэрхийлж нэг хөлөө өргөн газар цавчилж алсын бараа харж буйгаар дүрслэн хийсэн.
-Ямар хугацаанд хийсэн бэ?
-Хоёр сар орчим. Жижиг деталиудыг хооронд нь гагнаж байгаа болохоор чимхлүүр ажил ихтэй. Гагнахаасаа өмнө бас хэлбэрийг нь гаргаж засна.
-Гагнуурын явцад ийм хар өнгөтэй болчихоод байна уу?
-Зэврэлтээс хамгаалах зориулалтай. Гэхдээ будаг биш.Төмрөө халаах замаар ийм өнгөтэй болгодог юм. Хэрвээ будчихвал үнэ цэнээ алдчихана шүү дээ.
-Өмнөх бүтээлүүдээ юугаар хийсэн бэ?
-Янз бүр.Бүүр том деталь ч ашигласан.Бид ямар нэг захиалагчийн хүсэлтээр бус өөрсдийн хүсэл сонирхлоор хийж байгаа болохоор янз бүрийн төмрөн эд зүйл ашиглан туршиж байна.
-Хүмүүс захиалга өгөхөөр хандаж байна уу?
-Ганц нэг хүн хандаж захиалга өгсөөн. Ер нь бол цаашдаа захиалгаар бүх төрлийн төмөр баримал урлана. Харьцангуй шинэ төрөл шүү дээ.Тэгэхээр хүмүүст ч гэсэн сонин содон байдаг байх.
-Яагаад заавал ийм жижиг деталиудыг сонгодог юм бэ?
-Монгол ур ухааныг л харуулах зорилоготой. Монгол залуучууд хүсч тэмүүлсэн зүйлдээ хүрч чаддаг гэдгийг харуулахыг хичээсэн. Нөгөө талаар ур чадвар шаарддаг учраас илүү сонирхолтой байдаг. Төмөр баримал хөгжсөн азийн орнуудаас монголд ганц нэг баримал оруулж ирсэн байна лээ.Тэндээ бол үнэтэй л дээ. Багадаа л 50, 60 мянган доллараар үнэлэгддэг. Эх оронд нь түүнээс дутахгүй хийж байхад тэр мөнгөө монголдоо үлдээгээд, монгол уран бүтээлчдээ дэмжээсэй хэмээн бас хүсч байна.
-Нууц биш бол эхний бүтээлүүд ямар үнээр зарагдсан бэ?
-Шинэ төрлийн урлаг учраас тэгтлээ үнэтэй худалдаагүй. Харилцан ярилцаж байгаад 20-30 сая төгрөгөөр зарчихдаг юм. Түүгээрээ дараа дараагийнхаа бүтээлийн түүхий эд материалыг авна.
-Хар азаргыг авахыг хүсвэл хэдийг төлөх ёстой вэ?
-25 сая төгрөгөөр өгчихнө гэж бодож байгаа. Бүтэн хоёр сарын турш гагнуур хийнэ гэдэг амаргүй ажил шүү.
-Ойлгож байна. Хоруу чанар ч өндөртэй байх?
-Тэгэлгүй яахав. Нүд улайна, арьс гуужина. Цаашлаад уушгинд бас сайнгүй.Гэхдээ хийж бүтээе гэсэн сэтгэл зүтгэл байхад бэрхшээлээс шантардаггүй юм байна.
-Дараагийн бүтээлийн төлөвлөгөө гарчихсан уу?
-Бодсон зүйл байгаа. Эхлээ ч үгүй байхад хэлээд яахав. Ер нь бол зөвхөн төмөр баримал гэлтгүй сийлбэр, зураг гээд өөрсдийнхөө чадах бүхий л төрлөөр бүтээл хийнэ гэж бодож байгаа.
-Ингэхэд ямар мэргэжилтэй вэ?
-Энх-Амгалан маань дүрслэх урлагийн сургуулийн уран зургийн ангийг төгссөн. Хаянхярваа мэргэжлийн гагнуурчин, дархан. Харин миний хувьд Олон улсын гаалийн байцаагч мэргэжилтэй. Сонирхолоороо хийдэг. Чөлөөт уран бүтээлчид
-Хийж бүтээхээр жигүүрлэсэн залуусын цаашдын ажилд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
- За баярлалаа.
Б.Эрдэнэсүрэн










1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
202.126.90.19
Энэ залуустай яаж холбогдох вэ?
Reply