Шинэ дугаар гарлаа

2017 оны 1-р сарын 31 -нд

Морьтон монголчуудын мөнхийн омогшил “Тод магнай” сэтгүүлийн цоо шинэхэн дугаар уншигч таны өмнө дэлгээстэй байна. Сэтгүүлийн минь амин сүнс болсон зочин хойморт Догшин хутагтын нутгийн хүү аймгийн Алдарт уяач Хархүүгийн Баатархүү уригдан заларлаа. Хурдан хээр азаргаа “Дүнжингаравын хурд-2014” хаврын бүсийн уралдаанд аман хүзүүдүүлж, “Хутагтын хурд-2015” говийн бүсийн хаврын уралдаанд түрүүлгэж байсан хийморилог залуу уяачийг хурдан морь сонирхогч эрхэм уншигч та бүхэн эчнээ таних бизээ. “Олон хүнийг баярлуулж байгаа зүйлд гар татах хэрэггүй гэж боддог учраас адууг нь ер нь хэлсэн үнээр нь л авдаг” хэмээн ярих Х.Баатархүү Алдарт төрийн зарлигт наадмын анхны айргаа 2010 оны “Хотгойдын хурд” хангайн бүсийн уралдаанд хүрэн морио таваар давхиулан хүртэж байсан билээ. Айлчлан ирж буй алтан унжуургат хэмээх гал тахиа жилийн босгон дээр хурдан хээрийн эзэнтэй хэрхэн хөөрөлдсөнийг 83 дахь дугаараас хүлээн авч уншаарай.
Монгол хүний хийж бүтээхийн төлөөх хүсэл эрмэлзэл, санасандаа хүрч, бүтээж чадсан бахархлыг хуваалцах ямагт таатай байдаг. Урилга илгээгээд хагас жилийн дараа уулзаж байгаа энэ удаагийн зочныг маань Лодонгийн Мөнх-Алдар гэдэг. “Захиалга ихтэй, завгүй байна. Гэхдээ “Тод магнай”-даа ярилцлага өгнөө” гэсээр цэцэгт зуны зургаан сараас цаст өвлийн идэр есийг хүргэсэн тэрээр гурван үеийн зураач, уран бүтээлч. Бүр тодруулбал “Ажлын дараа” хэмээх алдарт зургийн эзэн Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Гэлэгийн Одонгийн ач хүү. Удам, судар угсаа гарвалыг нь мэдэхгүй хэсэг нь хэдэн зууны тэртээгээс Монголчуудын эдэлж хэрэглэж ирсэн зэс домбыг цаг үетэй нь хослуулж, эргүүлэн авчирсан эрхэм гэдгээр нь эчнээ таних бизээ. “Би ажилдаа чин зүрхнээсээ дуртай, тийм ч учраас миний домбонуудад сэтгэл шингэсэн. Хэн хаанаас нь ч харсан өө сэв олохгүй. Тэр нь миний бахархал” хэмээн бахдангуй ярих Л.Мөнх-Алдар урлаачтай “Монголд үйлдвэрлэв” булан уулзуулна.
Уяачийн гэргий оролцдог “Хатан гоо” булангийн энэ удаагийн дугаарын зочны урилгыг Тод манлай уяач Д.Дагвадоржийн гэргий Сайхандаваагийн Өлзийхишигт илгээсэн билээ. “Шатахуун түгээх станцийн дэргэд очихоор аавыгаа санадаг. Миний аав чинь насаараа жолоо мушгисан хүн шүү дээ. Цэргийн ангид, нефть баазад, сүүлд нь талх чихрийн үйлдвэрт жолоочоор ажиллаж байсан. Хааяа гэрт харах хүнгүй болохоороо би аавынхаа кабинд суугаад хамт ажлыг нь хийлцэнэ. Нефть баазад ажилладаг байхад нь нэг удаа хамт хөдөө явж байсан юмдаг. Бага байсан учраас хаашаа явснаа санадаггүй. Гэхдээ 11-р хорооллоос гарч үзээгүй надад сонихон л байсан. Би тэгж л анх удаа хөдөө явж үзэж байгаа нь тэр. Аав маань цистр барьдаг байсан болоод тэрүү надад бензиний үнэр цаанаа л нэг дотно санагддаг юм” хэмээн өөдөөс харан инээмсэглэн суугаа энэ бүсгүйг ийм энгийн гэж төсөөлөөгүй ээ. Илүү дэлгэрэнгүйг “Тод магнай”-н 83 дахь дугаараас хүлээн авч уншаарай.
Хурдан морь сонирхогч, залуу уяачдадаа зориулан хүргэдэг “Мэдэхэд илүүдэхгүй” булан өнгөөр шинжих аргыг түгээж байна. Жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр хэмээх үгийг эрхэмлэдэг ардын уламжлалт эмчилгээг дээдлэгсдийн гарын авлага болсон “Хятад мал эмнэлгийн онолын суурь, зүү төөнөлөг” номноос хүргэж буй цувралын хоёр дахь болсон өнгөөр шинжих аргыг судлаад үзээрэй.
Эдгээрээс гадна “Тод магнай”-н уламжлалт булангуудад уяач, хурдан морь сонирхогчдын таалалд нийцэх олон мэдээллүүд багтсан гэдгийг дуулгахад таатай байна.
Та бүхэн “Тод магнай” сэтгүүлээ Интер номын салбар дэлгүүрүүд болон редакцийн 9401-2992, 9608-5886 дугаарын утсанд холбогдож авах боломжтой

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна