Уяач Д.Энхтөр: Аавынхаа уяаны ажлыг үргэлжлүүлэхээр хөдөөг зорьсон маань энэ


Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат, уяач Д.Энхтөртэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Би “Бэлхийн хурд” уяачдын холбооны тэргүүлэгчийн албатай. Хоёр жилийн өмнөөс л морь уях гэж оролдож байна даа. Одоогоор шинэ уяач учраас айхтар амжилт гэж дурдаад байх юм ховорхон л хүн дээ. Харин энд сонирхуулахад манай аав Доржсүрэн нэгэн үе хусуур сойз зүүж явсан уяач байлаа. Хонгор азарга, хүрэн морь, хээр үрээгээ хэдэнтээ дээгүүр давхиулсан. Хээр үрээ нь аймгийн 59 жилийн ойгоор түрүүлж байсан. Бас 1991 онд Сүхбаатар аймгийн Дарьгангын Алтан-Овооны хамгийн анхны тахилга, Дарьгангын пионерийн зуслангийн 10 жилийн ойтой хамт болж, тэнд даага түрүүлгэсэн. Энэ дааганы дээд угшил нь Нийгмийн хонгороос эхтэй. Харин хонгор азаргаа аймагт гурав дөрөв оруулсан. Мөн нэг хүрэн адуу нь тун ч гайгүй давхисан. Ийнхүү аавынхаа уяаны ажлыг үргэлжлүүлэхээр хөдөөг зорьсон маань энэ.
-Доржсүрэн гуайн хүүхдээс хэд нь морь уяж байна вэ?
-Бид эцэг эхээс есүүлээ. Тэрнээс хөдөө байгаа нь би л байна.
-Үүнээс өмнө юу хийж байсан бэ?
-Янз янзын л ажил хийж явлаа. Сумын төвд хоёр гурван жил, хотод бас нэг хэсэг ажилласан. Тэгтэл ээж нас өндөр болж, хань бараа болох гээд. Нөгөөтэйгүүр хэдэн малыг маань харж хандах хүн хэрэгтэй байгаад мал дээр гарсан.
-Аавынхаа адуугаар уяаны ажлаа эхлүүлсэн үү?
-Тиймээ. Би чинь бас сүүлийн долоо, найман жил Сүхбаатараас хурдан угшлын адуу зөөж байгаа хүн. Энд авчраад зарахыг нь зарж, өөртөө үлдээсэн ч бий. Ер нь морины наймаа бол хийнэ шүү. Сүүлд шинэ цагийн адуу ганц нэгийг авч үржүүлж байна. Адъяасүрэн ахаас авлаа. Хүйн долоо худгийн үзэсгэлэн худалдаанаас ч бас нэг эрлийз хязаалан үрээ авсан. Түүгээрээ одоо азарга тавьчихаад байна.
-Таны авчирсан адуунууд энэ хавьдаа яаж давхиж байна?
-Сумын Алдарт уяач Мягмаржавт нэг хээр үрээ өгсөн нь суманд түрүүлсэн. Өөр наадмуудад ч нэлээн хэд орчихлоо. Амаржаргал гэж залууд хээр адуу өгсөн. Өнөө зун ганц хоёр орлоо. Дундговь руу нэг хар адуу гаргасан. Одоо азарга болоод мөн л сайн давхиж байгаа гэнэ. Сумын Алдарт уяач Төмөрбаатараар дамжиж тийшээ гарсан юм. Энэ мэт чих халууцуулаад байхааргүй л очсон газар бүртээ хурдалж байна.
-Морь уяад хаана хаана наадав?
-Бага насны даага, хязаалан, шүдлэн уяж уралдуулсан. Ноднин нэг бор адуу 18-аар оруулсан бол өнөө жил даага, хязаалан 18,19-өөр л ирлээ. Юм багаас эхэлдэг гэдэг дээ. Алсдаа болох байлгүй дээ. Би ч анхан шатны дамжааны хүн шүү дээ.
-Уяаны багштай юу?
- Доржсүх, Додог, Баттогтох бид хэд гэр ойролцоо болохоор хамтдаа морьдоо уядаг юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эхлүүлсэн ажилдаа тууштай байж олон айраг түрүүтэй уяач болоорой.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна