Аймгийн Алдарт уяач Д.Энхбаяр: 2000 онд сургуулийн ойд даага айрагдуулж, анхны айргаа амсаж байлаа

2017 оны 2-р сарын 17 -нд

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дашдоржийн Энхбаярыг уншигч танаа уулзуулж байна. Тэрээр 1962 оны 2 сард айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлжээ.
-Таны дээдчүүл хурдан морь уяж байв уу?
- Манай өвөө аав Далхжав морь их гоё унадаг, гоё уурга барьдаг хүн байлаа. Морины эдлэл хэрэглэл эмээл, хазаар нь ч их гоё хийцтэй, цэвэрхэн, гоёмсог болохоор зөрсөн нэгэн бол нүд унагадаг л байлаа. Олон цагаан адуутай өвөөгийн бор, хул морьд байсныг би санаж байна. Гэхдээ сум орондоо яаж давхиж байсныг нь мэдэхгүй юм.
- Өвөө тань ямар ажил эрхэлж байв?
- Дээхнэ үедээ хувийн малаа маллаж байгаад, нэгдэл байгуулагдахад гишүүн болж адуу малласан. Манай аав ууган хүү нь байгаа юм. Эмээ эрт өөд болсон болохоор аав их эрт тусад орсон гэдэг. Аав дундаа хоёр жил өнжсөнийг эс тооцвол нийт 21 жил адуу малласан. Бага сургуулиа төгсөөд л нэгдлийн адуу малласан хүн л дээ.
Өвөө, аав хоёр маань адууны их гоё эдлэл хэрэглэл хэрэглэдэг, гоё морь унадаг, уургыг сайхан барьдаг байсан улс байлаа. Бас хоёулаа морь хатгахаас гадна малыг ясыг барина. Тиймдээ ч ийш тийшээ урилга заллагаар их явцгаана. Сонирхуулахад манай сумын Түмэн адууны баяраар аавын хүрэн зээрд морь сайхан мориор шалгарч байсан удаатай. Эдний авьяасыг өвлөсөн Энхбат дүү маань морь сайхан уургалдаг.
- Адуунд эрэмгий байв уу?
- Тэгэлгүй яахав. Аав бол бас ноцолдоно.
- Нэгдлийн хэдэн адуу аваад хэд хүртэл өсгөж байсан бэ?
- Дээд тал нь 800 адуу маллаж байсан гэдэг. Аавыг нэгдлийн адуу маллаж байхад манай сум хоёр ч удаа Түмэн адууны баяраа хийсэн. Сумын Аварга адуучин, аймгийн Мэнд төлчин болж байлаа. Аавын ажлын амжилтыг гэрчлэх баярын бичиг, сайшаалын үнэмлэх, диплом нэлээн бий. Увсад болж байсан гэдэг байхаа, адуучдын зөвлөгөөнд төлөөлөгчөөр явж байсан удаатай.
- Морь мал уяж байв уу?
- Уяж байсаан. Нэгдлийн хурдан зээрд морийг уяна. Хувьсгалт төрийн хурдан зээрд долоо, найм түрүүлснээс тавд нь би унаж хурдлуулсан. Бас өөрийн сартай халтар, хонгор морьдоороо наадна. Даанч тэр үед сумын Алдарт ч гэж өгдөггүй байлаа.
- Өөр нэг шар хээр морь байсан гэдэг байхаа?
- Манай унаган адуу л даа. Суманд хэд хэдэн удаа айрагдсан. Бас Шаргад очоод ч айрагдаж байлаа. Гэхдээ аав маань Баян-Уулдаа л нааддаг, гарч явдаггүй байлаа.
- Та эцэг эхээс хэдүүлээ юм бэ?
- Бид 12-уулаа. Аав ээж маань есөн хүү, гурван охинтой. Биднээс нэг эрэгтэй дүү хотод ажиллаж амьдардаг. Харин бусад нь эндээ малаа маллаж, хурдан хүлгийн уяа сойлго тааруулж явна. Бидэн дундаас би аймгийн Алдарт бол, хэд хэдэн сумын Алдарт бий. Тухайлбадл өөрийн дүү Молор-Эрдэнэ, Ганбаатар, манай хүү Энхтайван, мөн дээрээс нь хүргэн дүү аймгийн Алдарт уяач Б.Галбаатар, энэ жил аймгийн шилдэг их насаар шалгарсан хурдан хонгор морьтой хүргэн О.Батбаяр, ач дүү Э.Батзаяа, Э.Мөнгөнхүү, ах Эрдэнэбаяр нарыг нэрлэх байна. Бид чинь морь унаж л өслөө. Би гэхэд тав, зургаан жил морь унасан. Эндээс улаан морийг олон уралдаанд оролцсон ч айрагдаж, түрүүлж сүйд болж байгаагүй ээ. Манай үеийнхэн чинь багадаа их эмнэг сурганаа. Би ч бага сургуулиа төгсөөд сургуулиас гарсан хүн шүү дээ.
- Морь уяж эхэлсэн нь хэзээнээс юм бэ?
- Би ч хожуу морь уясан хүн. Тэр нь 1983,84 оноос байна уу даа. 1980 онд нь аав бурхан болоод, 1983 онд цэргээс ирэхэд зуд болоод адуу мал нэлээн цөөрсөн. Эхлээд адууны удам угшлаа сайжруулъя гэж бодоод Завханы Алдархааны Борхын голоос нэг саарал азарга авчирсан. Ингэж эхлээд, 2000-гаад оноос амжилт гаргаж эхэлсэн.
-Анхны айраг түрүүгээ хэзээ хүртэж байв. Олон жил хүлээсэн бололтой?
-2000 онд сургуулийн ойд даага айрагдуулж, анхны айргаа амсаж байлаа. Миний унаган адуу л даа. Хурдан азаргатай айлын адуунд саарал гүүгээ тавиад гарсан төл байгаа юм. Эцэг нь Гочоогийн хар гэж азарга байлаа. Энэ хар азарга нь манай Баян-Уул сумын Нанжидын халтар азарганы анхны төл.
- Саарал үрээ шүдлэндээ яаж давхив?
- Сумандаа л голцуу уралдсан. Шүдлэндээ сумын наадамд гуравлаад, хязааландаа аймагт аманхүзүүдсэн. Харин соёолондоо сумандаа айрагдаад, Завханы 80 жилийн ойд очиж зургаалсан. Хавчиг болон долоотой уралдаагүй. Түүнээс хойш сумандаа хоёр айрагдаж, Дарви суманд мөн нэг айрагдаад, Тонхилд очиж Түмэн хонины баяраар түрүүлсэн. Бас Дарвийн Уяачдын баяраар нь очиж түрүүлсэнээс хойш нэг их уралдахаа больсон. Ер нь намайг аймгийн Алдарт уяач болгоход миний унаган саарал морь, авмал халтар азарганы амжилт нэлээн жин дардаг.
- Халтар азаргаа хэдэн онд хэнээс ямар үнэ ханшаар авч байсан юм бэ?
- 1999 онд Алтангадасын Мягмар гэж хүнээс нэг сая төгрөгөөр авч байсан юм. Гомбын хээр азарганы төл болох манай нутаг адуу л даа. Надад ирээд 2000 оны зуд дамнаад 2001 онд суманд гуравлаж, сумын 70 жилээр аман хүзүүдсэн. Бусад амжилтыг нь нарийн сайн санахгүй байх чинь. Ямар ч байсан 10 гаруй медальтай.
- Өөр таны уяж хурдлуулж байсан ямар морьд байна вэ?
- Авмал адуунууд бол бий бий. Сүхбаатарын Уулбаянгаас манай нутгийн Алтангэрэл гэж хүн адуу авчирснаас нэг хондон азарга авсан нь гайгүй давхисан. Авсан жилээ сумын бөхийн холбоо байгуулагдсаны баяраар соёолон үрээ түрүүлж, аймгийн шигшмэл хурдад зургаалж байлаа. Өөр одоо ач зээ нараас нь Улаанбаатарт байгаа Ариунжаргал, Амартүвшин нарын морьд надад ирснийг сайн давхиулсан. Эндээс нэг саарал даага ирж байсан бол одоо азарга болчихоод байна. Энэ нь аймгийн Есөнбулаг сум байгуулагдсаны 70 жилийн ойгоор аман хүзүүдсэн.
- Танай аймагт дөрвөн ч удаа Засгийн газрын тогтоолт бүсийн наадам боллоо. Та оролцож байв уу?
- Дэлгэр сумын анхны даншигт ганц хул даагатайгаа очоод 14-өөр давхиулж байлаа. Тэрнээс хойш дахин оролцоогүй ээ. Сүүлийн үед манай хүүхэд л уяаны ажлаа амжуулж байна. Би ч зүглэсэн болоод л явна.
- Та хэдэн хүүхэдтэй билээ?
- Таван хүүхэдтэй. Эднээс маань нэг нь морь уядаг. Одоо сумын Алдарт уяач цолтой.
- Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
П.Ундраа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
10 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
11 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
Сэтгэгдэл бичигдээгүй байна