МУ-ын Алдарт уяач Х.Барсүрэн: Элбэг хээрийгээ би цагаа олж төрөөгүй хурдан буян гэж боддог


Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Хүрэлийн Барсүрэнтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1962 онд Эрдэнэ гол хэмээх газар төржээ.
-Уугуул нутгийн түмэнд хүрэх тусгай дугаарын сэтгүүлд нийтлэгдэх тул унасан газар, угаасан ус, бага насны дурсамжаас яриагаа эхэлье хэмээн бодож байна?
-Миний хүүхэд нас тэр үеийн багачуулын нэгэн адилаар хөдөө малын захад өнгөрсөн. Аав маань морь мал уядаггүй, нэгдлийн малчин хүн. Бид эцэг эхээсээ олуулаа. Бүгд л аав ээждээ тусалж, малын захтай өссөн. Тиймдээ ч манайхны эрчүүд бүгд л морь мал уяна. Адуунд дуртай хүмүүс байдаг юм. Миний хувьд 1979 онд наймдугаар ангиа төгссөн жилээ соёолон морь уяж сумандаа айрагдуулж, уяачийн гараагаа эхэлсэн. Цэргийн гурван жил л завсардсан байх. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй морь уяж байна даа.
-Анхны айргийг авчирсан соёолон унаган адуу байсан уу?
-Тэр миний аавын унаган адуу. Битүү соёолон морь анх уяж, сумынхаа наадамд гурваар давхиулаад байнд нь гурван метр саарал минчүү авч ээжийгээ ганц сайн баярлуулсан даа. Ээж минь тэр дор нь орны хөшиг хийчихсэн. Би ч ялгаагүй ээжээс дутахгүй баярлаж, хурдан мориныхоо байгаар гэртээ хөшигтэй болчихлоо гээд...Тэр үед чинь сумын наадамд морь айрагдуулахад нэг цай, хайрцагтай ёотон л өгдөг байлаа шүү дээ. Тэр цагаас хойш ээжийгээ, цай, ёотонгоор харин ч нэг таслаагүй. Бараг бүтэн жилийнх нь цайны хэрэгцээг хангачихдаг байсан байх. Ёотонг бол яахав хэд хоног тарганд хийж уугаад дуусгадаг байсан.
-Багадаа хурдан морь унаж байв уу?
-Бараг үгүй дээ. Сунгаан дээр л морь унаж байсан байх. Том биетэй болохоор хонь мал хариулах гэх мэт арын албанд томилогддог байсан. Харин манай ах нар бүгд хурдан морь унасан даа. Манай нутгийн Аалиа хэмээх Доржпалам Алдартын морьдыг унадаг байлаа. Тухайн цаг үедээ нутагтаа нэртэй зартайд тооцогддог том уяачид манай ах нарыг булаацалдаад аваад явдаг байсан. Тэгээд наадмын дараа тав, арван төгрөгтэй ирдэг байсан. Миний хувьд морь унаад авч байсан хамгийн том шагнал бол гурван төгрөг. Нэг ийм явдал болсон юм. Манай нутагт их морь сайн уядаг Батсүрэн гэж хүн байсан. Манай ах тэр хүний морийг унаж, олон ч удаа айрагдуулсан байх. Тэгсэн нэг сунгаан дээр нөгөө хурдан алгийг намайг уна гээд. Тэгээд унасан хүүхдүүдэд шахагдаад арвын дотор давхиж байснаа хадуурчихдаг юм. Хонь хариулж байсан аав ирж намайг замд оруулаад, морьд ирсэн хойно араас нь давхисаар байгаад иртэл Батсүрэн ах надад гурван төгрөг өгч билээ. Тэр нь одоо болтол санаанаас гардаггүй юм.
-Анхны болгон сэтгэлд эрхэм шүү?
-Тэгэлгүй яахав. Морь унаад авсан гурван төгрөг, морь айрагдуулаад авсан гурван метр минчүү аль аль нь миний хувьд нандин бэлгүүдийн нэг. Би нэг үе их олон морь уядаг байсан.
-Социализмын үед малын тоо заачихдаг байсан гэдэг шүү дээ?
-Тэр ч тийм л дээ. Ах, дүү нарынхаа морьдыг уяна. Морийг нь уяж, айрагдуулчихаад байг нь аваад очихоор дуртай байлгүй яахав. 2002 он хүртэл нутагтаа морь уяж, Өндөрхангай, Зүүнхангай, Тэс, Баянтэс, Сант, Зүүнговь, Цагаанхайрхан, Малчин зэрэг тойргийн сумдадаа их наадсан даа. 1994 онд манай сумын ой болж их нас, хязаалан, шүдлэн түрүүлгэж байлаа. Би тэр наадамд дан унаган морьдоо уралдуулж, гурван түрүү, нэлээд хэдэн айраг авсан. Тэр наадмаар анх удаа айрагдсан морьдод медаль өгч, нэг дор тэр олон медаль зүүлгэх сайхан л байсан. Тэгээд медалийн угаалга хийж, тэр голоор дүүрэн хөөр хөгжөөн болсон. Тэгсэн хэр нь зарим нэг нь сүүлд медалийн найранд урьсангүй гээд агсам тавьсан шүү./инээв/ Түүний дараа жил Сар хайрханы даншигт их нас, шүдлэн, азаргатай очсон. Манайхны уяачдын морьд дээд тал нь 20 хэдээр л давхисан байх. Миний нэг хурдан халтар морь 90 хэдээр ирж байсан.
-Сумын наадмаас тэр олон айраг, түрүү аваад ирэхээр аав нь юу гэж байх юм. Урмын үгээр мялааж байв уу?
-Наймдугаар анги төгсөөд соёолон морь сумандаа гурваар давхиулсан гэж дээр ярьсан шүү дээ.
-Тийм
-Тэгэхэд манайх цөөхөн адуутай. Аав морь мал уядаггүй учраас би морь уяна гэж хэлж чаддаггүй. Тэгээд дүү нарыг хониндоо явангуут, нууцаар морио үсэргэдэг байсан байхгүй юу. Тэгэхэд миний соёолон түрүүлээд ирнэ. Нэг өглөө аргамжаатай морио алдчихлаа. Аав мэдчихээд “ашгүй, одоо тэрийг барьж аваад яахнав” гэж байна. Намайг үсэргээд байгааг мэдчихсэн байж л дээ. Аавыг ноосоо тушаах гээд явсан хойгуур морио хайлаа. Айлын хүмүүс надад морь барьж өгөөд, нөгөөхийг нь унаж, хоёр өдөр явсаар соёолонгоо нэг юм оллоо. Гэртээ ирсэн аав ирчихсэн байна. Ээж хоол цай хийж өгөөд ид, уу гээд л... Би ааваас эмээгээд холхон суугаад байгаа. Нэгэнт баригдчихсан учраас морио туугаад ирчихсэн. Цай уучихаад гараад морио барьчихлаа. Аав юм хэлсэнгүй. Хоёр хоногийн дараа өдөрлөг болсон чинь миний соёолон аман хүзүүдчихдэг юм. Байнд нь хоёр хайрцаг сахар өгч, аав нөгөөхийг барьчихсан инээгээд ирж байна. “Та юу авч яваа юм” гэсэн чинь “морины байнд өглөө” гэсэн. Тэгээд орой гэртээ харьсан чинь “за одоо өөдтэйхэн шиг эртхэн босоод уяарай даа” гэж байна. Тэрнээс хойш аав намайг морь уялаа гэж зэмлэхээ больсон. Монгол эр хүн л болсон хойно моринд дуртай л байлгүй яахав. Нэгдлийн мал хуй гээд завддаггүй байсан байлгүй дээ. Дээрээс нь цөөн адуутай хүн алийг нь уяхав дээ.
-Ингэхэд хотынх болсон нь ямар учиртай вэ? Энэ хавьдаа болж байна, томхон довонд уралдъя гэж шийдсэн үү?
-Үгүй ээ. Хотод байдаг ахын бие муудаад энд ирчихсэн байхдаа Гантөмөр сайдтай таарсан юм. Тэр үед УИХ-ын гишүүн энэ тэр болоогүй байсан л даа. Нэг хүн морь бэлэглэсэн нь түрүүлж. Нөгөөхийгөө уяулах хүн хайж байтал би таарахгүй юу. Тэгээд надад санал тавьсан юм. Би ч эхэндээ “би олон хүүхэдтэй. Тэр холоос нүүж ирнэ ч гэж байхгүй. Тэгээд ч хүн танихгүй газар мэдэхгүй морь уяна гэж юу байхав” гэсэн юм.Тэгсэн энд байсан хоёр ах ятгаад тэгээд гурав дахь хоног дээрээ зөвшөөрсөн дөө. Миний хувьд зөвшөөрсөн нь хүүхдүүд томорч байсан болохоор төв бараадсан нь дээр байх гэж бодсон. Тэгээд л сум руугаа ярьж эхнэрээ дуудуулаад, юм хумаа бэлтгэж бай. Манайх нүүнэ” гэсэн. Дөрвөн сард шүү дээ. Аавдаа хэлсэн чинь “явалгүй яахав миний хүү, ажил, амьдралтай газар бараадсан нь дээр. Хэдэн хүүхэд чинь ч томорлоо. Миний хүү тэнд морь уячих байхаа” гэсэн. Тэгээд л сэтгэл шулуудаж гэрийнхээ урд, ард нь зайчилж байгаад хоёр морь ачаад ирсэн дээ. Тэгж л энэ нутгийн хүн болсон.
-Ирээд хаагуур нутаглаж байв?
-Өлзийт хороололд ирсэн. Гантөмөр гишүүн хашааны банз буулгачихсан. Түүгээр нь хашаа бариад, бэлгэнд ирсэн гэсэн дөрөв, таван адууг нь тэжээгээд эхэлж байлаа. Тэрнээс хойш хэдэн мал маань ч овоо өслөө, хүн ч таньдаг боллоо. Нэг үеэ бодвол нутагшиж л байна.
-Уяаны арга барилын зөрүүд суралцах гэж том ажил гараа биз?
-Манайхны уяаны арга барил, төв халхын уяанаас тэс өөр л дөө. Манайхан чинь шон дээр тамхи татаж сууцгааж байгаад хэдэн хүүхэд мордуулаад явуулчихдаг. Нөгөөдүүл нь хоорондоо бас ярьж хөөрч тамхи татах нь татаж, гэлдэрч явж байгаад эргээд хар хурдаараа давхина. Тэгээд л авчраад уячихна. Нэг иймэрхүү маягаар л морио уядаг байсан. Харин одоо бол мотоцикльтой дагаад хардаг болсон байна лээ.
-Энд ирээд хэнээс зөвлөгөө авч байсан бэ?
-Хүн танихгүй хүн чинь хэнээсээ асуухав дээ. Морь уяж байсан юм болохоор эрх биш мориныхоо байдлыг хараад гадарлана л даа. Манайхан нэг сунгадаг бол энд гурав сунгадаг. Тэгэхээр сунгааны зөрүү л гарч байсан. Түүнээс хөлс, тар тал дээр нь зохицуулна л даа.
-Энд ирээд анхны айраг, түрүүгээ хэзээ авсан бэ?
-Тэжээлгүй морь авчирсан хэр нь хавар таван сарын эхээр Түвдэн Манлайн мялаалга наадамд мордууллаа. Тэгсэн нэг нь наймаар давхидаг юм. Тэрийгээ аваад Эрдэнэтэд болсон том тахилгын наадамд явлаа. Очсон чинь Дуламсүрэн Тод манлай, Гэрлээ /Одгэрэл/ Манлай нарын томчууд ирчихэж. Гэрлээ Манлайн Алтан үст түрүүлж, Дуламсүрэн Тод манлайн Буурал духт аман хүзүүдээд, миний хээр морь гурваар ирж байснаа өгсүүр дээр сууж долоолдог юм. Тэжээлгүй, тэр холоос ачигдаж ирсэн адуу өвөлжин тэжээгдсэн морьдтой тэгж уралдана гэдэг чамлахааргүй амжилт шүү.
-Тэгэлгүй яахав?
-Зун нь Налайхын наадамд соёолон морь гурваар давхиулж, халхын наадмын анхны айргаа авсан даа.
-Хурдан морь сонирхогчид таныг энэ цагийн хурдан хүлгүүдийн нэг Элбэг хээрийн уяач гэдгээр тань эчнээ мэднэ. Хэзээнээс энэ хурдан хүлгийн уяа сойлгыг тааруулах болсон юм бэ?
-Миний өөрийн унаган адуу шүү дээ. Манай нутгийн Сайнбаяр, Анхбаяр гээд ах дүү хоёр байдаг юм. Тэр хоёр Сүхбаатарын Түмэнцогт руу хуурай ах дүүс болсон хүнээсээ адуу авахаар очиж л дээ. Тэгээд нэг гүү авахаар болж. Тэр үед гүү 250 мянгаас хэтрээгүй байсан. Тэр гүүг нь би 500.000 төгрөг өгч аваад, хашаанд байлгаж байтал Завханы Тэсийн нэг залуу хоёр Тува үрээ авчраад манайд байлгасан юм. Таних мэдэх хүн алга, та хашаандаа байлгаач гээд. Манай хашаанд 14 хонохдоо, миний гүүг хураачихсан юм билээ. Тэгээд гарсан төл нь энэ Элбэг хээр байгаа юм.
-Сонин л түүхтэй юм. Нөгөө азаргыг хэн авсан бэ?
-Тэр хүрэн халзан азаргыг “Шинэ дэлхий холдинг”-ийн захирал Алтанхуяг авсан.
-Элбэг хээр чинь Гансүх гэдэг хүний дээр цоллогддог байхаа?
-Гүүний мөнгийг Гансүх өгсөн байхгүй юу.Элбэг даагандаа улсын наадамд 27-гоор давхиад, Баянхонгорын даншигт очиж 31-ээр ирсэн. Дараа жил нь шүдлэн үрээ “Унаган хурд” галын наадамд гуравлаад, “Нийслэл хурд”-д түрүүлсэн. Зун нь улсын наадамд долоолоод, “Эрдэнэт хурд” төвийн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн.
-Засгийн газрын тогтоолт наадмын анхны айргаа хүртсэн байх нь ээ?
-Тийм. 2011 онд хязааландаа их хурдан байсаан. Гэтэл би гэдэг хүн наадмын өдөр хүүхдээ солиод будилуулчихгүй юу. Эрдэнэтэд айрагдахад нь “авгай авах гэж байгаа залуугаар морь унууллаа” гээд улс шоолоод болдоггүй. Арга ч үгүй л том хүүхэд байсан юм. Хязааланд нь нөгөө хүү маань унаж бүх ажлыг нь хийгээд яг уралдах өглөө нь хүний хүүхэд мордуулаад явуулчихгүй юу. Тэгсэн чинь хадуураад алга болсон.
-Улсын наадмын дараа Увсад очиж бас түрүүлсэн бил үү?
-Их сонин юм болсон шүү дээ. Миний хээрийг авч үлдчихээд морьд яваад нэг гүдгэр давсны дараа тавьсан шүү дээ. Ямар ч байсан эхний морьд 2 км тасарчихсан байсан. Манайхан тойргоор уралддаг шүү дээ. Тэр тойрог дээр ирэхэд миний хээр 12 дээр явсан. Тойргоос нааш км яваад урд талын гурван үрээтэй нийлснээ хадуурчихсан. Хүүхэд нь татсаар эргүүлж нийлүүлэхэд нөгөө гурвынхаа хажуугаар сум шиг гараад л хол ирсэн шүү дээ. Хэдийгээр тэгж түрүүлсэн ч надад бай шагнал гэж өгөөгүй. Соёолон жилээ хавар нэг уралдаж арван хэдээр давхиад дахин уралдаагүй.
-2013 онд онцгой хурдан жил байсан байх. Монгол адууг дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх уралдаанд хол түрүүлсэн шүү дээ?
-Тэгсээн. Тэр жил үнэхээр онцгой хурдан байсан. Дүнжингаравт арваар давхиад, хэд хоногийн дараа Эрдэнэтэд очиж бас арван хэдээр ирсэн. Хадуураад л тэгж хойшлоод байгаа юм. Түүнээс хурдан байсан л даа. Өөрөө их бяртай онцгой хурдан адуу л даа. Хурд нь орчихсон байх үед барагтай хүүхэд нь амыг нь дийлэхгүй хадууруулаад байдаг юм. Сунгаа, үсэргээн дээр бид дагадаг болохоор шахаад гайгүй явуулчихдаг. Уралдаан дээр хэн тэгж дэмнэхэв дээ. Чигээрээ хадуурчихаж байгаа юм чинь. Улсад хадуураагүй бол гарцаагүй түрүүлэхээр байсан.
-Улсын наадмын дараа Архангай 90 жилд түрүүлсэн билүү?
-Архангай аймгийн 90-н жилийн ойд хүүхдээ сольж мордуулаад түрүүлсэн. Максын унаач Алтанхундага гэж хүү унасан. Сайн унадаг хүүхэд байна лээ.Тэндээсээ Гиннесийн уралдаанд түрүүлээд хасагдсан. Тэр том наадамд түрүүлж ирээд хасагдах
хэцүү шүү дээ. Уг нь бариач нь бариад хашаа руу оруулчихсан байсан юм. Тэгсэн сүүлд ММСУХ-ны нарийн бичгийн дарга Сэргэлэн ирээд хасуулсан байна лээ. Уг нь миний хээр монгол гүүнээс гарсан, Тувагийн эрлийз азарганы үр шүү дээ. Элбэг хээрийгээ би цагаа олж төрөөгүй хурдан буян гэж боддог. Увсад ч гэсэн түрүүлсэн хэр нь байны машинаа өгөөгүй шүү дээ. Гэрчилгээ, медаль л өгсөн. Хэдий хурдан төрсөн ч тодорхой цаг хугацаанд л амжилт гаргана шүү дээ. Түүнийг нь ийнхүү тооцохгүй байх нь шударга бус л санагддаг.
- 2014 онд улсад айрагдлаа гэсэн хэр нь цоллогоон дээр өөр адуу болчихсон байсан. Тэр ямар учиртай юм бэ?
-Таваар ирээд, морь бариач нь пайзаа өгч, цэнхэр хашаанд оруулчихсан байсан чинь комиссын гэрт ороод шийдвэр өөрчлөгдчихсөн.Энэ мэтээр их олон амжилтаа тооцуулаагүй дээ. Улсын наадмын дараа Дундговь явж, “Их мандал-2014” уралдаанд түрүүлсэн.
-Элбэг гэдэг нь ямар учиртай нэр вэ?
-Элбэгдэж түрүүлдэг болохоор тэгж нэрлэсэн юм. Ер нь бол элбэг айраг, түрүүтэй хурдан хүлэг шүү гэсэн санаа л даа.
-Та өөрөө өгсөн үү?
-Тэгсэн. 2015 он гараад “Дүнжингаравын хурд”-д гурваар давхилаа. Одоо улсын наадамдаа уягдаж байна.
- Барсүрэн Алдартын нэрийг өргөн хийморийг тэтгэсэн өөр ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Увс аймгийн даншигт ахынхаа их морийг аман хүзүүдүүлсэн. Яг Зүүнхангайн унаган адуу. Би эндээс очиж аваад уралдуулсан юм. Архангайн даншигт Гантөмөрийн нэг даагыг аман хүзүүдүүлсэн.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач болсон бэ?
-2002 онд аймгийн Алдарт уяач, 2007 онд нийслэлийн Алдарт уяач болсон.
-Энэ жил хэдэн насны морь уяж байгаа вэ?
-Гурван хүний нийлсэн нас насны 40-өөд морь уяж байна.
-Хүүхэд багачуул уяаны ажилд тань тусална биз дээ?
-Би зургаан хүүхэдтэй. Хоёр нь хүү. Том хүү олон жил хурдан морь унасан, одоо намайг дагаад морь уяж байна. Бага хүү ч ялгаагүй. Элбэг хээрийг олон жил унасан. Энэ жил 12-р ангиа төгсөж байна. Манай хүргэн бас уяна.
-Миний асуулт энэ хүрээд жаргаж байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь таныг, таны үр хүүхдүүдийг өнө мөнх ивээх болтугай.
-Та бүхний ажилд мөн амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна