Аймгийн Алдарт уяач М.Цэдэвээ: Нэгдлийн адуунаас би шон дүүрэн морь уяж байлаа

2017 оны 3-р сарын 21 -нд

Баянхонгор аймгийн Баянлиг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Маамын Цэдэвээ гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1950 онд Бударгана ус хэмээх газар төржээ.
-Таны өвөг дээдэст хурдан хүлгийн уяа эвлүүлсэн хүн байв уу?
-Аав маань морь уяж байгаагүй ээ. Харин авга ах маань Гэндэндорж гэж уяач явлаа. Баянлиг суманд олон морь түрүүлгэсэн түүний жороо шарга морийг бараг Баянхонгороороо мэднэ дээ.
Гэндэндорж ах тань жороо шарга морио хаанаас авч байсан юм бол?
-Түүнээс өмнө нэг их үнэтэй халтар морь Баянхонгорын Шаргалжуутын нэг ахаасаа 10 атаар авсан нь сайн яваагүй. Их хайрлагдсан морь байгаад таргалчихсан юм. Харин дараа нь Их Богдын заставаас Баянхонгорын Өлзийтийн Данзандорж гэж нарийн бичгийн даргаас шарга морийг авч байлаа. Очсон газар бүртээ түрүүлсэн. Улсууд ярьдаг юм даа. Буугаад эмээлээ засаад, олмоо жоохон чангалчихаад мордоход сүүлийн морь ирээгүй байсан гэж. Мөн хурдан морь ч уяна. Би багадаа ахынхаа уясан морийг унадаг байсан. Анх зургаатай морь унаад амыг нь дийлэхгүй баларсан л даа.
-Хэдэн жил хурдан морь унасан юм бэ?
-14,15 нас хүртлээ унасан. Авга ахын морьдоос гадна Баянлиг сумын Буян гэж аймгийн Алдарт уяачийн аав Жамъян гэж хөгшний хурдан бор морийг нэлээн хэдэн жил унасан. Ямартаа ч миний унасан адуу айрагт багтчихдаг л байсан юм даа. Эндээс адуунд илүүтэй хорхойсох болсон. Улмаар дөмөг хөгшчүүлийн дэргэд нэгдлийн адуу 10 жил хариулж, сумын тэргүүн уяач медаль авлаа. Харин гурван жилийн өмнө аймгийн Алдарт уяач боллоо. Биднийг ид морь уяж байхад жилд ганц л нааддаг байсан. Тэгж ганц наадахдаа хоёр түрүү, 11 айрагтай уралдаж явлаа.
-Та ямар нэгдэлд ажиллаж байв?
-Баянлиг сумын ”Улаан-Оч” гэж 11,12 мянган адуутай том нэгдэл байлаа. Би 150-475 хүртэл адуу хариулсан. Баянхонгорын Өлзийтийн тийшээ отроор хөөгдөж ч үзлээ. Адуу богийн идэш идчихээр адуучин муу нэр авна. Тэгээд хөөгдөөд гэрийн гадаа 30 машин авчраад тавьчихсан. Болоогүй цагийн 25 мянгаар торгох байсан ч торгоогүй л дээ. Би өнөө жолоочид “хэдэн хүүхдүүд сургуульд орчихсон, ойрхон баймаар байна” гэж их гуйсан. Хөөрхий тэр жолооч ч юугаа мэдэхэв. Захиргаадалтын үед дээрээс ирсэн даалгаврыг зөрчих том толгойтой хүн гэж байхгүй шүү дээ. Ингээд Өлзийтийн тэнд 200 км газар аваачиж буулгаад, адуу нэмж өгсөн. Гэхдээ ямар ч байсан 475 адуу тоолуулж, яланд оролгүй, нэгдэл нийгмээ хохироолгүй ажиллаж явсан л юм даа.
-Нэгдэл адуунаас уяж байв уу?
-Уялгүй яахав. Нэгдлийн адуунаас би шон дүүрэн морь уяж байлаа. Долоон наснаас зарим нь айрагдаад, зарим нь айрагдахгүй ирнэ ш дээ.
-Таны уяж байсан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн гэвэл...?
-Өвөрхангайн Баруунбаян-Улааны нэг найз маань бор морь өгсөн нь хоёр түрүүтэй. Бас Өвөрхангайн Зүүнбогдын Гүнтийн бор, Бямбын бор гэж нийт гурван бор мориор тоглосон. Нийгэм солигдоод Сүмбэрийн хээр, Мөнхтогтохын хээр гэж мөн л хоёр гурван хээр мориор наадсан. Харин одоо нэг наймтай хээр морь байна. Хэнтийн Галшарын унаган адуу байгаа юм. Өөр нэг хонгор морь бий. Богдын Хүнхэрийн голоос машинаараа сольж авсан.
-Хүнхэрийн голын унага хурдан гэж Богдынхон ярьдаг юм билээ?
-Би бас тэгж бодоод л авчихсан. Одоогоор хэргийг нь гаргаж чадаагүй байна. Хүүхдүүд одоо л мориндоо дасаж, амыг нь дийлдэг болж байх шиг. Би чинь хоёр түрүү авсан хүн. Бор морио хоёр наадмаар хоёр дараалан түрүүлгэсэн. Энэ амжилтаа ахин нэг үзүүлчихсэн гэж боддог.
-Аймгийн баяр наадамд очиж уралдаж байв уу?
-Уралдаагүй. Хүүхдүүд бага байхад хол явж чаддаггүй байлаа.
-Та ямар, ямар жороо морьдтой байсан юм бэ?
-Архангайн нэг жороо бор морь байлаа. Тэрийгээ дөрөв дээр нэг оруулсан. Наана нь бас хэд хэдэн юманд орсон ч шалиагүй юм. Гэхдээ сумын жороо морины тоо нэмээд л явчихна. Хөөрхөн хөөрхөн өмдөө ураад л. Дээхнэ үед хөгшчүүл жороо морийг өмд, гутлын дайсан гэдэг байлаа.
-Яагаад?
-Хэн мэдэхэв. Хууччуул л тэгдэг байсан.
-Баянлиг сумандаа аль хэсгийн адуу нь арай хурдан байх уу?
-Нэг үе энэ уулын толгой Жаран, Цагаан-Уулын цаад тал Гурван хөхийн морьд сумандаа түрүүлдэг байлаа.
-Тэгвэл сайн уяачид хэн хэн байв?
-Олон хүн бий. Эндээс Лхүндэн гэж миний хадам аав одоо 74-тэй хөгшин байна. Бид хамтдаа морь уяад 43 жил өнгөрчээ. Өнгөрдөг Баянлиг сумын 90 жилээр өвгөний морь тавласан. Өтгөн сайхан наадам болж, бүүр Улаанбаатар, Эрдэнэт, Дарханаас уяачид ирсэн. Манайхнаас Баянхонгорын Богдоос ээжийн талын ах дүүгийн Лхүмбэ гэж хүний жороо хээр морь түрүүлсэн.
Би хадам өвгөнийг дагаад 1975, 1976 онуудад бор морио хоёр түрүүлгэсэн. Уг нь гурав түрүүлчих байсан ч ах нь алдаа гаргасан л даа. Тэр жил ээж маань бурхан болж, би ч сэтгэлээр унасан хүн хатуу дарсыг хэтрүүлчихсэн. Тэгээд хэсэг морь уяхгүй байж байгаад сүүлийн дөрөв, таван жилээс дахин уяж байна. Морь унах ач нар ч гараад ирлээ. Эднийгээ морь малтай харьцуулж сургах гээд эмээл хазаар зэхчихсэн. Хүүхдүүд бас гайгүй унаад явчихдаг болж байна.
-Архи, адуу хоёр нэг саванд багтдаггүй гэдэг дээ?
-Ёстой үнэн үг байна лээ. Тэрийг чинь биеэрээ мэдэрсэн хүн би болчихоод байна гэхэд болно.
-Таныг залгамжлан хүүхдүүд морь уяж байна уу?
-Манайх гурван бандитай. Нэг нь цэрэгт бий. Өнөө хоёр нь энд мал маллаж байна. Яваандаа морь уях биз дээ. Морь уяхад сайхан юм их бий. Эрт босохоос эхэлнэ гээч. Хүн нарны гэрлийн ачаар амьд явдаг юм болов уу. Тиймдээ ч гэрт нар тусахаас өмнө босвол урт насладаг гэж боддог. За тэгээд эзэн ямар байна, маллаж байгаа тэмээ, адуу мөн тийм байна.
-Бидний яриа энэ хүрээд өндөрлөж байна. Урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна