“Молор эрдэнэ” уяачдын холбооны нарийн бичгийн дарга Ж.Гомбожав: “Багш боллоо гээд мориноос холдоогүй”


-“Молор эрдэнэ” холбоо хэзээ байгуулагдсан юм бэ?
-Манай холбоо 90-ээд онд байгуулагдаж байсан ч үйл ажиллагааны хувьд жигдрээгүй явлаа. Үнэндээ бидэнд холбоо хэрэгтэй байсан үе л дээ. Тэр үед “Аравгар хээр” холбооны гүйцэтгэх захирал Үнэнбүрэн манай нутагт ирж хуралдаад “Молор эрдэнэ” уяачдын холбооны нэрийг өгч, дарга, нарийн бичгийг томилсон. Ингэж жинхэнэ утгаараа уяачдын холбоо маань байгуулагдсан юм даа.
-Танай холбоо байгуулагдаад ямар ямар уралдаан зохион байгуулж байв. Томоохноос нь дурдаач?
-Хамгийн сүүлд зүүн бүсийн уралдааныг зохион байгууллаа. Олон хүний сэтгэлд хүрсэн болоод тэрүү аймгийн шилдэг уяачдын холбоо болсон. Манай холбоо 100-гаад гишүүдтэй. Энд аймгийн Алдарт 4, сумын Алдарт 10, улсын Алдарт гурван уяач бий.
-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач? Таны аав нутагтаа нэртэй уяач явсан гэлцэх юм?
-Би 40-өөд жил математикийн багш хийсэн хүн. Миний аав хурдан адуутай Жамба гэж хүн байлаа. Нутгийнхан “мах иддэггүй” Жамба гэхээр андахгүй л дээ. Насаараа цагаан хоол идсэн хөгшин байлаа. Миний аав халиун, хонгор, шарга, бор цэгээн голдуу зүсмийн адуутай байснаас Жамбын хурдан халиун гэж сумандаа төдийгүй Дэлгэрхаан, Бүрд, Баян-Өндөрийн Батхаан хүртэл нэрээ гаргасан хурдан буян байсан юм. Миний л мэдэхийн 20, 30 хоног уясан ч, ганц өдөр уяж хоносон ч аман хүзүүддэг, түрүүлдэггүй хээр морь байлаа. Бас нисдэг шарга гэж араган дээр зогсож морддог том шарга морь аавын нэр дээр уралддаг байсан юм.
-Мэдээж их олон амжилтыг тэд бичилцсэн байх даа?
-1956 онд намайг дөрөвдүгээр ангид байхад манайх Батхаанаас Баян-Өндөрт нүүж ирж байлаа. Ирээд аав маань зургаан насны морь уяж уралдахад нэг нь түрүүлж, дөрөв нь айрагдаж байсан юм. Ямартаа л нутгийнхан “Батхаанаас мах иддэггүй Жамба гэж айхтар хурдан морьтой айл иржээ” гэж ярьж байхав. Эндээс удалгүй 07 сарын 18-нд болсон Дэлгэрхааны наадмаас нэг түрүү, гурван айраг залгуулаад авч байлаа. Миний аавын бор үрээ их хурдан буян байсан даа. Нутгийнхан Жаргалын хүрэн гэж улсад гурваар да?хисан азарга гэж яриад байна аа. Жалбаа тэр хүрнийгээ, би аавынхаа бор даагыг би унаад 1952 онд уралдахад хүрэн нь түрүүлж, миний бор аман хүзүүдэж байлаа. Даага, шүдлэн, хязаалан, соёолон хавчигтаа хүрэн түрүүлж, бор маань аман хүзүүдсэн сонин түүхтэй. Гэхдээ миний борыг азарга тавиагүй л дээ. Намайг хот руу Багшийн сургуульд яваад ирэхэд Норовын Самдан гэж хүнд зарчихсан байсан юм.
-Жаргал танай аав хоёр их л дотно байсан юм уу?
-Хүрэн азарганы эзэн Жаргал, манай аав хоёрын хооронд бяцхан өрсөлдөөн байна. Борыг уяа тойрч байхад нь Жаргал аав хоёр гишгэгдлийг нь хэмжиж үзэцгээнэ. Тэгээд Жаргал “за энэ жил чиний бор миний хүрэний урд гарахгүй нь ээ” гэж хэлж байхыг нэг удаа сонсож байлаа. Сонин юм шүү. Хоёр хуруу дутуу гишгэж байсан юм билээ. Алхахын тоолонгоор хоёр хуруу илүү яваад байна гэдэг гүйцэгдэхгүй гэсэн үг биз дээ. Гэхдээ хурдны муудаа аман хүзүүдэж байгаагүй юм шүү.
-Уяач аавын хүү та ч гэсэн хурдан морины хорхойтон биз дээ?
-Хүүхэд байхын л хурдан морины дэргэд өссөн болохоор хэзээ ч холддоггүй юм билээ. Багш болсон ч гэсэн нэгдлийн гүү барьж, аавынхаа адуу малыг хардаг байлаа. Өнгөрсөн хугацаанд жил болгон морь уяж байсан. Олон ч сайхан хурдан адуутай байлаа. Айраг, түрүүний эзэн хар морь, хурдан зээрд азарга, халиун гээд л. Энэ жил хотод байдаг хүү маань Дорнод аймгаас шүдлэн үрээ авч өгсөн. Үрээгээ уяад тавд орсон, сүүлийн үеийн сонинтой сууна.
-Баян-Өндөрийн харьяат нутгийн унаган адуу гэвэл улсын наадамд хурдалсан нь хүрэн азарга байна. Өөр аймаг орон нутагт хэр давхиж байна?
-Аймагт Цэвээний Дашзэвэгийн махан сартай зээрд түрүүлж байсан бол зээрд азарга нь гуравт давхиж байсан. Борын Бат-Очирын халзан азарга, Жаргалсайханы халзан үрээ, Гантөмөрийн зээрд үрээ гээд удам угшил сайтай, олон сайхан адууг энд дурдаж болно.
-Ярилцлага маань өндөрлөж байна. Манай сэтгүүлээр дамжуулан нутгийнхандаа мэндчилгээ дэвшүүлэх боломжтой?
-Баярлалаа. ММСУХ, түүний дотроос Өвөрхангай аймгийн “Арвагар хээр” уяачдын холбооны хамт олон болон сумынхаа нийт уяачдад хамгийн сайн сайхан бүхнийг хүсэг ерөөе. Уясан болгон нь хурдан, босоо байх болтугай.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна