Аймгийн Алдарт уяач С.Хуяг: Зоотехникчийн нормын хүрэн морийг уяж анхны айргаа авч байлаа


Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Санжийн Хуяг гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1941 онд Ховд аймгийн Дуут сумын Хар хад хэмээх газар төржээ.
-Хуяг уяачийн намтрын товчооноос яриагаа эхлэх үү?
-Би чинь Ховд аймгийн Дуут сумын хүн байгаа юм. Багадаа хотод бас хэдэн жил амьдарч байлаа. Тэгээд 13-тай байхад аав минь бурхан болж, ээжийн дүү Бэгз ахындаа амьдрах болсон. Айлын том учраас ажил хийж ар гэртээ туслах гээд сургуульд үргэлжлүүлэн суралцаагүй л дээ. Түүнээс хойш янз бүрийн ажил хийж явлаа. Үүнээс 1967, 68 оноос 25-тай хөдөө мал дээр гарч, Дорнодын Эрээн цав руу мал туудаг байлаа. Ингэж хэдэн жил мал тууж байгаад, дараа нь сангийн аж ахуйгаасаа тугалтай үхэр авч малчин болсон юм. Энэ хугацаанд 1982 онд сумын сайн малчин боллоо. Бараг 1990 он гартал үхэр малласан байх шүү. Удсан ч үгүй мал хувьчлал болж 10 хонь, нэг тугалтай үхэр, уналганы морьтой хувийн өмчтөн болж байлаа. Товчхондоо иймэрхүү л намтартай хүн дээ, би.
-Тэгвэл хэдий үеэс уяа сойлго тааруулах болсон юм бэ?
-Эрт эхэлсээн. 1960-аад он гэхэд морь уядаг байлаа. Сангийн аж ахуйд байхад Лувсандолгор гэдэг зоотехникчийн нормын нэг сайхан хүрэн морь байсан юм. Өнөөх нь хөөрхий тураалдаа орчихож. Тэгэхээр нь тэжээл өгч, тэр жил Өндөрхааны олон сум нийлсэн нэг том наадам болоход гуравлуулах нь тэр. Миний анхны айраг гэх үү дээ. Түүнээс хойш л өдийг хүртэл морины сүүл боож явна. Гэхдээ тэр уралдаанаас хойш надад дахин олдоогүй ээ. Зоотехникч морио унана гээд аваад явчихсан. Уг нь дараа зун нь дахиад уячих юмсан гэсэн битүүхэн бодож байсан юм.
-Дараа нь ямар хурдан хүлгүүд уяж хурдлуулж байв?
-Мөрөн сумын Дугарсүрэн гэдэг хүнээс нас ахисан нэг хээр морь худалдаж авч байлаа. Тэр ч дандаа арваас хорийн дотор л давхидаг байсан. Нэг удаа Галшар уруу адуу малын эрэлд явж байгаад нэгдэл адуунаас соёолон хонгор үрээ авчирч уясан юм. Сумын болон жижиг наадмуудад уралдсан болгондоо айрагддаг хурдан морь байж билээ. Даанч аймгийн наадамд бараагүй дээ, дандаа зургаа, долоогоор орчихдог байлаа. Үүнээс гадна хүргэн ах Балган маань буурал хязаалан морь өгснийг сайхан давхиулсан. Ер нь Балган ахаас хурдан удмын хэдэн сайхан адуу авсан. Нэг хөл муутай хүрэн азарга авч, хөлийг нь эмчлээд аймагт нэг түрүү, нэг айраг авч байв. Гэхдээ дээхнэ үед нэг их хол явж нааддаггүй байж. Сум, хааяахан аймагтаа л наадчихна.
-Энэ хүрэн азарганыхаа үр төлөөс уяж уралдуулж байв уу?
-Тэгэлгүй яахав. Хүрэн азарганы төл хонгор, саарал хоёр морио аймгийн наадамд хоёр түрүүлгэж, аман хүзүүдүүлж байлаа. Хоёр жил хоёулаа дараалж ирсэн юм. Сүхбаатар аймгийн Орлой адууны угшлын хүрэн халзан азаргаа аймгийн наадамд тасралтгүй таван удаа айрагдуулж явсан сайхан түүх бий. Эх нь жижигхэн хүрэн гүү Сүхбаатар аймгаас ирж байсан. Анх хүрэн халзангаа хавчиг азарга байхад нь Бэрхийн наадамд уяснаас хойш 12 жил уралдуулсан. Хязаалан, соёолондоо их догшин байсан болохоор унаж чаддаггүй байсан юм. Би ч уг нь барагтай мориноос унадаггүй сургачихдаг хүн дээ. Гэхдээ л бараагүй юм. Үр төлүүд нь хурдан байсан. Даанч адуугаар нь хулгайд алдаад эргүүлж олж чадаагүй. Нэг унагатай гүү л үлдэх шив дээ. Ах дүүсээс нь үлдсэн нэгийг нь дүүгийн хүү гүүгээ нийлүүлэх азарга хэрэгтэй гээд аваад явсан юм. Тэгсэн даалууны мөрийнд тавьж тоглоод алдчихсан байна лээ. Би азаргаа авна гэж очоод авч чадаагүй. Гэхдээ сангийн аж ахуйд Пүрвээ гэдэг хүнд хэд бий.
-Одоо наадам олон болчихлоо. Хамгийн сүүлд хаагуур наадав?
-Галшар угшлын догшин харлаг үрээтэйгээ Замын-Үүдэд очиж мордуулаад айргаар давхиуллаа. Галшарын нэг залуугаас авсан юм. Сүүлд анхны Өвгөн ноёны наадамд очиж хүрэн халзан азаргаа тавлуулсан. Даанч айргийн тав дээр будилаан гараад хэрүүл шуугиан болоод би очиж цоллуулаагүй. Дээхнэ үед одоо шиг ачаад явахгүй. Тийм болохоор хугацаа их орно. Тэгээд ч малаа хаяад олон хоног наадамлаад явбал банга хүртэнэ шүү дээ.
-Морь уяхгүй байгаа юмаа даа?
-Нас ахиад морь уяхгүй байгаа. Уг нь морь уяж өгөөч гэсэн хүмүүс олон л байх юм. Зөвлөх маягтай л сууж байна даа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна