Аймгийн Алдарт уяач Р.Шагж: Аавын адууны бэлгэдэл болсон хүрэн, бор зүсмийн адуугаар наадах дуртай

2017 оны 5-р сарын 31 -нд

Увс аймгийн Тэс сумын уугуул, аймгийн Алдарт уяач Раднаагийн Шагжтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хаанахын ямар угшилтай адуугаар наадаж байна вэ?
-Аавын адууны бэлгэдэл болсон хүрэн, бор зүсмийн адуугаар наадах дуртай. Миний хүрэн азарга жижиг наадмуудад гурван түрүү, хоёр айраг авсан. Одоо хөгширсөн л дөө. Намайг олонд таниулсан буянтай амьтан шүү. Эцэг тал нь Жигдэн гэж хүний хурдан цавьдар азарганы төл. Харин эх нь манай аавын хурдан бор азарганы төлТэс гүү байгаа юм.2003 онд Зүүнговьд болсон Манлай уяач Далай баярт гарсан бор морь одоо найман настай. Эх манай унаган гүү, эцэг нь миний хүрэн азарганы төл юм. Харин 2001 онд аймагт түрүүлсэн хээр морь миний унаган адуу. Ер нь манайханд хүрэн азарганы төл жижиг адуунууд сайн давхиж байна. 2001 он хүртэл хоёр бор, нэг хээр гурван морь долоо, наймаар орж байлаа. 2003 онд хүрэн даага гурваар, хар даага дөрөвт айрагдууллаа. Зүүнговь сумын 80 жилийн ойд миний хавчиг хүрэн азарга зургааллаа. Ноднин Тэсийнхээ ойд оролцож, хээр хязаалан наймаар давхисан. Дүүгийнхээ /Дорждэрэм/ бор морийг давхар уяж айргийн гурваар орууллаа.
-Таны аав Раднаа уяа сойлго тааруулдаг байжээ?
-Тийм ээ, би хоёр дахь үеийн уяач хүн. Аавын хоёр улаан морь, нэг бор азаргыг би багадаа унаж хурдлуулдаг байлаа. “Лениний зам” сум нэгдлийн 30 жилээр аавын хязаалан аман хүзүүдэж, азарга дөрөвлөж байсан. Бор азарга нь суманд нэг түрүүлж, гурав айрагдсан бол их улаан морь нь гурав, дөрөв гарсан байхаа. Сагилын ойд нэг аман хүзүүдсэн. Дээр нь жижиг наадмуудад айраг түрүүнд л хурдалдаг байж билээ. Энэ улаан морьдын эцэг нь Зүүнговь сумын Лхасүрэн гэж хүний улаан азарга байсан гэдэг. Энд сонирхуулахад энд овог овгоороо даагаад овоогоо тахичихдаг юм. Жишээлбэл, би борлууд овог. Баяд ястан дотроо Борлууд, Цагаачин гээд нэлээн хэдэн овог бий.
-Танаас өөр удам залган уяа эвлүүлж байгаа хүн байна уу?
-Миний хувьд 1990 онд цэргээс ирээд, гурван жилийн дараанаас морь уяж эхэлсэн. Аав зааж зөвлөн, би уядаг байлаа. Ингээд 1993 онд Улаангомд даага уяад түрүүлгэсэн нь миний анхныамжилт юм. Би айлын ууган хүү, дороо зургаан дүүтэй. Аавын минь таван хүү тавуулаа морь уяж байна. Эднийг би ерөнхийд нь удирдаж, уяа заслыг нь хийдэг юм. Одоохондоо надаас бусад нь цолонд хүрч амжаагүй л явна. Би чинь 2000 онд аймгийн Алдарт уяач болж байлаа. Ах дүүсээрээ морь уях сайхан л даа. Ноднин манай ойд дүүгийн улаан морь гурваар давхиж, миний хязаалан наймаар хурдалсан.Энэ хавар би Тэсийн бооцоонд хээр соёолон гуравлуулж, давхар уяагаар төвийн бүсэд очоод есөд ирлээ. Гурав дахь уяагаараа зүүн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн.
-Адууныхаа цус сэлбэх ажлыг хэр хийж байна даа?
-Манай Тэс адуу сайн л даа. Гэхдээ энэ чигээрээ байвал хоцорч мэднэ. Цус сэлбэхгүй бол хурдны хөл гэдэг юм тодрохгүй л дээ. Би Зүүнговь, Завханаас гүү авч дотроо сэлбэж байна. Дээр нь хурдан азаргатай хүмүүсийн төлүүдээс авч байна. Аймгийн Алдарт уяач Цээпил гэж хүний хар азарганы угшлын адуу бий. Мөн ам Шаагаагийн халтар азарганы удам Батаагийн хээрийн төл гүү байгаа. Миний хээр соёолонгийн эх нь юм. Ах хээр морь нь суманд нэг тавлаж байлаа.
Одоо харин Сүхбаатар зүгээс цусны сэлгээ оруулах санаатай. Тэндээс худалдаанд морьд ирээд л байна. Харж байгаад тохирсоноо авна даа.
-Хээр соёолонгоороо азарга тавих уу?
-Засчихсан. Харин хээр соёолонгийн дүүгээр азарга тавьдаг юм уу гэж бодож байгаа. Би чинь нэг л азаргаар наадаж үзсэн. Сүүлд аавын бор азарганы төл жижиг бор азарга сайн давхиж байсан юм. Сумын наадмуудад гурав, дөрөв айргаар орчихсон. Тэр хөгшрөөд л хүрэн азаргыг тавьсан даа.
-Ааваасаа өвлөн уяаны ямар нандин жор байна вэ?
-Манай Тэс сум маань байгаль цаг уурын онцлогтой. Өвөлдөө хүйтэн, зундаа хална, их элстэй. Нар ихтэй болохоор богино зайгаар уяхгүй бол харшил өгөөд байдаг юм. Мориныхоо байдлыг харж байгаад 15 -20 хоног уядаг. Бид чинь эм тариа гэхгүй, овъёосны л нэмэгдэлтэй, голдуу байгалиараа л уралдаж байгаа юм. Зундаа давхар уяагаар хоёр л уралдаж байна. Гэхдээ адуу адуунаасаа шалтгаална л даа, зарим морь 3-4 ч наадна. Би бол давхар уяагаар хамгийн ихдээ гурав л уралддаг. Давхар уяанаас болж нэг адууны хөл авсан харамсалтай юм болсон. Гамнах үедээ давхар оруулснаас тэр л дээ. Тэр үед ханаж хатгах тухай ч мэдлэггүй байж.
-Одоо бол ханаж хатгах уу?
-Тийм ээ, энэ талаар авга ах, аймгийн Алдарт уяач Шоволдой ахаасаа сурч авсан.
-Таны хүүхдүүдээс морь уяж байна уу?
-Хорьтой хүү маань уяач болно гээд л явна. Би багшлах маягтай.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Аав хүү хоёрын уяаны ажилд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна