Аймгийн Алдарт уяач Ш.Галсансанги: Азарга гүүний тохироогоо зөв хийж чадвал энэ нутгаас хурд тасрахгүй


Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ш.Галсансангитай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Манай өвөө 2000 малаа нийгэмчилж байсан гэлээ. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Миний ижийгийн аав буюу өвөг эцэг Шагдаржав гэдэг хүн 1959 онд 250 адуу, 200 гаруй үхэр, үлдсэн нь дандаа бог нийлсэн 2000 малаа нийгэмчилж байсан юм билээ. Миний ижий тэр хүний өргөмөл охин. Өөрөө төрсөн ганц охинтой, түүндээ хань болгох гэж ээжийг маань өргөж авсан юм билээ. Тэгээд охин нь айлын бэр болж яваад, ээж бид хоёр эмээ, өвөөтэй үлдэж. Би өвөөгөөрөө овоглох болсон юм. Тухайн үед өвөөгийн нас нь ахичихсан, дээр нь би бага байсан болохоор тийнхүү малаа нийгэмчилж л дээ. Тэгэхэд малаа нийгэмчилсэн улсаас манайх хамгийн олон тооны мал өгсөн юм гэнэ лээ.
-Аминдаа цөөн тооны мал авч үлдээ байлгүй дээ.
-Өвөө, эмээ, ээж би гэсэн дөрвөн хүний 10 гаруй тооны мал авч үлдэж байсан гэдэг. Малаа өгчихөөд өвөө маань “хүн бүл муутай бидэн шиг улс энэ олон малыг маллаж чадахгүй. Улсад өгч эзэнтэй болгоод санаа амарлаа” гэж байсан гэдэг юм. Намайг овоо болох үед манайх хонь малладаг байлаа. Улмаар би 18 хүрч адуу аваад 1966 онд цэрэгт явтлаа малласан. Гурван жилийн дараа цэргээс халагдаж ирээд хонь авч, жил болоогүй байтал “чамд адуу өгнө. Өөр адуу авах хүн алга” гээд дахиад адуучин болсон. Тэр цагаас хойш нэгдлийн адууг хорин жил малласан даа. Өвөө маань намайг багад малаа нийгэмчлэхдээ ганц бор гүү авч үлдсэн. Түүнээсээ хурд гарна гэж ярьдаг юм.
-Өвөөгийн чинь хэлсэнчлэн тэр бор гүүнээс хурд гарсан уу?
-Намайг цэрэгт явахад бор гүү, түүнээс гарсан хоёр байдас үлдсэн. Эргээд ирсэн овоо өсчихсөн. Тэгээд л өвөөгийнхөө хэлснээр бор гүүнийхээ төлөөс эхлээд уясан даа.
-Цэргээс ирээд морь уясан юмуу?
-Явахаасаа өмнө ганц нэг уяж байсаан. 1960 онд шиг санагдаж байна. Шомбон Даваа гэж хүнээс хар үрээ аваад соёолон болтол нь давхиулсан. Тэр хар морь нийлснээсээ хойш хоёр түрүүлж, хоёр айрагдсан. Бас наана нь ааштай цоохор үрээ уядаг байсан.Соёолондоо суманд түрүүлж байсан юм. Гэтэл цэрэгт явсан хойгуур жигшээчихсэн байна лээ. Тэгээд дахин уяж чадаагүй. Мөн бор гүүнийхээ төл Бүлтгэр халзангаа уяж сумын наадамд таваар давхиулж байлаа.
-Айраг түрүү алддаггүй байсан юм биш үү?
-Тийм шүү. Ямар сайндаа Данхар Банди гэж “морь сойж өг” гээд. Хээр морийг нь уяж сумандаа түрүүлгэчихээд, найман сарын хорин хэднээр Дэлгэрт аваачиж дахин түрүүлгэж байлаа. Тэгээд нутгийнхаа хөгшчүүлээс магтаалын үг дуулж, “танай өвөг эцэг морь сайн уядаг хүн байсан. Чи дуурайгаад сайн уяж байна” гэгдэж явлаа. Залуугийн хийморь байсан уу, нэг үед уясан болгон түрүүлж айрагддаг байлаа. Даанч нэгдлийн олон малтай болохоор хаяад явж чаддаггүй байсан.
-Тойргийнхоо сумдын наадамд бол очиж байсан байлгүй?
-Говь-Алтай аймгийн Гуулин, Дэлгэр болон өөрийнхөө аймгийн Баянбулаг зэрэг сумдад очиж байсан. Аймаг руу нэг их яваагүй ээ. Дээхнэ үед морь түрүүлгэхэд баярын бичиг, бидон, данх зэргийг өгдөг байсан бол дунд үеэсээ даага өгдөг болсон. Би өөрийнхөө сумаас дөрөв, Баянбулагаас гурван даага авсан. Эндээс Баянбулагт сайхан наадчихаад байдаг. Миний бага хээр морь сум байгуулагдсаны 10 жилийн ойгоор анх түрүүлж байсан бол 20 жилээр нь ахиад түрүүлсэн. 30 жилийн ойгоор нь анхны медаль өгөхөд бор морь маань түрүүлж байлаа.
-Таны уяж байсан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь...?
-Бор морь, хээр морь хоёр л байна даа. Бор морины эх нь нөгөө өвөөгийн өгсөн бор гүү. Харин эцэг нь Баажаагийн хээр азарганы төл халтар азарга. Бор үрээгээ би дааганд нь уяж чадаагүй ээ. Шүдлэн анх уясан гурав дээр ирсэн. Дараа жил нь хязаалан үрээ тавд ирээд, соёолондоо сумандаа гурвалж, Баянбулагт түрүүлсэн.Нөгөө хээр нь бас л тэр бор гүүний төл, эцэг нь нөгөө л халтар азарга. Би чинь ах дүү морьдоор наадсан хүн байхгүй юу. Энэ хоёрын дараа ямаан хоншоортой бор хээр морь гарч дааганаасаа эхлээд соёолон хүртлээ түрүүлсэн. Даагандаа Баянбулагийн 10 жилийн ойд анх түрүүлээд даагаар шагнуулж байлаа.
-Их насны мориор голдуу наадаж байж. Уяа сойлгын онцлогийн тухайд ярьж өгөөч?
-Ерөөсөө уналга буюу эдэлгээ л мэдэж байгаа юм. Хүүргэн цагаар зөв унаж хорыг нь гаргах нь их чухал. Ойрхон мордож адуу эргүүлэх юм уу эмээллээд битүү хүүрэгтүүлээд тавих зэрэг нь морины хорыг гаргаж байдаг. Тэгж өвөл нь эдэлсэн адууг зунд нь хоёр хөлс аваад үсэргэчихэд бараг болдог байсан. Ер нь бол аль ч насны морийг алсаас зөөлөн эдэлж, биед нь хөндүүр суулгалгүйгээр зөв уях хэрэгтэй. Тэгж байж амжилт гаргана.
-Уяач хүн наадмаас наадмын хооронд суралцдаг гэдэг. Тийм сургамжит наадмын дурсамжаас хуваалцаач?
-Баянбулагт уралдах гээд очихоор тэднийхэн “чи хялганы морийг бутууланд яаж уях нь вэ” гэдэг байсан. Би тоглоомоор “өдрийн гурван хөлтэй гүйлгэчихээр таардаг юм” гэнэ. Хялганы морь бутууланд амархан таргална. Муу хөлс авбал бараг шөнөдөө таргалаад хонодог. Тийм болохоор би өдрийн хоёр юм уу гурван хөлс авчихаад дахиад үсэргэхэд хүмүүс гайхдаг л байсан. Гэхдээ морьд үсэргээнд ч тэр, наадамд ч тэр түрүүлнэ. Одоо ч өвс ургамал урьдынх шигээ гарахаа байж, морьдоо тэгж мордуулбал сүйд болох байлгүй. Энэ нутгийн эрдэмтэй мундаг уяачдаас би мэдэхгүй чадахгүйгээ асуудаг. Тэр хэд маань ч харамгүй хэлж өгдөг байсны хүчинд өдий зэрэгтэй яваа гэж боддог шүү. Манай энд Цоохой өвгөн сайн уяач байлаа. Тэр өвгөн “миний хүү сайн уяач болноо. Морийг хөл гарыг нь авалгүй, хүчийг нь тааруулж зөв уна. Энэ жилийн наадам боллоо гээд морио битгий тавьчихаж байгаарай. Морь чинь жилийн уяатай байдаг юм. Хойтонгийн наадам хүртэл унах хэрэгтэй. Тэгсэн адуу уяхад хөнгөн хүч нь таарсан байдаг. Тарган морийг цочир барьж авахаар, хөндүүр суучихдаг” гэдэг байсан. Би тэр өвгөний сургаалыг дагаж уяа морьдоо ойр ойрхон бага багаар унана. Заримдаа өөрөө амжихгүй бол нутгийн морь сайхан цэвэрхэн унадаг хүмүүст “хэд хоног хонинд унаадах” гээд өгчихдөг байсан. Тэр л миний амжилтын үндэс болдог байсан байхаа даа.
-Дээхнэ үед энэ нутгийн нэрийг гарган хурдалж байсан хурдан хүлгүүдээс санаж байгаагаа дурдаач?
-Одон Пүүсүүгийн хүрэн гэж арваад түрүүлсэн хурдан морь байлаа. Бас Жанганы буурал духт гэж хэлтгий сартай буурал духтай хээр байсан. Манай өвөг эцгээс авч байсан, манай унаган морь юм гэнэ лээ. За тэгээд Дамбасангийн хүрэн халзан, Бишийн хээр, Лувсанжавын хар, Шомбон Даваагийн ягаан, Жамбалсүрэнгийн халтар, Ногооны хонгор, Банзрагчийн хээр гээд олон хурдан хүлгүүд байсан даа. Бас Чулуунжавын хээр, Гэгээгийн хээр, Дашдоржийн халтар, Пүрэвдуламын халтар, Жаяа ламын хээр, Дэлгэрхүүгийн хүрэн халзан, Сэмжидийн хүрэн, Ариунболдын ягаан зэрэг сайн азаргануудыг нэрлэж болох байна. Ер нь манай Хүрээмарал чинь эртнээсээ хурдтай гэгдэж байсан нутаг. Энэ баруун нуруу чинь морин хэлбэртэй, Морин дэл гэдэг юм. Уул усаа ч бодсон, удам угшлаа бодсон ч манайхан азарга гүүний тохироогоо зөв хийж чадвал энэ нутгаас хурд тасрахгүй.
-Хэлсэнчлэн энэ нутгаас олон хурдан хүлгүүд төрөх болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна