Аймгийн Алдарт уяач Т.Отгонбаатар: Халтар морио аймагт айрагдуулж, уяачийн гараагаа эхэлсэн

2017 оны 9-р сарын 04 -нд

Увс аймгийн Түргэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Отгонбаатартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Отгонбаатар Алдарт хэдий үеэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулж, ямар амжилт үзүүлээд байгаа вэ?
-Би 2000 оноос хойш хурдан морь уяж байгаа. Аймаг, сумын нийлсэн баяр наадмаас 40 гаруй айраг, түрүү авч, өнгөрсөн 2014 онд аймгийн Алдарт уяач цолоо авсан. Анх 2000 оны эхээр халтар морь уяж, аймгийн наадамд ганц нэг түрүүлгэж айрагдуулсан. Тэр халтар морь манай өөрийн унаган адуу л даа. Түүний дараа Давст сумын гаралтай хул морь бас сайн уралдсан. Одоо Сүхбаатарын Наран сумын гаралтай хүрэн морь сайн давхиж байна. Дорнод аймгийн Матад сумын харьяат, аймгийн Алдарт уяач Жадамбаа гэж хүний хүү аймгийн арслан Болд манай нутгийн хүргэн байгаа юм. Тэр залуугаар дамжуулж хүрэн морио авч байсан. Бас сүүлд Хэнтий аймгийн Баянхутаг сумын Болд гэдэг хүнээс нэг азарга авсан. Ний нуугүй ярихад одоо зүүн талын адуу л сайн давхиж байна.
-Хурдан хүлгүүдийнхээ амжилтыг дэлгэрүүлээч?
-Хамгийн эхний халтар морь аймгийн наадамд нэг айрагдаад, намар нь Өргөн ширэгийн баярт ахиад айрагдсан. Өргөн ширэгийн баярт хоёр удаа айрагдсан байх шүү. Хойд талын сумдадаа бол олон удаа айрагдаж, түрүүлсээн. Хул морь ч ялгаагүй арын сумдад сайн давхисан. Улаангом сумын баяр гэж болдог юм, тэнд нэг түрүүлсэн. Тэгээд сумын ойнуудаас айраг, түрүү олон авсан шүү. Хүрэн морь болохоор ноднин жил суманд түрүүлээд, Ховд сумын 90 жилийн ойд очиж айргийн таваар хурдалсан. Одоо хавчиг морь байна. Манай хойд талын сумдад хамгийн сайн хурдтай нь Түргэн. Урд талын халх адуунуудыг бодоход илүү биерхүү. Гэхдээ Тэс адуунд арай хүрэхгүй. Уул хаданд сайн адуу л даа. Манай Түргэнийхэн Улаан даваа давж аймгийн төвөөс 70-80-аад км Сэрүүн гэдэг газар зусдаг юм. Тийм болохоор бид аймагт тэр болгон очоод байж чаддаггүй. Ер нь манай аймагт говийн морьд илүү амжилт гаргадаг даа. Яагаад гэхээр манай аймаг чинь зундаа айхтар халдаг газар шүү дээ.
-Зүүн талаас авчирсан адуунууд хэр нутагшиж байна вэ?
-Гайгүй ээ. Хүрэн морь маань л сайн давхиж байна. Ирээд ганц хоёр жил болж байж давхих юм билээ.
-Улаангомд ажиллаж амьдраад байна уу?
-Тиймээ. Адуу мал Түргэн суманд бий. Би 60-аад адуутай. Манай нутагт нэг хэсэг адуу цөөрсөн, ч одоо эргээд өсөж байна.
-Увс аймагт энэ жил баруун бүсийн уралдаан зохион байгуулагдана. Урьд нь хоёр ч удаа улсын чанартай бүсийн наадам болж байсан. Түүнд оролцож байв уу?
-2011 оны баруун бүсийн наадамд хул шүдлэнгээ 12-оор давхиулсан. Уг нь манайх нуурынхаа хөвөөг дагаж эгц дээшээ уралддаг байсан юм. Тэгсэн хар зам тавьсантай холбогдуулаад даншгийн урд жил уралдааны замаа өөрчилсөн.
-Уяаны эрдмийн А үсэг заасан багш тань хэн бэ? Хэн гэдэг уяачаас зөвлөгөө авдаг байв?
-Манай хүргэн ах Иванов гэж хүн байдаг. Тэр хүний алаг морь хязааландаа аймгийн наадамд дөрөвт давхиад, дараа жил нь түрүүлж, долоон настай дөрвөлж, есөн настайдаа ахиад түрүүлж байсан юм. Дөрвөд угшлын адуу л даа. Нэгдэл дундын үйлдврийн жижигхэн хүрэн алаг морь байсан юм. Тэр алаг морийг би хүүхэд байхдаа унаж, басхүү уяаных нь ажилд тусалдаг байлаа. Тийм болохоор уяаны эрдэм заасан анхны багш гэвэл Иванов ах маань болох байх. Мөн Өндөрхангай сумын гаралтай аймгийн Алдарт уяач Жамъян гэж хүн их зааж зөвлөдөг.
-Аав тань морь мал уядаггүй байсан юмуу?
-Үгүй ээ. Бид эцэг эхээс 11-үүлээ. Манайхнаас надаас өөр морь уяж байгаа хүн байхгүй.
-Тэгвэл хүүхдүүд тань моринд дуртай юу?
-Том хүү маань 12-той. Дундах нь зургаан настай, тэр л морь унаж байна. Морь сонирхох гэдэг чинь бараг цусанд байдаг юм биш үү. Манай хүүхдүүд моринд дуртай, дуртай.
-Аль насны морь илүүтэй давхиад байх шиг санагддаг вэ? Өөрөөр хэлбэл Отгонбаатар Алдарт аль насны морьдын уяаг илүү тааруулдаг вэ?
-Миний хувьд азарга уяж үзээгүй. Яагаад гэхээр аав маань тэгж захисан юм. Азарганаас бусад насны морьд жигдхэн сайхан давхиад байх шиг санагддаг шүү.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна