Аймгийн Алдарт уяач Д.Доржхорлоо: Улсын бүсийн уралдаанаас хоёр дахь айргаа хүртлээ

- Улс, бүсийн довтой азаргануудтай эн тэнцүү уралдсан хурдан шаргын эзэнд баяр хүргэе?
-Баярлалаа.Шарга азарга маань Өвөрхангай аймагт болсон хангайн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдлан эзэн намайгаа баярлууллаа. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байхав.
- Та хэд дэх жилдээ Монгол төрийн наадамд уясан хүлгүүдээ мордуулж байна вэ?
-Хоёр дахь жилдээ улсынхаа баяр наадамд морь мордуулж байна. Өнгөрсөн жил халтар хязаалан, зээрд азарга хоёртойгоо ирсэн. Зээрд азарга нэг хэсэг өнгөлж яваад суугаад 36-гаар, харин халтар үрээ маань 90 хавьцаа давхисан даа. Миний зээрд азарга бол Хэнтий аймгийн Мөрөн сумын харьяат Я.Болдын унаган адуу. Би дааганд нь авч байсан юм. Дааганаасаа эхлээд өнөө жилийг хүртэл өнжилгүй уралдаж намайг олон удаа баярлуулсаан. Хязааландаа Архангай аймгийн 90 жил, хангайн бүсийн уралдаанд айргийн тавд хурдалж байсан. Мөн Өвөрхангай аймагт болсон Төрийн түмэн хүлгүүд уралдаанд дөрвөөр давхиж, Эрдэнэчулуун Тод манлайн мялаалга наадамд түрүүлсэн. 20 гаруй медальтай сайхан буян бий.
- Тэгвэл халтар үрээний тухайд...?
-Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат Энхбаатар гэдэг хүний адуу. Би дааганд нь эхтэй нь авсан юм. Тэр жилээ Өвөрхангай аймгийн наадамд гурваар давхиад, дараа жил нь дахиад гурвалсан. Энэ жил соёолон Хонхорын хоолой гэдэгт болсон уралдаанд дөрөвт, аймгийнхаа бүсэд есөд давхилаа.
- Өнөө жилийн тухайд төрийнхөө наадамд хэдэн насны морьтой ирсэн бэ?
-Улсад ганцхан шарга азаргатайгаа л очсон. Уг нь бараг айрагдчих болов уу гэж бодож байтал арай чадсангүй. Онон гуайн хэлдгээр ажил дутсан байж мэднэ. Яагаад гэхээр би энэ жил шарга азаргаа ганц л сунгасан юм.
- Төрийн зарлигт наадмаас хоёр айраг хүртэж. Хэдий үеэс морь уяж байгаа билээ?
-Миний аав уяач хүн. Харин миний хувьд төрийн албан хаагч байсан учраас харьцангуй хожуу буюу 2009 оноос морь уяж байгаа. 2016 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн.
- Залуу Алдартын бахдалтай дурсамжаар яриагаа өндөрлөе.
-2011 онд зээрд азарга маань даагандаа ургийн баярт айрагдаж, анхны медалийг авчирч байсан нь одоо ч санаанаас гардаггүй. Мөн 2013 онд улсын бүсийн уралдаанд зээрд азаргаа айрагдахад их баярласан.
- Ийм бахдалт наадмууд олон байх болтугай. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна