Дөрвөн Тод манлайн мялаалга наадам, “Очирваанийн шигшмэл хурд-2017” уралдаанаас...


...Оройн дээд Очирваань хайрхан
Огторгуйн чимэг Отгонтэнгэр уулаа дээдлэн шүтсэн
Хутагт хувилгаадын өлгий
Замын хүн саатах Завхан нутаг өнөө жил хөл ихтэй байлаа. Даяаршлын татах хүчнээс түр ч атугай ангижирч нүүдэлчин Монгол ахуйгаа дэлхий нийтэд таниулан сурталчлах өргөн далайцтай санаачлагыг Завхан аймгийн ЗДТГ-ын хамт олон дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгосон билээ. Хосгүй уран байгаль эхийн дуу алдам гайхамшигт бүтээлүүдийн нэг харсаны сэтгэл сэргэж нүд баясдаг Улаагчны Хар нуурнаа болсон нүүдэлчдийн соёлын наадам дөрвөн өдрийн турш үргэлжилж гадаад, дотоодын зочдыг цэнгүүлсэн. Нүүдэлчин монголчуудын амьжиргааны эх үүсвэр болсон таван хошуу малын отгийг нуур тойрсон уулын амуудад бий болгож, мал маллах арга ухаан хийгээд ашиг шимийг нь хүртэх хэлбэр, зан үйлийг тодотгож өгсөн нь зөвхөн гадныханд бус ахуйгаасаа улам бүр холдож буй дотоодын аялагчдад ч сонихон байсан гэж хэлж болно. Мөн малын отог, наадмын талбайгаас таван км орчим газарт бүс тогтоон машин техникийн хөдөлгөөнийг хорьж монголчуудын уламжлалт ердийн хөсгөөр зорчих боломжийг олгосон нь тунчиг мэргэн санаа байсан. Тэмээн болоод үхэр тэрэг хөлслөх эсвэл морь, тэмээгээр “таксидах” өргөн сонголттой. Наадамчдад хөл залгуулах энэ албыг нутгийн иргэдэд үүрүүлж, тэдэнд боломжийн орлого олох нөхцлийг бүрдүүлжээ.
Ийнхүү ердийн хөсгөөр таксидаж наадмын талбайд хүрмэгц нээлтийн үйл ажиллагаа эхэлж дуучин СТА Анхтуяа “Уяхан замбуу тивийн наран”-аар хөндийн салхийг хөглөж, аймгийн Хөгжимт жүжгийн театрын дуучид, жүжигчид “Тэнгэрийн хүү”-г газрын хөрснөө буулган наадамчин эрсийн цөсийг хөөргөсөн юм. Үүнийг залган 108 хуурч Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын “Нар сарны аялгуу”-гаар уярааж, цаашлаад цагаан өвгөн тэргүүтэй цамын бүжигчид саар бүхнийг үлдэн хөөн, сайн бүхнийг хурайлан дуудаж, үегүй мэт нумрах уран нугараачид уян зөөлөн, тэсвэр хатуужлын туйлыг тэнцүүлсэн. Энэ мэтээр үндэсний урлагийн өвөрмөц бүхнийг дээдлэн сорчилсон нээлт Монгол ахуйг харуулсан жагсаалаар үргэлжилж, мал хуйгаа тууж, гэр бараагаа ачсан монголчуудын цуваа зуун зууныг товчлон түүхийн шарласан хуудсыг эргүүлсэн юм. Ийнхүү Монгол газар нутагт монгол хүн болж төрснөөрөө баярлан бахдахын сэтгэлийг дэврээсэн нүүдэлчдийн соёлын наадмыг эрийн гурван наадамгүйгээр төсөөлөхийн аргагүй.
Завхан аймгийн Их-Уул сумын уугуул, МУ-ын Гарьд Б.Гончигдамба тэргүүтэй бөхчүүд уран мэхийг уралдуулан, МУ-ын Даян мэргэн Б.Ёндон тэргүүтэй харваачид цэц мэргэнээ сорьж наадамчин олноо баясгасан бол хурдан морины уралдаан илүү өргөн цар хүрээтэй болсон. Учир нь П.Чандмань тэргүүтэй Завхан аймгийн “Очирваанийн хүлэг” МСУХ-ны хамт олон нүүдэлчдийн соёлын наадмын хурдан морины уралдааныг тус нутгаас төрөн гарсан дөрвөн дээд цолтондоо хүндэтгэл үзүүлэх мялаалга наадам болон аймгийнхаа “Шигшмэл хурд-2” уралдаантай нэгтгэж чадсан юм. Өөрөөр хэлбэл нүүдэлчдийн соёлын наадмын хурдан морины уралдаан Завхан нутгаас төрсөн Тод манлай уяачдад хүндэтгэл үзүүлэх мялаалга наадам, “Очирваанийн шигшмэл хурд-2017” уралдаантай давхцсанаараа илүү өргөн дэлгэр өтгөн сайхан болсон юм.
Цаст Очирваанийн хормойгоос Л.Цандэлэг, Б.Содномцог, Д.Дагвадорж, Н.Даш-Өлзий нарын дөрвөн Тод манлай уяач төрсөн бөгөөд дээд цолтнуудынхаа тоогоор улсдаа хоёрдугаарт /Говь-Алтай аймаг мөн дөрвөн Тод манлай уяачтай /эрэмбэлэгддэг. Нутаг орныхоо нэрийг өндөрт өргөж, төрийн наадмын дэвжээнээ амжилттай наадаж буй эдгээр уяачдадаа хүндэтгэл үзүүлэх санаачлагыг Завхан аймгийн МСУХ анхлан гаргаж амжилттай сайхан зохион байгуулж чадсаныг зориуд тэмдэглэх нь зүйтэй бизээ. Учир нь үүнээс урьд аймаг орон нутгийн зүгээс улс, бүсийн наадамд морио айрагдуулсан уяачдад хүндэтгэл үзүүлж байсан удаагүй. Харин уяачид нутгийн түмэнтэйгээ баяраа хуваалцан мялаалга наадмаа зохион байгуулсаар ирсэн билээ.
Дөрвөн Тод манлайн төрсөн нутаг Цагаанхайрхан /Л.Цандэлэг/, Цэцэн-Уул /Б.Содномцог/, Яруу /Д.Дагвадорж/, Эрдэнэхайрхан /Н.Даш-Өлзий/сумдын удирдлагууд нутгийн хөвгүүдэдээ тусгайлан гэр бараа бэлтгэж ирсэн зочдынх нь хамтаар хүндэтгэлтэй хүлээн авсан бөгөөд дор бүрнээ бэлэг зэхсэн байсан юм. Ингээд та бүхэндээ Дөрвөн Тод манлайн мялаалга наадам, “Очирваанийн шигшмэл хурд-2017” уралдаанаас хийсэн фото сурвалжлагаа хүргэе.













































0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна