Уяач Ц.Жадамбаа: Эрийн гурван наадам бол монгол улсын үндэсний дархлаа юм

- Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан хязаалангийн уралдаанд ухаа үрээ айрагдуулсан танд баяр хүргэе. Баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Баярлалаа. Юуны өмнө моринд хайртай Монгол түмнийхээ энэ өдрийн амар мэндийг айлтгая. Унаган адуу улсын баяр наадамд айрагдана гэдэг үгээр илэрхийлшгүй баяр бахдал байдаг юм байна. Өмнө нь би дөрвөн жилийн турш дааганы даамал хийж, ажлын шугамаар Төв цэнгэлдэх хүрээлэн рүү орж байлаа. Орох бүртээ “Нэг л сайхан өдөр унаган адуугаа хөтлөөд энд зогсож байх болно” гэж боддог байлаа. Мөрөөдөл биелэх мөчид энэ бүхэн зүүд шиг л санагддаг юм байна. Би хувьдаа дэлхий нийтээрээ даяаршиж буй энэ цаг үед энэ их том гүрнүүдийн дунд оршдог Монгол Улсын үндэсний дархлаа нь яалт ч үгүй эрийн гурван наадам гэж боддог юм. Өөрөөр хэлбэл, морь, бөх, сур харваа гурав уствал Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд аюул учирна гэж үздэг. Энэ ч утгаараа хурдан морь, түүнтэй холбоотой өв соёлыг хадгалж, хөгжүүлэхэд чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулж яваа минь энэ.
- Төрт ёсны баяр цэнгэл наадамд олон жил морь мордуулж байна уу?
-Анх 2013 оны зун саарал морь мордуулж байлаа. Тэр саарал морийг Балдандорж ах маань бэлэглэсэн юм. Сая айрагддаг ухаа үрээний эцэг болох азарганы эзэн байгаа юм. Тэгэхэд би наадам болох шөнө туршлагагүйгээсээ болоод Хүйн долоон худгийн Цагаан хөтөлийн ард сайхан морио тэнгэр өргөсөн гашуун түүхтэй. Гэвч би сэтгэлээр унаагүй ээ. Илүү туршлагажих учиртайг л ойлгосон. Тиймээс ч жил бүр улсын баяр наадамд нэг адуу мордуулдаг юм. Эхний 30 дотор багтахад л тэр жилдээ сэтгэл сайхан тэнэгэр алхдаг байлаа. Төрийн наадамдаа морь мордуулах нь нэг талаасаа уяач хүний үүрэг, нөгөө талаасаа эр хүний сүлд хийморь гэж үздэг дээ.
- Энэ жилийн баяр наадмын онцлог нь яах аргагүй эрлийз адууны ялгалт байлаа. Тиймдээ ч уяач бүр л энэ талаарх санаа оноогоо илэрхийлэхийг хүсч байгаа нь гарцаагүй. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ?
-Жил жилийн наадам л өмнөхөөсөө ямар нэгэн зүйлээр онцлог болдог доо. Миний хувьд өнгөрсөн жилээс Сөүлийн Үндэсний Их сургуульд магистрт суралцаж байгаа юм. Худалч хүнд цаг тутамд л уяач руугаа залгаж яримаар санагдах боловч санасанаар болохгүй юм. Нэгэнт өөрөө адуунаасаа хол байсан болохоор улсын баяр наадамд морь мордуулалгүй, зөвхөн бүсийн наадамд л мордуулъя гэсэн бодолтой байсан. Гэвч гэнэт шийдэж, төрийн наадамдаа хязаалан мордуулаад, айрагдуулсанаараа их онцлогтой наадам боллоо. Нөгөөтэйгүүр, баяр наадмын зохион байгуулагчдын зүгээс эрлийз адууг зоригтой ялгаж чадсан нь төрт ёсоо хүндэтгэхийн зэрэгцээ хөдөөгийн малчин түмнийхээ цэвэр монгол цусны адуунд уралдах боломж олгосон сайхан үйл явдал боллоо гэж харж байна. Гэвч энэ түйвээн дунд бие хаа тэгширсэн олон сайхан хүлгээ хасуулсан хүмүүс ч цөөнгүй байлаа. Тиймээс цаашдаа уяачид маань олон жилийн туршлагаа бодсон ч тэр, аз сорьсон зүйл хийлгүй баяр наадмынхаа дүрэм журмыг баримтлаад, шударга сайхан уралдаад явбал муу хэл амнаас холхон, эвтэй сайхан наадах байх гэж бодож байна.
- Та хязаалангаас бусад насанд морьд мордуулсан уу?
-Энэ жил би гурван насны адуу уясан боловч шүдлэн маань уяаны явцад тавигдсан. Их насны морио бүсийн наадамд уралдуулах төлөвлөгөөтэй байгаа учир улсын баяр наадамд мордуулсангүй. Гэтэл улсын баяр наадамд мордуулахаар гэнэт шийдсэн ухаа үрээ маань ингэж баярлуулна чинээ огт санасангүй ээ. Баярласандаа ухаа үрээндээ “Ёндоо ухаа” гэдэг нэр хайрлачихлаа.
- Өмнө нь улс, бүсийн чанартай уралдаанаас айраг, түрүү хүртэж байв уу?
-Ухаа үрээ маань анх Засгийн газрын тогтоолтой Нийслэлийн хаврын бүсийн “Хангарьд” уралдаанд аман хүзүүдсэнээр амжилтын гараа нь тавигдсан. Улмаар тэр жилдээ Говь-Алтай аймагт болсон Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн наадам болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын 60 жилийн ойн наадамд тус тус айрагдсан. Мөн энэ жил Өмнөговь аймгийн хаврын бүсийн наадамд айрагдсан.
- Төрийн наадмын хишиг авч ирсэн ухаа үрээ тань хаанахын ямар угшилтай адуу вэ. Дэлгэрэнгүй танилцуулаач?
-Аливаа зүйл эх талаасаа угшил сайтай байх нь чухал гэж би хувьдаа боддог юм. Энэ ч утгаараа энэ ухаа үрээний эхийг Дорнод аймгийн Батзориг гэдэг хурдтай адуутай хүнээс худалдаж авч байлаа. Авсан жилээ Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд байдаг өөрийн адууны азарганд хураалгаад, өвөл нь авч ирэхэд энэ ухаа гэдсэнд ирсэн юм. Би хувьдаа бол миний талийгаач ах Балдандоржийн надад бэлэглэсэн хүрэн буурал азарганы төл болов уу гэж боддог юм. Зүс болоод төрх нь их төстэй. Эх нь бол сайан хар хүрэн зүсмийн гүү байгаа.Надад ирсэнээсээ хойш хоёр л унагалаад байна. Ухаа үрээний дүү нь нэг охин даага бий.
Анзаараад байх нь ээ, Батзориг гэдэг хүний адууны хөгжилд оруулж байгаа хувь нэмэр их бололтой. Адууных нь олон сайхан үрээ л улс, бүсийн уралдаануудад айрагдаж байна. Энэ дашрамд, адууны хөгжилд оруулж байгаа энэ их хувь нэмэр, хөдөлмөрт нь талархаж байгаагаа илэрхийлээд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.
- Сүүлийн жилүүдэд аливаа спортод хувь хүний амжилтыг хамт олонтой нь холбон тайлбарлах болж. Дэлхий нийтийн энэ хандлагыг дагаад морин спорт, уяачдын амжилтыг ч бас сум орон нутгийн уяачдын холбоо, харьяалагдаж буй галтай нь холбон тайлбарлах жишиг тогтож байх шиг байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Тэгэлгүй яахав. Би сүүлийн таван жилийн турш “Хүй мандал” галд харьяалагдаж байна. Энэ дашрамд Манлай уяач Ихбаяр болон туслах уяач Далай нартаа талархаж байгаагаа илэрхийлье.
- Дорноговь аймгийн МСУХ-ны тэргүүнээр ажиллаж байсан. Хийж хэрэгжүүлсэн ажлаасаа товч танилцуулаач?
-Баярлалаа. Миний хувьд морь уяад зогсохгүй хурдан морьтой холбоотой ажил, арга хэмжээ бүхнийг дэмжиж ажиллахыг хичээдэг. Энэ ч утгаараа Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын “Тайжийн хурд” МСУХ-ны тэргүүнээр ажиллаж улсын Шилдэг холбоо болгож, “Тайжийн хурд” гэдэг дуу зохиолгон, дуучин Төрмандахаар дуулуулж олны хүртээл болголоо. Улмаар Дорноговь аймгийн “Хутагтын хурд” уяачдын холбоог тэргүүлж олон ажлууд санаачлан хийсэнээр манай холбоо 2015 онд “Улсын Шилдэгийн шилдэг холбоо”-гоор шалгарсан. Цаашид хурдан морь унаач хүүхэд, туслах уяачдын ирээдүйд чиглэсэн нийгмийн шинжтэй ажлууд зохион байгуулж ажиллахаар төлөвлөж байна. Тэр дундаа хурдан морийг хүүхдээр унуулах нь зөв, буруу гэсэн олон нийтийн дунд үүсээд байгаа асуудалд эерэг хандлага бий болгохоор зорьж байна. Сүүлийн жилүүдэд хөдөө өссөн л биш бол морины их спортод хөл тавих залуучуудын тоо улам буурах хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, хурдан морь гэдэг хэт их зардал шаардагддаг, зөвхөн бизнес эрхлэгч боломжтой хүмүүсийн ажил мэт ойлгох, улмаар хэн нэгэн улс төрчийн өөрийгөө таниулах хэрэгсэл гэж хардах болсонд хувь хүн талаасаа харамсаж байдаг. Энэ нь яваандаа морь уядаг, түүнийг ойлгодог хүмүүсийн тоог улам багасгаж, олон жилийн дараа шахагдаж үгүй болох суурийг тавихвий гэсэн эмээлт төрдөг юм. Иймд моринд хайртай залуус минь заавал айрагдах нь чухал биш, болж бүтэхээрээ хурдан буянаа уяж сойж, эдэлж байх нь ирээдүй хойч болсон үр хүүхдэдээ өв уламжлалаа үлдээх нэгэн чухал зүйл шүү гэдгийг хэлэхийг хүсч байна. Мөн морьдоо уяж, монгол эр хүний хийморь лундаагаа сэргээгээрэй гэж уриалмаар байна.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
3 цагийн өмнө Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
21 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Өчигдөр, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Өчигдөр, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
Сэтгэгдэл бичигдээгүй байна