"Тод магнай" сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа


Морьтон монголчуудын мөнхийн омогшил дэврээсэн “Тод магнай” сэтгүүл уншигч танаа учран золгоод хэдийнэ найман өвлийг үджээ. Энэ хугацаанд 92 дугаараар та бүхэнтэйгээ учран золгож байна. Өөрөөр хэлбэл, “Тод магнай” сэтгүүлийн маань шинэхэн дугаар худалдаанд гарлаа.
Сэтгүүлийн маань зочин хойморт өөрийн болоод өвөг дээдсийнхээ үүх, түүх амжилтын товчоон, удамт хурдан хүлгүүд, уяаны арга барилынхаа талаар хуваалцсан 90 эрхмийн нэг болж Төв аймгийн Баян сумын уугуул, “Баатрууд тэнгэр” ХК-ийн захирал дөрвөн үеийн удамт уяач Хэнгэрэгийн Цогтсайхан тухлан саатлаа. Тэрээр одоогоос дөрвөн жилийн өмнө Тод магнай сэтгүүлийн 13 дахь дугаарын зочноор уригдан оролцож төрийн наадамд дөрвөн үеэрээ морь түрүүлгэсэн бахдам түүхийнхээ талаар хуучилж байжээ.
Хатан ухаанаараа өрх гэрийнхээ амьдралыг тэгш сайхан авч явж, жилийн дөрвөн улирлын турш гадаа гандаж, хөдөө хөхөрдөг уяачдын ар талыг дааж явдаг гэр гийгүүлэгчдийг нь бид “Хатан гоо” буландаа урьдаг билээ. Энэ удаа Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Д.Даваахүүгийн гэргий Жигжидсүрэнгийн Сандагдуламыг онцолсон юм.
“Уралдаан” буланд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд зохион байгуулагдсан “Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хангайн бүсийн хурдан морины уралдааны тухай, мөн түрүүлж айрагдсан болон эхний 20 хурдан хүлгийг танилцуулж байна.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилготой “Монголд үйлдвэрлэв” булангийн зочид та бүхний хүсэн хүлээсэн хүмүүс байж мэднэ.
“Хийморилог зочин” буланд Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, “Авто стандарт” группын захирал Түргэнтөрийн Ганболд уригдан оролцлоо.
“Эмч зөвлөж байна” буланд уламжлал ёсоор “Жонон” мал эмнэлгийн захирал, малын их эмч М.Мөнхбаатар зөвлөжээ. Тэрээр энэ удаа Бөөр, давсагны эмгэг буюу чулуужилтын тухайд зөвлөсөн байна. Энэ талаар 70 дугаар хуудаснаас уншаарай.
Эрхэм уншигч та бүхэн сэтгүүлийнхээ шинэхэн дугаарыг “Интер” номын салбар дэлгүүрүүд болон “Тод магнай” сэтгүүлийн редакциас худалдан авах боломжтой.
Биднийг сонгон хамт байдаг эрхэм уншигч та бүхэндээ баярлалаа.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна