Адууны ханиад ба амьсгалын замын өвчнүүд


Адуунд нян ба вирусын халдвараас ханиалга болон амьсгалын замын өвчин тусдаг. Тэр бүү хэл уушгины хорхой мэт дотрын шимэгчид эдгээр өвчийг үүсгэдэг. Адуунд, хамгийн өргөн тархсан ханиалгах шалтгаан бол өвс тоосны харшил буюу багтрааны нэг хэлбэр юм.
Нянгаас үүдэлтэй өвчин
Адууны сахуу бол нянгаар дамжин халддаг амьсгалын замын аюултай өвчний нэг юм. Энэ өвчин тав хүртэл насны залуу адуу болон том биетэй адуунд тохиолддог.Өвчний анхны шинж тэмдэг нь халуун нэмэгдэх, хоол тэжээлд дургүй болох, бие организм нь сулбайж, доройтох байдлаар илэрнэ. Улмаар хамраас идээ бээртэй ногоон зүйл ялгарч эхэлнэ. Хүзүүний тунгалаг зангилаанууд томрох ба хоол тэжээл залгихад бэрхшээл үүснэ. Өвчний дараагийн шатанд хоолойны тунгалаг зангилаа нь буглаж эхэлдэг. Идээ бээр нь хагарах буюу мэс заслын аргаар буглааг цэвэрлэсний дараа адууны бие сайжирна. Энэ өвчнийг эдгээх хамгийн үр дүнтэй эм нъ пенициллин боловч малын эмч нар буглаа үүсэхээс өмнө уг эмийг бичдэггүй. Уг өвчний явцад дотор буглаа буюу төвөнх дотор буглаа үүснэ. Түүнчлэн мөгөөрсөн хоолой амьсгалахад сөөнгө дуу гарна. Өвчний байдлаас шалтгаалан адуунд мэс засал хийсний дараа дахин төвөггүй амьсгалж чаддаг болно. Сахуу маш их халдвартай ба урьдчилан сэргийлэх вакцик нээгдээгүй байгаа өвчин юм. Уг өвчнөөр өвчилсөн адууг тусгаарлаж, тоног хэрэглэлийг нь сайтар ариутгах хэрэгтэй.
Вирусын халдвар
Адууны ханиад бол амьсгалын замаар хамгийн өргөн тарсан вирусаар халддаг өвчин юм. Маш| их халдвартай энэ өвчин сахууны адил хэд хэдэн үе шаттай ба гол төлөв залуу адуунд халдана. Адуунд халдвар гэнэт илэрдэг. Халуун нь нэмэгдэж хуурай, хүнл ханиалган хамраас нь шингэн гоождог. Адууны бие организм сулбайж, булчин шөрмөс нь агшиж чангардаг. Энэ өвчнийг анагаах тусгай арга одоог хүртэл нээгдээгүй байна. Олонх тохиолдолд антибиотикоор эмчлэх ба давхар халдвар авбал өвчик улам хүндэрдэг. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эмүүд халууныг бууруулах ба харин амьсгалын замыг өргөсгөж, чийг гадагшлуулах эмүүд хүчтэй ханиалгыг сулруулдаг. Уг өвчний үед адуунд маш сайн арчилгаа шаардлагатай. Өвчилсөн адууг халдвар тараахаассэргийлж тусгаарлавал зохино. Адууны ханиадны эсрэг тарилга үр дүнгээөгдөг. Дөрөвөөс найман долоо хоногийн дараа дархлаа сайжруулах эмчилгээ хийдэг. Уг тарилгыг 6-12 сарын дараа татран өвчний эсрэг тарилгатай хослуулан хийвэл үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга хэмжээ болно.
Тарилга
Ханиад: хоёр удаа дөрвөөс найман долоо хоногийн зайтай, гурав дахь тарилгыг хагас жилийн дотор хийнэ.
Сахуу: ханиадны адил тарилга хийдэг ба нэгээс
хоёр жилийн дараа тарилгыг давтан хийнэ.
Үсэрхий: хоёр удаа дөрвөөс найман долоо хоногийн зайтай, гурав дахь тарилгыг хагас жилийн дотор хийнэ.
Адууны галзуу: жилд нэг удаа тарилга хийнэ.
Үсэрхий өвчний вирус
Үсэрхий халдвар адуунд янз бүрийн хэлбэрээр илэрнэ. Энэ өвчний шинж тэмдэг нь адууны ханиадных шиг хурц тод илрэхгүй.. Адууны халуун нэмэгдэн амархан сульдан хэвтэж, хамраас нь шингэн гоожно. Шингэн ньэхлээд цайвар өнгөтэй байснаа өтгөрч саарал болох ба бүр бээр ч гарч болзошгүй. Энэ халдварын хурц хэлбэр тусвал гүү хээлээ хаях, хойд хөл доголох эсвэл байнга эсвэл байнга болох зэргээр өвчин хүндэрч болно. Үүнээс зайлсхийхийн тулд хоорондоо дөрөвөөс найман сарын зайтай хоёр тарилгыг хийдэг. Дараа нь зургаан сарын хугацаанд тарилгыг давтан хийнэ. Хээлтэй гүүнд вакциныг хоёр удаа хийх шаардлагатай.
Адууны тахал
Энэ өвчин маш ховор тохиолддог. Агаар, тэжээл болон хувцасаар дамжин халдварлана. Адууны тахалаар өвчилсөн адууны бие суларч, тэжээлээ идэхээ болих ба маш их халуурдаг. Нүдний өнгө өөрчлөгдөж, хүндээр амьсгаадна. Хөл болон биеийн бусад хэсэгт усан хавдар үүсдэг. Хээлтэй гүү хээлээ хаяж болзошгүй. Тусгай эмчилгээ одоо хүртэл нээгдээгүй. Өвчнийг намдаахын тулд тарилга хийж, антибиотик уулгана. Усан хавдарыг арилгахын тулд шээс хөөх эмчилгээ хийж болно. Халдвар авсан адууг цэвэр байранд тусгаарлана. Өвчний халдварын вирусыг илрүүлэхийн тулд цусны шинжилгээ авдаг ба зарим тохиолдолд цаг алдалгүй вакцин хийвэл үр дүнд хүрэх боломж бий.
Өвс тоосны харшил
Өвс тоосны харшил нь ужиг идээ бээртэй ханиалгаар илрэх ба өвс овъёосны тоосонцороос үүсдэг. Ийм харшил тоос шороо ихтэй муу салхилуулсан, жүчээнд ихэвчлэн тохиолдоно. Харшлын хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг нь адуу ажиллах буюу тэжээл идэх үедээ хуурай ханиах байдлаар илэрнэ. Заримдаа хамраас шингэн гоожно. Харшил хүндэрвэл амьсгалын замын хүнд хэлбэрийн өвчлөл үүсэж хоолой боож болзошгүй юм. Өвчний онош тодорхой боловч хоёрдогч нянгын халдвараар хүндрэх аюултай. Амьсгалын замын харшлын хүнд хөнгөн хэлбэрээр өвчилсөн адууг эмчлэхдээ амьсгалын замыг цэвэрлэж өргөжүүлэх хэрэгсэл болон амьсгалын нарийн судлуудаас өтгөрсөн цэрийг ховхлох үйлчилгээтэй эмүүдийг голчлон хэрэглэнэ. Харин хүнд хэлбэр нь амьсгаадах өвчин туссан адуунд үрэвслийн эсрэг дотуур хэрэглэх эмүүдийг хэрэглэнэ. Хоёрдогч халдваруудыг антибиотын тусламжтайгаар дарж болно. Гэхдээ энд адууны арчилгаа маллагааг нэн даруй сайжруулах шаардлагатай. Өвчилсөн адууг аль болох гадаа задгай агаарт байлгавал сайн нөлөө үзүүлнэ. Чийглэг агаартай үед салхинаас хамгаалсан байранд байрлуулна. Хамгийн гол нь адуу чөлөөтэй ямар ч асуудалгүй амъсгалж байх ёстой. Жүчээнд байгаа адууны доор модны зоргодос цаас буюу харшил өдөөгчөөс сэргийлэхийн тулд өвс овъёосноос бусад төрлийн дэвсгэр тавьбал зүйтэй. Тос болон аалзны шүлсийг тоос сорогчоор цэвэрлэнэ. Үүнээс гадна жүчээнд хангалттай агаар орж чөлөөтэй салхилж байх нөхцөлийг бүрдүүлнэ. Шаардлагын улмаас адууг өвсөөр тэжээх бол тэжээхийн өмнө өвсөө тодорхой хугацаагаар усанд байлгана. Усанд хэр удаан байлгаснаас тэжээллэг чанараа алдаж амтгүй болдог тул хугацааг сайн тааруулах хэрэгтэй. Өвсний оронд өвсний даршаар адууг тэжээж болно. Өвсний хурц хэлбэр дуусангуут амьсгалын замыг бэхжүүлэх нэмэлт эмчилгээ хийх ба харшил үүсгэгчээс хол байлгах ар: хэмжээ авдаг.
Тоосонцороос харшил үүсэх
Энэ нь өвс овъёосны харшилта төсөөтэй боловч янз бүрий:-ургамал жишээлбэл маалингийн үрийн тоосонцор зэргээс үүддэг. Өвс овъёосны харшилтай аду; энэ харшлаар өвдөх нь элбэг Тоосонцорын харшил үүссэн тохиолдолд адууг тоосонцс: нэвтрэх боломжгүй цэвэр байран шилжүүлнэ. Өвсний харшилтак адилхан эмчилгээ хийх харшлын болон үрэвслийн эсрэг эмүүдийг ашигладаг байна.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна