“ГОВИЙН ШАНДАС” МСУХ-НЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.БАЯНЖАРГАЛ: ДҮҮТЭЙГЭЭ АНХ УДАА “УАЗ“-ИЙН ТЭВШИН ДЭЭР МОРЬ АЧААД ИХ САНДАРСАН

Баянхонгор аймгийн Баянлиг сумын уугуул, аймгийн Алдарт уяач, "Говийн шандас" МСУХ-ны нарийн бичгийн дарга Төмөрийн Баянжаргалын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-“Говийн шандас” холбоо хэдэн онд байгуулагдаж байв?
-Манай МСУХ холбоо 1998 онд байгуулагдсан юм. Тухайн үед тэргүүнээр нь Цогнамжил, харин 2008 оноос П.Норов гэж хүн тус тус ажиллаж байлаа. Ингээд 2013 онд ахин шинэчлэгдэж өдгөө тэргүүнээр С.Цэдэндорж, нарийн бичгийн даргаар миний бие ажиллаж байна.
-Сумын хэмжээнд улс, аймаг, сумын цолтой хичнээн уяач байна вэ?
-Таван багийн 200-гаад уяач байна. Үүнд МУ-ын Алдарт уяач Л.Олонбаяр, тэмээний улсын Алдарт Шинэн гуай байна. Нэмээд аймгийн Алдарт 20 гаруй, сумын Алдарт уяач арваад хүн бий. Гэхдээ 2013 оноос хойш сумын Алдарт уяачийг тодруулаагүй байгаа юм.
-Жилдээ хичнээн уралдаан болох уу?
-Сумын наадам, хаврын уралдаан хоёр тогтмол болдог. Өнгөрсөн жилийн тухайд сумын ойгоо баяр наадамтай хамтатган зуны бүсийн уралдааныг явууллаа. Үүнээс өмнө хавар нь аймгийн хэмжээний говийн бүсийн уралдааныг манай суманд зохион байгууллаа.
-Холбооны зүгээс тогтмол хийж хэрэгжүүлдэг ямар ажлууд байна вэ?
-Манай Баянхонгорын говийн бүсийн долоон сум бий. Эдгээр сумд нийлээд хавар, зундаа бүсийн наадмыг зохион байгуулдаг юм. Үүнд нэг сум нэг сая төгрөг хандивлаж, нийт долоон саяны бай шагналтай уралдаан болдог. Мэдээж холбоо ТББ учраас гишүүдийн татвараар энэ мэт санхүүгийн асуудлаа зохицуулдаг. Үүнээс гадна холбооноос ноднин анх удаа шинэ жилээ хийж, шилдгүүдээ тодруулсан. Даанч энэ жил хийж чадсангүй завсарлачихлаа.
-Баянлигийн аль багийнхан хурдтай вэ?
-Манай сумын тавдугаар баг, төвийн голын унага хурдан байна. Тийм болохоор энэ хавийн уяачид яах аргагүй амжилтаараа илүүрхдэг.
-Газар нутгийн онцлог нөлөөлөөд тэр үү?
-Манай энд хангай шиг биш, шал өөр. Ногоо цагаагүй үед голоо дагаад морио уячихна. Гэхдээ өнөөдөр юм хөгжөөд сайхан боллоо. Ногоо хаана байна. Ачаад л оччихдог болсон шүү дээ.
-Залуучууд нэгдсэн зохион байгуулалтаар ийш тийшээ явж байна уу?
-Явна аа. Нэг үеэ бодвол 2013 оноос хойш эмх цэгцэнд ороод дажгүй. Өнгөрдөг жил гал болж нэгдэцгээлээ. Ажлаа зохицуулаад өөр хоорондоо туслаад явдаг болохоор энэ галын зохион байгуулалтанд уяачид ам сайтай байгаа.
-Яриагаа таны аавын тухай дурсамжаар үргэлжлүүлье?
-Миний аав Доржийн Төмөр 1960 онд төрсөн хүн. Наяад оноос морь уяж, сартай зээрд морио олонтаа түрүүлгэж байсан гэсэн. Намайг ухаан ороход аймгийн Алдарт уяач аав маань АХ-ын 66 жилийн ойгоор сумандаа их насанд Шаазгайгаа түрүүлгэж байсныг тод санаж байна. Түүнээс өмнө хээр морь, бор азарга, сартай зээрд мориороо энэ хавьдаа одтой нааддаг байсныг нутгийнхан ярьдаг. 2003 билүү 2004 онд Баянхонгорын анхны хаврын уралдаанд аав ганцаараа говиос очиж оролцсон юм. Тэгээд цагаан өвсний хээр морио зургаалуулж байсан. Аав ер нь их насыг сайн уядаг байсан шиг байгаа юм. Энд сонирхуулахад түүний том хээр нэг түрүүлж, гурав айрагдсан нь хамгийн өндөр амжилт гэж болно.
-Хаанахын адуу юм?
-Аав хоёр, гурван хээр морьтой байлаа. Үүнээс Шаазгай буюу том хээрийг нь Богдын унаган адуу гэдэг юм билээ. Ерээд оны эхээр би хүүхэд байхдаа унаж хурдлуулдаг байсан. Харин би нэг үе бага хээрээрээ сайхан наадсан. Аймгийнхаа хаврын болон ойр хавийн хэд хэдэн сумандаа түрүүлгэсэн. Мөн Өвөрхангайн баруун бүсэд очиж зургаалуулсан. 2008 онд Овоотын ойд их нас, соёолон хоёр түрүүлгэж, даага гуравлуулж байлаа. Өнгөрдөг зун сумын наадмаар өөр нэг Шаазгай морио түрүүлгэсэн. Миний Шаазгай энэ нутгийн унаган адуу байгаа юм.
-Удам угшил нь?
-Эцэг нь Дундговь гаралтай азарга байдаг. Аймгийн Алдарт уяач Мөнхтогтохын авчирсан алаг азарганы үр байгаа юм. Эх нь эндхийн унаган гүү.
-Аавтайгаа олон наадамд хамт явж байв уу?
-Бид хамтдаа Баянхонгорын хаврын уралдаанд явж байлаа. Ер нь ганцаараа явж их уралддаг хүн л дээ. Нэг удаа чиргүүлтэй 69-өөр хэдэн малаа, гэртэйгээ нүүлгээд Өрөгтийн наадамд очсон юмдаг. Уралдах гэж явна гэвэл хүн гайхахаар гээч. Энэ мэт газрын холоос ажралгүй очоод ямар ч байсан айргаар оруулаад л ирнэ. Жил болгон морь уядагсан.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цол авсан бэ?
-1997 онд сумын Алдарт, 2005 онд аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн.
-Аав тань ямар арга барилтай уяач байсан бэ?
-Тод санадаг юм. Баянговь руу хүмүүс урьд өдөр нь гараад явчихав аа. Би “улсууд явчихлаа ш дээ, яараад байхад” гэж дотроо бухимдаад л байгаа санаатай. Гэвч хөөрхий хүүхэд юм чинь яах билээ. Тэгсэн аав өглөө нь очоод л морьдоо уралдуулчихсан. Гашуун талын баг руу ч өглөө нь л очно.
-Та бас тулгаж очиж байна уу?
-Ойр зуурын наадамд бол тэгнээ. Одоо ч цаг хугацаанаас хамааралгүй морио ачаад очдог болчихлоо. Аав маань нойр багатай, их эртэч хүн. Ийм л хүн морь уядаг юм байна гэдгийг сүүлийн жилүүдэд илүү сайн ойлгоод байна.
-Харин таны хувьд бие даан морь уяад удаж байна уу?
-Аав маань 2008 онд бурхан болсон. Түүнээс хойш бие даан морь уяхаас өөр аргагүй болсон л доо. Тэр жил нэг сард аавыгаа алдсан би хавар нь дүүтэйгээ аймагт очиж хээр соёолонгоо түрүүлгэсэн юм. Бас их юм бодогддог юм билээ. Тэгэхэд манай эндэхийнхэн чинь адуу ачиж байсангүй. Бид хоёр анх удаа зориг гаргаж, хүний УАЗ гуйгаад ачсан юм. Тэвшин дээр хэдэн адуу пижигнээд аюултай юм билээ. Эхлээ ч үгүй байж шантарч эхэлсэн л дээ.
-Тэр жил аймагт гурван нас уралдуулсан уу?
-Тэгсээн. Их морь 10 гаргаж ирсэн. Өөрийн эрхгүй аавыгаа санаж, нүдний аяга нулимсаар дүүрээд л ирсэн. Аавгүй наадам нэг хэсэгтээ эвгүй байсан.
-Аймгийн баяр наадмаас анхны түрүүгээ авчээ. Дараа жилүүдэд нь ямар амжилт гаргав?
-Наадмын дараа Баянговь суманд очиж ахин хээр соёолонгоо түрүүлгэсэн. Дараа нь сумандаа ирж мөн л түрүүлсэн. Тэр жилээ хээр соёолон дөрөв түрүүлж байгаа юм. Намар нь Овоотын ойгоор их насны хээр морио авч очоод түрүүлүүлсэн. Мөн л давхар уяагаар хоёр, гурав түрүүлгэсэн. Одтой сайхан наадсан жил байлаа.
-Харин дараа жил нь яаж давхисан бэ?
-Хавчиг насандаа сумынхаа ойд гуравласан. Тэгээд 2010 оноос тэжээж байгаа нь гээд эвгүйтүүлчихсэн. Тэжээлийн хор гүйлгэчихсэн шиг байгаа юм. Хөл гар зүгээр ч гэдсэндээ юмтай үлдсэн. Түүнээс хойш дахин уралдаагүй. Одоо адуундаа явна.
-Одоо морь мал тэжээлд дажгүй биз дээ?
-Нэг үеэ бодвол арай дээрдсэн шүү. Гэхдээ тэжээж байгаа нь хавартаа нэг л болохгүй юм. Тэгсэн хэрнээ больчихож дээ гэж бодохоор зун гайгүй сайн давхиад байна. Тэгэхээр хаврын уяаг чадахгүй байх шигээ. Эсвэл нутгийн унага болохоор тэгж сайн явахгүй байгаа ч юмуу.
-Нөгөө хээр морь нь?
-Тэр өтөлсөн. Надад өөр бас нэг хүрэн азарга байсан. Санги гуайн азарганы төл байгаа юм. 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор суманд түрүүлсэн бол Баянговьд очиж нэг айрагдсан. Тэрнээс хойш Шинээ ахын азарганы үр хээр даагаа даага, соёолонд нь түрүүлгээд, хязаалан айрагдуулсан. Даагандаа Баянбулаг, Гашуунталд тус тус түрүүлээд, Шинэжинстэд аман хүзүүдээд, сумандаа түрүүлж байлаа. Нэг жил гурав түрүүлсэн юмдаг. Ер нь Шинээ ахын адууны хоёр хээрээрээ азарга тавьчихаад байгаа. Сүүлийн тав зургаан жил энэ хоёр хээрээрээ л наадлаа. Одоо эдний амжилтыг Шаазгай хээр залгуулж байна гэж болно.
-Энд адууны наймаа их хийх үү?
-Хийлгүй яахав. Сүүлийн үед зүүн чигийн адууны наймаа их хийж байна. Гэхдээ тэндээс ирсэн болгон сайн биш юм шигээ. Угшилтай байж хурдалдаг янзтай. Би нэг азарган үрээ авснаа ноднин суманд түрүүлгэсэн. Даанч хөл нь эвгүйтээд өнгөрсөн жилээс уралдуулж чадахгүй байна.
-Шаазгай энэ нутгийн адуу гэлүү?
-Тиймээ, манай нутгийн адуу. Гэхдээ авмал. Манай сумаас гаралтай, аймгийн Алдарт уяач Мөнхтогтох гэж Дархан Сэлэнгэ рүү шилжээд явчихсан хүн бий. Түүнээс соёолон үрээ авчирч, тэр жилээ хүүхдээ мордуулж чадалгүй морь эргээд, тав ухраад зургаагаар баригдсан юм. 2014 оны сургуулийн ойгоор аман хүзүүдэж, сумын наадамд айргийн дөрөвт давхисан.Өөр зүүн талаас хонгор морь авчирснаа дүүдээ өгчихсөн. Одоо над дээр уягдаж байна.
-Бидний ажлыг хүндэтгэн сайхан ажиллах орчин бүрдүүлж өгсөнд талархлаа илэрхийлье. Үе дамжин морь уях төрийн хэрэгт шамдаж байгаа та болон танай гэр бүлийнхэнд аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
1 цагийн өмнө Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
5 цагийн өмнө Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7 цагийн өмнө Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7 цагийн өмнө Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
11 цагийн өмнө Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
11 цагийн өмнө Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
11 цагийн өмнө Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
12 цагийн өмнө Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
13 цагийн өмнө Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
14 цагийн өмнө Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Өчигдөр, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Өчигдөр, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Өчигдөр, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Өчигдөр, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Өчигдөр, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
13 цагийн өмнө Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Өчигдөр, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
12 цагийн өмнө Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Өчигдөр, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Өчигдөр, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Өчигдөр, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
11 цагийн өмнө Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
11 цагийн өмнө Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
5 цагийн өмнө Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7 цагийн өмнө Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
11 цагийн өмнө Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7 цагийн өмнө Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
14 цагийн өмнө Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
1 цагийн өмнө Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
Сэтгэгдэл бичигдээгүй байна