Аймгийн Алдарт уяач Б.Мөнх-Эрдэнэ: ЦОЙЛОН ИРЖ БАЙГАА ХҮЛГЭЭ ХАРЖ БАЯСАХ НЬ ЮУТАЙ Ч ЗҮЙРЛЭШГҮЙ ТОМ ШАГНАЛ БОЛДОГ


Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант багийн харьяат аймгийн Алдарт уяач Бадамгэрэлийн Мөнх-Эрдэнэ 1964 онд төрсөн бөгөөд 1982 онд эмнэг сургалтын спортын мастер, 2014 онд аймгийн Алдарт уяач цолыг тус тус хүртэн 2017 онд сумын Аварга малчнаар шалгарч байжээ.
-1982 онд эмнэг сургалтын спортын мастер болж байж. Тэр үеийн түүхээр ярилцагаа эхэлье?
-Би 1980 онд Өмнөговь аймгийн Манлай суманд наймдугаар анги төгсөөд, эвлэлийн илгээлтээр хөдөө гарч, тухайн үед бригадын дарга байсан аавтайгаа хамт адуу малласан. Тэр үед эмнэг сургахад тоо заачихсан. Болзол биелүүлж байж цол авдаг байлаа. Би 80 эмнэг сургаж БНМАУ-ын спортын мастер гэдэг хүндтэй цолыг авч байсан юм. Ингээд гурван жил адуу маллаж байгаад 1983 онд цэргийн албанд татагдан 1986 онд халагдаж ирээд мөн л адуугаа малласан. Тэгээд 1991 оны өмч хувьчлалаар адууг маань тараачихсан учраас хувийн аж ахуйтан болж өөрийн нэр дээр данстай хэдэн малаа өсгөж өндийлгөсөөр өнөөдрийг хүрлээ.
-2017 онд улсын Аварга малчин болсон гэсэн байхаа. “Улсын Аварга малчин” болоход ямар болзол биелүүлсэн байх ёстой байдаг юм бэ?
-Эмнэлэг сургууль гээд олон нийтийн газар хандив өгсөн байх ёстой. Хүмүүс малжуулсан байх ёстой гээд нэлээд хэд хэдэн болзолтой. Би туслах малчдаараа төллөх малаа хариуцуулж гарсан төлнийнхөө 50 хувийг малчиндаа өгдөг. Ийм тохиролцоотойгоор найман айлыг малжуулсан байна. Эдгээр үйлс маань эзнийгээ алдар цол авах, амьдралын урам зориг үйл хэргийг маань нэмсэн хэрэг л дээ.
-Хэдэн хошуу малтай байна вэ?
-Таван хошуу малтай. Хүний өөрийн нийлээд 50, 60-аад үхэр бий. 100 гаруй адуутай, бас 50,60-аад тэмээ, 800 гаруй бог мал байна.
-Таны малжуулсан айлуудаас түрүүч нь хичнээн малтай болж байна. Зарим ажилч хичээнгүй хүмүүс нь мянгат малчин болчихдог юм байна лээ?
-Хүн өөрөө хөдөлмөрч малын төлөө зүтгэлтэй бол малжих бололцоотой болсон. Ер нь хөдөлмөр гэдэг зүйл чинь л хүнийг хүн болгож байгаа хэрэг шүү дээ. Мал маллана гэдэг дэлхий дээрх ховор мэргэжлийн тоонд яах аргагүй орно. Хүн болж төрснийх бусдад өөрийн чадлынхаа хэрээр тэтгэж туслаж явахад буян хишиг нь хожим хойно ирнэ л гэж боддог.
-Морь уяж эхэлсэн он жилүүдийнхээ тухай ярьж өгөөч?
-Миний аав уяач хүн байсан юм. Дамбын Бадамгэрэл гэж баг бригадын дарга олон жил хийсэн хүн. Тэгээд намайг найм дугаар анги төгсөөд илгээлтээр хөдөө гарахад ажлаа өгч нэгдлийн адуу малласан. Морь уядаг аавыгаа дагаад багаасаа л морьтой амьдралаа холбосон. Аавын ах нь Дүгэр гэж хүн Дэрэнгээс саарал азарга авч ирж тавиад, түүний төл хүрэн азарга бас нэг хул үрээг суманд түрүүлгэж, нэг айрагдуулж байсан гэж ярьдаг юм.
-Таны хувьд бие даан морь уясан нь хэзээнээс вэ?
-1991 онд айл болж тусдаа гараад 1993 оноос бие дааж морь уясан. Хамгийн анх 1997 онд сумандаа хязаалан хул үрээ түрүүлгэж, давхар уяагаар Ханбогдын наадамд хул үрээгээ аман хүзүүдүүлээд, хээр соёолон айргийн дөрвөөр давхиулсанаар анхны айргаа амссан. Түүнээс хойш аймагт ч, суманд ч сайн уралдсаан.
-Алдарт уяач болох амжилтын эх үндсийг ямархан хүлгүүд тань авч ирэв?
-Миний уяж байсан морьдоос суманд түрүүлсэн хул морь хязааландаа түрүүлсэнээс хойш бүдүүн морь болтлоо сайн уралдсан. Аймагт очиж тавлаад, бор даага бас айргийн таваар хурдалсан. Сүүлд нь миний нэг шарга даага 2000 онд Өлзийтийн наадамд очиж дөрвөөр давхиад, Цогт-Овоогийн наадамд түрүүлж, Номгонд очиж ахиад түрүүлээд, шүдлэндээ аймгийн 70 жилд очиж гуравлан, хязааландаа Ханбогдын наадамд түрүүлсэн. Тэгээд соёолонд нь уяж байгаад бэртээчихээд уяж чадаагүй. Энэ амжилтууд алдар цолонд хүрэх үндэс суурь болсон байх даа.
-Шарга даага тань ямар удам угшилтай вэ?
-Манай эндхийн Сайнбилэг, Сайханчимэг гээд хоёр ихэр уяач бий. Тэдний адуунаас угшилтай. Эх тал нь Тогтоол гуайн адууны гүү байсан. Эцэг нь Жанчив гуайн адууны хүрэн азарга байгаа юм. Бас халзан азаргаараа сайхан наадсан. Шүдлэндээ Ханбогдын овооны наадамд очиж аман хүзүүдээд, давхар уяагаар Цогтцэций сумын Алдартуудын хийдэг галын наадамд гуравлаж эргэж ирээд Ханбогдын овооны наадамд аман хүзүүдэн гурав дөрөв хоногийн дараа Ханбогдод соёолон уралдахад хязаалан үрээ түрүүлээд, соёолондоо Мандахын овооны наадамд түрүүлж байсан. Шүдлэндээ аймгийн наадамд очиж бас л түрүүлсэн. Ноёны наадамд ч аман хүзүүдсэн.
-2014 онд аймгийн Алдарт уяач цол хүртэхэд хичнээн түрүү, айрагтай байсан бэ?
-Аймаг бүсийн чанартай наадмуудаас хоёр түрүү, 10 айрагтай байсан.
-Говьшанхын наадмуудад оролцож байсан уу?
-Оролцолгүй яахав. 10 дотор л давхиж байсан, айрагдаагүй. Анхны Говьшанх наадамд шүдлэн үрээ 10-аар орж байсан.
-Өөр томоохон уралдаануудад оролцож байв уу?
-Аймаг дотроо зохион байгуулагддаг наадмуудад оролцож байсан. Одоогоор улсад л явж байсангүй ээ.
-Өмнөговь ялангуяа Ханбогд сумынхан адууныхаа угсааг нэлээн сайжруулсан. Танай сумынхан монгол адуу, нутгийн адуугаараа наадаад байна уу?
-Манлайд Сүхбаатар, Дорноговиос олон олон адуу орж ирж байгаа. Эрлийз адуутай ч болчихлоо.
-Таны хувьд... ?
-Бий, бий. Ханбогд сумын Засаг дарга байсан Буян-Өлзий гэж хүний 100 гаруй адуу нь над дээр байдаг юм. Тэр найз маань Дорнод, хойд зүгээс эрлийз хэд хэдэн азарга, гүү авчирсан. Би бас Сүхбаатараас хоёр азарга авчирч адуундаа тавьсан.
-Сүхбаатарын адуу говьд ирээд хэр нутагшиж байна?
-Нутагшиж байнаа. Ер нь манай говьд хангайгаас ирсэн адуу ч гэлтгүй, ямар ч мал ирсэн амархан идээшиж дасдаг. Харин манай говийн мал л хангай руу очихоороо дасах гэж их зовдог гэж сонссон. Дасах гэхээсээ илүү чононд нь амархан баригдчихдаг юм шиг байна лээ.
-Танайханд танаас өөр морь мал уядаг хүн байдаг уу?
-Манай хоёр ч дүү морь сонирхож уядаг. Гэхдээ цол хэргэм хараахан аваагүй. Ер нь уяач хүний хүсэл бол цол хэргэмдээ биш, цойлж давхиж ирэхийг нь харж баясах л байдаг юм шүү дээ. Би дөрвөн хүүхэдтэй. Бага охин, хүргэн хүү хоёр морь гайгүй сонирхож уяж байна. Үр хүүхдүүд маань морь маландаа ойр өсч хүмүүжвэл монгол хүн болж төрснийх нь гавьяа тэр шүү дээ.
-Таны хамгийн сайхан наадмын дурсамжаар ярилцлагаа өндөрлөе.
-Анх 1997 онд сумынхаа наадамд хязаалан үрээ түрүүлгэсэн маань хамгийн сайхан наадам байлаа.
-Ийм бахдалт наадам олон байх болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Манлай сумын тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
1 цагийн өмнө Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
5 цагийн өмнө Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
6 цагийн өмнө Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7 цагийн өмнө Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
10 цагийн өмнө Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
11 цагийн өмнө Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
11 цагийн өмнө Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
12 цагийн өмнө Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
12 цагийн өмнө Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
13 цагийн өмнө Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Өчигдөр, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Өчигдөр, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Өчигдөр, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Өчигдөр, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Өчигдөр, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
12 цагийн өмнө Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Өчигдөр, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
12 цагийн өмнө Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Өчигдөр, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Өчигдөр, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Өчигдөр, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
11 цагийн өмнө Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
10 цагийн өмнө Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
5 цагийн өмнө Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7 цагийн өмнө Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
11 цагийн өмнө Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
6 цагийн өмнө Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
13 цагийн өмнө Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
1 цагийн өмнө Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
Сэтгэгдэл бичигдээгүй байна