Уяач Г.Пүрэвжав: Унаган морио унаад, уургаа бариад давхих ч сайхан шүү


Хэнтийн аймгийн Цэнхэрмандал сумын уугуул, уяач Гомбосүрэнгийн Пүрэвжав гуайн ярицлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1942оны хавар Нугаар багийн Чулуутын Номтгуу хэмээх газар айлын ууган хүү болон мэндэлжээ.
-Та өөрийгөө уяач гэхээсээ илүү адуучин хүн л гэж ярилаа. Хэдий үеэс адуу малласан бэ?
-Би хар багаасаа эхлээд 40 гаруй жил адуунд явсан хүн. Миний мэргэжил адуучин. Цэргийн гурван жил өнжсөн, бусад бүх цагт адуутайгаа явлаа. “Давшилт” нэгдэлд 1500-2000 адуутай, 4-5 туслах адуучинтай ажиллаж байлаа. 1992 оноос тэтгэвэртээ гарсан.
-Та голлоод тэр хүмүүс туслах юм уу?
-Тийм, туслахууд. Миний багш булуу Жүгдэр гэдэг хүн байсан. Би морь уях дуртай, хааяа сумандаа айраг, түрүү авдаг ч улс, аймагт очиж үзээгүй. Монхорын саарал, Нацагийн хар азарганы угшлыг сайн мэднэ дээ. Нэгдлийн адуунаас нийгмийн хурдан морь гарч байсан шүү дээ. Яг гардаг байсан юм.
-Аргагүй дээ, бүх адууг нь нийгэмчилчихсэн юм чинь. Таны маллаж байсан нэгдлийн адуун дундаас ямар ямар хурдан хүлгүүд төрөв?
-Нэгдлийн адуунаас зөндөө хурд гарсан. Монхор Дугарсүрэн гуайн адууны морь манай адуунаас гарч байсан юм. Нийгэм халзан гээд хүрэн халзан морь байлаа. Улсад очиж уралдаж байгаагүй л дээ, сумандаа, ойр хавьдаа дандаа айраг, түрүү авна. Суманд 3-4 түрүүлсэн. Мөн Маанийгийн Нийгэм шарга гэж үрээ байлаа. Хязаалан, соёолондоо түрүүлсэн байх шүү.
-Мааний гэдэг хүн уяж байсан юм уу?
-Тийм. Надаас авч уядаг байхгүй юу. Адуучин байгаагүй, малчин. Хэдий нэгдлийн адуу ч уяя гэвэл бусдаар уяулна. Гэхдээ нэгдлийн нэр дээр уралдуулна.
-Та зааж өгөх үү, эсвэл хүмүүс өөрсдөө авъя гэх үү?
-Өөрсдөө таньж л авна шүү дээ. Монхор Дугарсүрэнд Бөгөн саарал гэж байв. Бөгөн саарал Мөнгөнморьтын унаган адуу. Нөгөө хавчиг саарал нь Галшар адуу. Түүний эцэг Сарт саарал гэж азарга байлаа. Сарт саарлын төл хавчиг саарал. Хавчиг саарлын төл улсад даага, шүдлэн түрүүлж байсан.
-Сарт саарал нь хаанахын адуу юм бэ. Галшар юм уу, Мөнгөнморьт юм уу?
-Галшарынх. Бөгөн нь Мөнгөнморьтын адуу. Монхор Дугарсүрэнгийн унаган адуу. Намайг жаахан байхад Бөгөн гэж хачин махир саарал азарга байдаг байсан даа.
Бөгөний саарлын төл Өнчин саарал азарга нэгдэлд сүүлд ирсэн. Эмгэний Шагдарсүрэн тэр Сарт саарлыг авчирсан. Жаахан саарал азарга их хурдан байгаад, Хавчиг гарсан. Хавчигийн төл саарал даага Сандагийн хар сайн давхина шүү дээ.
-Та морь уях дуртай хүн нэгдлийн гайгүй хурдан морьдоос авч үлдэж чадсан уу?
-Чадаагүй. Ерөөсөө л тараагаад өгчихсөн. Гэхдээ өөрт ганц хоёр юм байсаан. Сумандаа л давхина уу гэхээс улсад явж үзээгүй. Тэд маань Монхорын Өнчинийх, Бөгөний угшлынх ч байсан. Одоо ч надад бий л дээ. Хааяа суманд давхичихдаг л юм.
-Хүмүүс адуугаа чанаржуулъя гэж энд тэндээс солио холио хийдэг байсан юм билээ. Та тийм зүйл хийдэг байв уу?
-Үгүй, үгүй. Тэгэхэд чинь чанга байсан. Нийгмийн адууг соливол шоронд явна. Хүн амьтанд ч өгч үзээгүй.
-Танай Цэнхэрмандалаар Дугарсүрэн гуайн саарлуудын угшил их тарсан юм байна, тийм үү?
-Тарсан. Тэр өвгөнөөс хойш адуу нь бараг дууссан байх аа. Хүүхдүүд нь тараагаад дууссан юм шиг билээ. Миний мэдэх Багануурт л ганц хоёр саарал азарга байх ёстой.
-Монголчууд бидэнд мориор дамжсан том өв соёл байна. Морь уях, унаж эдлэх, адуу маллах гэдэг нэг салаа нь. Та залуудаа ямархуу адуучин байв?
-Манай энэ хавийнхан намайг андахгүй. Би сайн уургач байлаа, миний эрдэм тэр. Морины толгой алдахгүй, морийг унагаадаг л байлаа, залуудаа. Морь уургалахад бяр биш, эв л ордог юм. Хүнийхээ том, жижгээс болохгүй. Аль хөл нь гишгэж байна, тэрэн дээр нь угзарна. Уурганд би энэ хавьдаа дэндүү сайн байсан. 1971 онд Дэлгэрхаанд уургач, бугуйлч шалгаруулах долоон сумын тэмцээн болж байсан. Тэрэнд би түрүүлж билээ. -Уургачин хүнд уурга, уургын морь хамгийн чухал биз дээ?
-Уурга чухал. Найман алд уурга гэж дуулаад байдаг чинь өрөөсгөл шүү. Найман алд уурга хэн ч барихгүй. Зургаа, хамгийн сайн нь долоо. Тэгээд таван алд уурга л их эвтэйхэн дээ. Манайхан бургас нааж уурга хийдэг. Уургын морийг мөн л өөрөө сургана. Дотор уургалдаг морь, задгай уургалдаг морь, шургууны морь гээд ялгаатай. Шургууны морь гэдэг чинь зогсдог морь. Дотор уургалдаг нь адуун дотор дайраад л орно. Задгай гэдэг нь хөөж уургалахыг хэлдэг юм.
-Уурганы морийг хэдий наснаас нь сургадаг юм бэ?
-Хязаалангаас дээш сургана даа. Түүнээс бага бол барахгүй, зүрхийг нь авчихна, хэцүү. Нэг морь уургалаад тэрийгээ дор нь тавьчихаад л байхаар уурганы морь урам орно. Дандаа л хөөгөөд байвал зүрхээ авчихна. Дор дор нь барьж тавиад л, барьж тавиад л байхад их зүгээр. Уургын морь тун хурдан. Морь хөөсөөр байгаад давхил орчихдог юм.
-Энүүхэн хавьдаа уургаараа нэртэй байсан гэж ярилаа. Залуу байхад аархах ч юм уу, илүүгээ үзэх юм болох уу. Мөрий тавих уу?
-Бололгүй яахав. Гэхдээ бид мөрий тавихдаа том мөрий тавихгүй. Уурганыхаа боолт, татимаараа шургуу хийнэ. Аль догшин, булгидаг морийг унаж айлын гадаа булгиулаад л, аархаж явсан нь бишгүй дээ. Нэгдлийн адуучин эмнэгээ өөрөө л сургана. Тэр дотроос хамгийн сайхан морийг сургаж унадаг байлаа.
-Сайн адуучинд сайн эдлэл хэрэгсэл чухал. Та харин ямар эмээл тохох уу?
-Зүгээр аятайхан балбаа эмээл тохно. Айхтар мөнгө эдлэхгүй. Эдлэх нь эдэлнэ л дээ. Гэхдээ адуун дээрээ олом, жирэм нь сайн тохьтой л эмээл тохно. Ер нь адуучин хүний ганц хэрэглэл нь эмээл шүү дээ. Жирэм муу бол ямар адуучин байх вэ. Олом тасарвал ямар адуучин байх юм бэ. Адуучин хүн нэлээн бөх баттай л юм хийнэ шүү дээ.
-Та насаараа адуу маллаж, морь унасан хүн. Морь мал унаж байгаагүй, төв суурин газар бараадсан үеийнхээ хөгшчүүлтэй харьцуулахад өөрт давуу талууд анзаарагдах уу?
-Миний үеийнхэн ер нь дууслаа даа. Өөрийгөө харин гайгүй ч байгаа юм болов уу гэж боддог. Ер нь өөрийгөө их өндөрт бодно шүү. Аягүй бол морь уначихна, морь баривал морио сольчихно. Энэ чинь эрүүл сайхан агаар амьсгалж байдгийн маань буян. Энэ чинь адууны л буян шүү дээ. Би адуундаа их хайртай. Дэндүү хайртай.
-Залуучуудад хандаж хэлмээр юм бодогдох уу?
-Шургуу болохоор хараад суучихна. Ээ чааваас гээд заримыг нь голно. Одоо морь унадаг хүн байхгүй болж. Наадам болохоор морио ачаад ирэх юм. Болиосой доо. Монгол хүн морио эдэлмээр байна. Би хүүгээ загнадаг. Эдлэхгүй л юм бол та нар наад адуугаа махал. Хий хэдэн адуу хариулаад яах юм. Морийг чинь эдэлж байж л морь болдог юм гэж хэлдэг. Ингэж морио хаях их буруу.
-Танай хүүхдүүд адуу маллаж, морь уяж байна уу. Энд тэндээс адуу мал авах уу?
-Манай бага хүү хөдөө. Нэг хүү маань энд багийн дарга хийдэг юм. Нэг охин Багануурын уурхайд ажилладаг. Бага хүү морь унах нь унана. Гэхдээ санаанд хүрэхгүй. Гаднаас үнэтэй адуу аваад хэрэг байхгүй. Өөрийн адуу сайн бол тэрийгээ л уях хэрэгтэй. Би хүүхдэдээ битгий морь үнэрхэж ав, давхивал өөрсдийнхөө унаган адууг давхиул, давхихгүй бол боль гэдэг. Миний үгэнд орно л доо. Хүүгийн морь сайхан давхина, ер нь давгүй.
-Та одоо ойр зууртаа морь унана биз дээ?
-Унана. Харин ноднин зунаас хойш морь унасангүй. Хүүхдүүд аав хэмхэрч үхнэ гээд унуулдаггүй юм. Уг нь би морь унана, аягүй бол эдэн шиг уургална. Уургалж чадна гэж дотроо боддог. Унаган морио унаад, уургаа бариад давхих ч сайхан шүү дээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Хэнтий аймгийн тусгай дугаар. 2015 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
5 цагийн өмнө Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7 цагийн өмнө Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
11 цагийн өмнө Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
13 цагийн өмнө Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
14 цагийн өмнө Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
17 цагийн өмнө Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
17 цагийн өмнө Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
18 цагийн өмнө Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
18 цагийн өмнө Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
19 цагийн өмнө Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
20 цагийн өмнө Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Өчигдөр, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Өчигдөр, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Өчигдөр, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Өчигдөр, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Өчигдөр, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
19 цагийн өмнө Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Өчигдөр, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
18 цагийн өмнө Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
11 цагийн өмнө Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Өчигдөр, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Өчигдөр, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Өчигдөр, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
18 цагийн өмнө Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
17 цагийн өмнө Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
14 цагийн өмнө Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
5 цагийн өмнө Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
17 цагийн өмнө Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7 цагийн өмнө Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
13 цагийн өмнө Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
20 цагийн өмнө Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна