ТӨВ АЙМГИЙН САЙН МАЛЧИН, ТАРИАЛАНЧ ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА


Жил бүрийн сар шинийн баярын өмнө улсын сайн малчин, тэргүүний тариаланч, тариаланч хамт олныг Засгийн газар шалгаруулдаг уламжлалтай.
Энэ жил 21 аймгаас 171 малчин, 13 саальчин, 5 фермерийн материал ирүүлснийг 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн байна. Энэ дагуу 136 малчныг “Улсын аварга малчин”, 10 малчныг “Улсын хошой аварга малчин”, 9 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”-ээр тодруулжээ. Аварга малчдын хамгийн залуу нь 32 настай бол хамгийн ахмад нь 85 настай байна. Мөн 9 аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар шалгарууллаа.
Улсын аваргууд Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр-Цагаан сарын өмнөхөн шагналаа гардан авлаа. УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд орон нутагт томилолтоор ажиллахдаа Төв аймгийн Борнуур сумаас төрсөн аварга фермер Нэмэхийн Наранбаатар, аварга тариаланч Юнрэнгийн Отгонбаярын шагналыг гардуулан өглөө.
Ажилсаг хичээнгүй Борнуурчуудаас жил бүр сайн малчин, тариаланч, фермер төрдөг уламжлал болсон байна. Улсын аварга фермер Н.Наранбаатар нь 1987-1989 онд цэргийн алба хаагаад Борнуур сумын САА-д 1992 оныг хүртэл малчнаар ажиллаж байгаад 1994 оноос хувиараа аж ахуй эрхэлж одоог хүртэл 20 гаруй жил мал аж ахуй эрхэлсэн энэ хугацаанд үхэр сүргийг дагнан маллаж, Германы хар тарлан үүлдрийн үнээг өсгөн үржүүлж, тоо толгойг 2012 онд 58, 2013 онд 61 , 2014 онд 69, 2015 онд 73, 2016 онд 79, 2017 онд 66 хүргэж тогтмол өсгөхөөс гадна үүлдэр угсааг сайжруулж зохиомол хээлтүүлгийн аргыг ашиглаж малын удмын санг хадгалж, бүх сүргээ цэвэр үүлдрийн цөм сүрэг болгон өсгөж малын эрүүл ахуй тал дээр онцгой анхаарч тарилга туулга цаг алдалгүй хийж сүүлийн үеийн эмнэлгийн багаж хэрэгсэл эм тариагаар малдаа үйлчилгээ үзүүлж байгаа тэргүүний фермер юм.
Улсын аварга тариаланч болсон Ю.Отгонбаяр нь орон нутгийнхаа залуу тариаланч, ногоочдыг дэмжиж өөрийн дадлага туршлага, заавар зөвлөгөөг өгөхөөс гадна орлого багатай 1 залуу гэр бүлд дэмжлэг болох зорилгоор 05га талбайд төмс, хүнсний ногооны үрээр хангаж, дэмжлэг үзүүлж ажиллахын зэрэгцээ өөрийн талбайд техникээрээ боловсруулалт, тарилт , хураалтын ажлыг нь хийж гүйцэтгэж өгдөг.
Мөн намрын хураалт,өвлийн ялгалт,хаврын тариалалтын үед 25-35 хүнийг түр, 2 хүнийг байнгын ажлын байраар тогтмол ханган ажиллуулдаг юм байна. Нийслэлчүүдийг төмс хүнсний ногоо, тариа будаа, мах сүүгээр хангаж байдаг Төв аймгаас энэ жил Улсын аварга малчин 9 төрсөн бол Улсын хошой аварга малчнаар Баян-Өнжүүл сумын Бүрд багийн малчин Жигжидийн Хэнмэдэх тодорсон байна. Мөн Улсын аварга фермер нэг, Улсын аварга тариаланч нэг, нэг төрөөд байна.
news.mn




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна