СУМЫН АЛДАРТ УЯАЧ Д.ГАНБОЛД: “ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ” ГЭДЭГ ДЭЭ. МАЛЫН БУЯНД САЙХАН АМЬДАРЧ БАЙНА


Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын уугуул, Шар усны багийн харьяат, сумын Алдарт уяач Доржбанын Ганболдтой ярилцсанаа хүргэж байна. 2009 онд сумын Шилдэг залуу малчин, 2012 онд аймгийн Тэргүүний ажилтан, 2013 онд сумын сайн малчин, 2014 онд аймгийн сайн малчин, 2015 онд ХХААЯ-ны Тэргүүний ажилтан болсон тэрээр 1978 оны өвөл төржээ.
-Гурванбулаг сумын хийморилог уяачдын нэг таны морь уясан түүхээс яриагаа эхэлье?
-Миний аав Доржбал багадаа хурдан морь унаж өссөн бол идэр залуу наснаасаа морь уяж эхэлсэн байдаг юм. Ийнхүү хүүхэд наснаасаа өтөл нас хүртлээ хурдан хүлгийн уяа сойлго тааруулж одтой наадаж явсан аавынхаа үйл хэргийг нь залгамжилж яваа хүн дээ, би. Аав бас жороо мориор нааддаг байлаа.
-Танайх ямар, ямар хурдан жороо морьдтой байв?
-Жороо морины тойруулга гэж манай энүүхэн энд байсан. Намайг багад лав нэг сайхан цэнхэр морь байсан. Харин арай том болоход нэг сартай зээрд морь байгаад би соёолон, хавчигт нь унадаг байж билээ. Тэгээд сумандаа жороо моринд соёолонд нь аман хүзүүдүүлж, нийлсэн жилээ хоёр түрүүлсэн.
-Яг танай унаган жороонууд уу. Эсвэл авмал уу?
-Аавын л морьд шүү дээ. Хүүхэд байсан болохоор унаган үгүйг нь мэдэхгүй ээ.
-Харин хурдан морьдын тухайд ямар амжилт гаргаж байсан бэ?
-Уяа морьдаас нэг зээрд морь байсан. Суманд даагандаа түрүүлсэнээс хойш сайн давхисан. Өөр бор, шарга морь байсныг санаж байна. Шарга морь нь соёолондоо аман хүзүүдээд, нийлсэн жилээ ахиад аман хүзүүдсэн. Энэ мэт магтаал багадахаар олон сайхан хурдан буян байсан билээ.
-Аав тань нэгдэл нийгмийн үед ямар мал маллаж байсан юм бэ?
-Адуу голдуу малласан. Хажуугаар нь хонь ч маллаж байлаа. Тууварт хэдэн малаа аваад олон хоногоор явчихдаг байсныг тод санаж байна.
-Таны хувьд уяачийн гараагаа хэдий үеэс эхэлсэн бэ?
-Тавдугаар ангиа төгсөөд 1990, 91 оны үед нэгдлийн адуунаас 25 даага сургаж, сургуулийн эмнэг сургалтын Аварга болж явлаа. Өөрийнхөө таван даагыг бас сургачихаж байгаа юм. Ингэж сургасан 30 дааганаасаа нэгийг нь сонгож уялаа. Улмаар сумандаа нэгдлийн ойгоор уралдуулаад айргийн дөрвөөр давхиулж, сургуулийн ойгоор түрүүлгэсэн юм. Тэр даагыг аав маань миний нэр дээр уяж, цоллуулсан нь жаахан хүү надад их сайхан дурсамжийг үлдээжээ. Тухайн үедээ их урам орсон л доо. Яг тэр үеэс л адуу илүүтэй сонирхож эхлэх нь тэр.
-Тэр үедээ аав тань уяж байсан юм байна, тийм үү?
-Тиймээ аав зөвлөх уяач. Харин би гардан гүйцэтгэсэн хүн нь гэх үү дээ.
-Өөрөө бие дааж уяад анхны айраг түрүүгээ хэзээ авч байв?
-1997 оны Баянбулагийн ойгоор хээр хязаалан үрээгээ гуравлуулсан. Түүнээс өмнө сумандаа аман хүзүүлсэн юм. Тэгээд л гардан уяж эхэлсэн.
-Залуу хүн адуугаа чанаржуулах сайжруулахад бас анхаарч байгаа биз дээ?
-Тэгэлгүй яахав. Манай Гурванбулаг адуу хүйтэнд тэсвэртэй, хол замыг туулахдаа ядарч зүдрэх нь бага онцлогтой. Ер нь тойргийн сумдаар очоод уралдуулахад, айраг түрүүтэй л ирдэг байлаа. Харин сүүлийн үед зүүн талын адуугаар наадах боллоо. Би ч олноос хоцрохгүйн тулд азарга авч тавиад байгаа.
-Ярилцлаганд орж байгаа уяачид өөрсдийн нэрийн хуудас болсон хурдан хүлгэдээсээ нэгийг нь онцлон дэлгэрэнгүй танилцуулж байгаа юм. Та ямар адуугаа онцлох вэ?
-Анх миний нэрийг гаргасан зээрд морио ярихгүй байхын аргагүй юм. Даагандаа нэгдлийн ойгоор айргийн дөрвөөр давхиж, сургуулийн ойгоор түрүүлсэн. Шүдлэндээ зургаагаар орж, хязаалан дөрөвлөж, соёолондоо таваар давхиад, бүдүүрсэн хойноо энэ тэндхийн олон ч наадамд айргаар л хурдалсан. Даанч тухайн үед медаль гэж ховор байлаа. Өгдөг болсноос нь хойш гурван медаль авсан. Ямартаа ч гурван медальтай морь харчихаад улсууд ангайдаг л байсан юм даа.
-Ер нь хэд уралдаж, хэд айрагдаж түрүүлсэн юм бол оо?
-За мэдэхгүй ээ. Олон уралдсаан. Өөр бас хээр морио дурдмаар байна. Яг л манай эндэхийн Шар-Усан голын адуу байгаа юм.
-Шар усан голын хэн гэж хүний адуу юм?
-Аавын адуу л даа. Даага, шүдлэндээ уягдалгүй эмнэг байгаад хязааландаа суманд анх уралдаад аман хүзүүдсэн. Залгаад Баянбулагт очиж гуравлаад, соёолондоо ахиад айрагдсан. Өөр Заг, Баянбулагт тус тус аман хүзүүдүүлж, өөрийнхөө суманд гурав, дөрөв ч оруулсан. Одоо ч энэ хоёр маань өтөл боллоо, хөөрхий. Би чинь арав гаруй жилийн өмнө бол олон наадамд явж чаддаггүй байлаа. 2001 онд цөөвтөр малтай, айл гэр болсон юм. Тэгээд өнөө хэдээ өсгөж үржүүлэх гээд цаг наргүй их шургуу хөдөлмөрлөсөн.
-Сүүлийн үед ямар адуугаараа яаж наадаж байна вэ?
-2009 оноос хойш уясан даага болгоноо уралдсан наадам бүртээ айрагдууллаа. Гурав, дөрвөн жил морьд сайхан давхиж байна. Харин сүүлийн хоёр, гурван жилээс морь мал тэжээлд шилжихээр, өөр аргаар ажиллах хэрэгтэй болж байна. Морь уяна гэдэг чинь нэг хүний цаг наргүй ажил. Нөгөө талд нь бас мал маллана гэдэг ч бас нэг хүний ажил. Тэгэхээр хүн бүл хомсдоод, ажил жоохон цалгардах маягтай. Айраг түрүү ч өмнөх шигээ авч чадахгүй байна.
-Танаас өмнө уулзсан хүмүүс Шар-Усан голын адууг хурдан гэлцэх юм билээ. Яагаад эндэхийн адуу хурдан байна?
-Цаад учир шалтгааныг нь мэдэхгүй ээ. Миний бодлоор Шар-Усан голын унага хурдан байгаа нь угшилтай нь холбоотой байх. Тэрнээс өвс ургамалдаа байна гэвэл арай биш. Бидний дээдчүүл адууныхаа цусыг сайн сэлбэснийх, тэр гени үлдэж л хэлэх гээд байна. Шар-Усан голын адуу аргагүй л дийлж уралддаг байсан үе бий. Би зургаагаас 16 хүртлээ хурдан морь уналаа. Тэгэхэд Шар-Усан голын морьд дараагаараа орно гээч. Баянбулаг, Архангайгаас морьд ирдэг ч аз од гийвэл завсраар нь ганц нэг нь орж чаддаг байлаа.
-Шар-Усан голын хэн хэн гэж мундаг уяачид байв. Та мэдэх үү?
-Би ч зах зухыг нь гадарлахаас шалихгүй ээ. Миний мэдэхээс аймгийн Алдарт уяач Дамий гэж байлаа. Түүний шар, бор хоёр хээр морь гэж байсан юм. Түүнээс хойш гэвэл сайхан шарга морь байлаа. Өөр хээр азарга гарч ирлээ. Одоо Алдартын үр хүүхдүүдээс нь Доржням гэж залуу үргэлжлүүлэн хурдан хүлгийн уяа сойлго тааруулж явна. Түүнчлэн Сумжав гэж нэгдлийн адуу хардаг, морь уядаг аймгийн Алдарт уяач байлаа. Дашравдан гэж хурдан зээрд азаргатай хүн байсан бол Бадарч гэж хүний морьд ч айргаар л ирдэг байсан юм.
Эндээс азарганд Сэрэвдэн гуайн зээрд азарга гэж сайн адуу байсан. Олон жил айрагдаж түрүүлсэн тэр азарганы төлүүд ч хурдалсан. Нэг зээрд морь суманд айргаар хурдалдаг. Одоо ч наадамчин олноо баярлуулсан хурдалсаар л байна. Бас өнгөрсөн жил айргаар орсон Идэрчулууны зээрд гэж сайхан адуу байна.
-Таныг 2009 оноос эхлэн сумын шилдэг залуу малчин, сумын сайн малчин, аймгийн сайн малчин болж байсан тухай удирдлагууд тань танилцуулж байсан. Тэр тухайгаа дэлгэрүүлэн ярьж өгөөч?
-Дээр хэлсэн 2001 онд айл гэр болсон гэж. Тэр үед би хонь хурга, ямаа ишиг, адуу үхэртэйгээ нийлээд 88 толгой малтай айл болж байлаа. Ингээд 19 хониосоо 22 хурга, 12 ямаанаасаа 12 ишиг авч, их хичээн ажилласан. Мэдээж бэрхшээлгүй амжилт гэж юу байх билээ. Гэхдээ “эзэн хичээвэл заяа хичээнэ” гэгчээр малын буянд сайхан л амьдарч байна.
Энэ хугацаанд малынхаа чанарыг сайжруулахаар Архангай, Баянбулагаас баяд хуц авчирч тавилаа. Ер нь энэ тэндээс хуц, ухна шилж байгаад авчирч тавьсан. Тэрний хүчинд малын чанар ч их сайжирсан. Сүүлийн үед Шилмэл малын үзэсгэлэн худалдаа гэж болдог болоод байгаа шүү дээ. Тэр худалдаанд хоёр жил дарааллан байр эзэллээ.
-2014 онд аймгийн сайн малчин болохдоо хичнээн тооны мал тоолуулж байв?
-Гурван жил 1000 мал тоолуулаад, гурав дахь жилдээ аймгийн сайн малчин болсон. Бог, бод аль аль нь бий.
-Та богоо чанаржуулахаар баяд хуц авлаа гэж ярьж байна. Жишээ нь сарлагийн тухайд...?
-Бид нар сарлагаа сайжруулахад айхтар анхаарахгүй байгаа нь үнэн. Нутгийн омгоо илүүд үздэг гэх үү дээ. Манай сарлаг чинь тэвчээр хатуужилтай, цастай шуургатай ч ажрахгүй гээд олон давуу талтай. Нутгийн омгийн үхрийн тухайд үүлдэр угшлыг нь сайжруулахаар энэ жил Архайнгайн Чулуутаас бух тавьдаг юмаа. Нутгийн үхрийг арай л гүйцдэггүй юм шиг байна. Тэгэхээр энэ талд нэг их яараад хэрэггүй санагддаг.
-Бидний яриа энд хүрээд жаргаж байна. Сүүлийн асуултыг танд үлдээж байна.
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлээр дамжуулаад дотны найз улсын Начин Базаррагчаагийн Сэр-Од, цуг ажил хөдөлмөр эрхэлж байгаа Түдэвийн Давааням болон бусад ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, намайг таньдаг бүх хүмүүстээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Морины босоо цагаан хийморь мөнхөд та бүгдийг минь ивээж, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэж байх болтугай. Сэтгүүлийн хамт олон та бүхний ажил амьдралд аз жаргал хүсье.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
57 минутын өмнө Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
1 цагийн өмнө Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
3 цагийн өмнө Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
14 цагийн өмнө Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
16 цагийн өмнө Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
20 цагийн өмнө Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
22 цагийн өмнө Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
22 цагийн өмнө Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Өчигдөр, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Өчигдөр, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Өчигдөр, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Өчигдөр, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Өчигдөр, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Өчигдөр, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Өчигдөр, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Өчигдөр, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Өчигдөр, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
20 цагийн өмнө Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Өчигдөр, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
14 цагийн өмнө Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Өчигдөр, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Өчигдөр, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Өчигдөр, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Өчигдөр, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
22 цагийн өмнө Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
16 цагийн өмнө Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
3 цагийн өмнө Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Өчигдөр, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
22 цагийн өмнө Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
1 цагийн өмнө Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
57 минутын өмнө Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
Сэтгэгдэл бичигдээгүй байна