СУМЫН ЗААН Ц.БАЯРМАГНАЙ: Морь унаж эдлэх өв соёлыг хадгалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Адуучин тэмцээнийг жил бүр хийхээр болсон


Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгоны хийморилог уяачдын нэг, сумын заан Цэвэлмаагийн Баярмагнайтай ярилцсанаа хүргэж банйа. 1978 онд төрсөн тэрээр Тэргүүний залуу алтан медаль, аймгийн 70 жилийн ойн медалиар шагнагдаж байжээ.
-Шаргалжуут тосгоны “Шаргалжуутын хурд” МСУХ-ны тэргүүнээр ажиллаж байсан талаар яриагаа эхлүүлье. Хэдээс хэдэн онд тэргүүнээр ажилласан бэ?
- Баянхонгор аймгийн МСУХ-ны суман дахь салбар холбоо 2009 онд бидний хэсэг залуучуудын санаачлагаар байгуулагдаж байлаа. Холбоо байгуулах гол зорилго маань ахмад шилдэг уяачдыг алдаршуулах, хурдан хүлгэдийн угшил удмыг хадгалах, монгол үндэсний хурдан морь уях, морьтой холбогдох их өв соёлыг хадгалж хамгаалан, түгээн дэлгэрүүлэх байсан. Өнөөдөр яг тэр зорилгуудаа биелүүлээд явж байгаадаа баяртай байгаа. Анхны тэргүүнээр Эрхэмбаяр сонгогдож, би дэд тэргүүнээр ажиллаж байсан. Тэгээд 2012-2014 оныг хүртэл би тэргүүнээр сонгогдон, надаас хойш Доржсүрэн одоог хүртэл ажиллаж байна. Одоо бол тэргүүлэгч гишүүн.
-Холбоог тэргүүлэх хугацаандаа ямар ямар ажлууд хийсэн бэ?
-Холбоо 15 тэргүүлэгчтэй бөгөөд тэргүүлэгчдээ үүрэгжүүлж, тус бүрт нь үүрэг даалгавар өгч ажиллуулж байсан. Хамгийн гол ажил нь уяачид болоод уяачдын гаргасан амжилтыг бүртгэлжүүлж анкетжуулах байв. Хөдөөний малчин улсууд нэг уралдаанд яваад амжилттай оролцоод ирдэг, хэдэн жилийн дараа нөгөө өргөмжлөл баярын бичиг нь үрэгдээд алга болчихдог. Нөгөө амжилтыг нь батлах баримтгүй болохоор худлаа ч яриад байгаа юм шиг болдог. Тэр бүгдийг нь жил жилд нь бүртгэж хавтасжуулан уяачдын холбоондоо хувийн анкеттай болгоё гэж зорьсон. Алдар цолны болзол хангаад ирэнгүүт сумынх бол суманд нь, аймгийнх бол аймагт нь уламжилж алдар цолонд нь хүргэхээр уяачдын архив бүрдүүлж байсан. Одоо дараагийн тэргүүний үед энэ ажил үргэлжлэн хийгдэж байна.
-Олон газрын туршлагаас харахад холбоо байгуулагдаад янз бүрийн уралдааныг зохион байгуулж, уяачид болоод морьдын байнгын бэлтгэлийг хангаж байдаг юм билээ. Танай холбооны хувьд?
-Холбоо байгуулагдсан анхны жилээ буюу 2009 оны 2 сарын 5-нд анх өвлийн уралдаан зохион байгуулж байсан. Тэр уралдаанд Баянхонгор, Архангай, Өвөрхангайгаас хүмүүс ирж оролцсон томоохон уралдаан болсон. Шууд гараанаас уралдуулдаг байсныг болиулаад барианаас гараа руу туудаг болсон. Хуучин бол их нас нэг газраас гарна, азарга нэг газраас гэх зэргээр энд тэнд улсууд морио бариад сууж байдаг. Морь унах хүүхдээ нэг нь зөөж очиж уралддаг байсан. Одоо бол бүх газар төхөөрөмжнөөс зэрэг гарч уралдаж байгаа. Зурхай дээрээсээ дуудаж бүртгээд, татсан олсны араас уралдуулж байсан. Үүнээс хойш манай уралдаанд будилаан гараагүй. Нэг хүн тэнд морь барьж өдөржингөө наадам хүлээхгүй, бүгд зурхай дээрээ байж морио үздэг болсон.
-Барианаас гараа руу туудаг нь ядаж л морь халахаас эхлээд зөв шийдэл гэж боддог юм.
Тосгоны наадам гэж болдог байсан уу?
-Тосгоны наадам болж байсан. Зүрх хайрханаа тахиад хаврын уралдаан зохион байгуулдаг. Мөн Нарийн жалганы өвлийн уралдаан бас зохион байгуулсан.
-Морь уяж сойх, унаж эдлэхтэй холбогдолтой өв соёлыг хөгжүүлэхэд анхаарч, ямар ажил хийсэн бэ?
-Ноднин Шаргалжуут тосгоны 20 жилийн ой болоод би тэнд сумын Заан цол авсан юм. Цолны мялаалгаа зүгээр нэг найрлаад өнгөрөөхгүй, хүмүүст хэрэгтэй зүйл хийе гэж бодоод “Адуучин” тэмцээн зохион байгуулсан. Залуучууд маань ганцхан морь уях эрдмээр хөөцөлдөөд, адуу малны бусад өв соёл орхигдож байгаа тал анзаарагдах болсон учраас энэ бүхнийг мэдэж аваасай гэж бодсон. Тэмцээн өтгөн сайхан болж, нутгийн олон адуучин залуу дэмжиж оролцсонд баяртай байдаг. Нийт дөрөв, таван сумын 61 залуу ирснээс мориныхоо давхиан дунд уурга шүүрч авсан 13 залууг эхний шатанд тэнцүүлсэн. Дараагийн шатуудад явган уургалах, морьтой уургалах, морь булгиулах тэмцээн явуулж, Өлзийт сумын Цэрэнсодном, Бамбага, Шаргалжуут тосгоны Уужимбаяр гэсэн гурван залуу эхний байрыг эзэлсэн. Морины бас нэг соёл бол морио сайхан алхаа, хатираа оруулдаг. Хуучны өвгөчүүл сайхан хатирч, жороо мориор гангардаг байлаа. Үүнийг бас мартагдуулахгүйн тулд хатирч морьдын уралдаан явуулсан. Энэ уралдаанд 80 гаруй морь уралдсанаас Шаргалжуутын Батхуягийн хүрэн морь түрүүлсэн. Мөн дэмбээний уралдаан, сайхан морьтой хос шалгарууллаа. Манай нутгийн адуучин залуучууд энэ уралдааныг ивээн тэтгэж хамтран зохион байгуулсан юм.
-Цолны мялаалга гэхэд их өргөн сайхан наадам болсон байна. Хүмүүс ч сэтгэл өндөр байсан болов уу?
-Тиймээ. Тэмцээний дараа манай залуучууд ерөөсөө морио эрт бэлдэж баймаар юм байна, жилийн дөрвөн улиралд морио унаж эдэлж байя гээд л их урамтай буцсан. Хойтон ахиж зохион байгуулаач, жил болгон уламжлал болгооч гэсний үүднээс энэ жил бас зохион байгуулна. Ноднин 8 сарын 13-нд зохион байгуулж байсан бол энэ жил 7 сарын сүүл, 8 сарын эхээр “Адуучин” тэмцээнээ зохион байгуулахаар залуучуудтайгаа ярьж хөөрч байна. Энэ дашрамд хэлэхэд манай ахмадууд өв соёлтой холбоотой чөдөр ногт зангидах, хуй сүлжих монгол үндэсний зангилаа уяа, сүлжээсийг үр хүүхдүүддээ зааж үлдээн, өөрсдөө үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй байна.
-Энэ хугацаанд олон газрын наадамд очиж наадаа байлгүй. Тэр наадмуудынхаа дурсамжаас хуваалцахгүй юу?
-1996 онд Есөнзүйлийн хөндийд болсон Өндөр гэгээн Занабазарын даншиг наадамд би 17 настай хүүхэд аймгийн Алдарт уяач Ганбат, аймгийн Алдарт уяач Мөр, аймгийн Алдарт уяач Молом болон Эрдэнэдорж, Логийн Шаар, Ванчиннавга гээд ах нараа дагаад явж байлаа. Бид эндээс зарим нь мориор морио хөтлөөд, зарим нь дөрвөн мотоцикльтой ачаа бараагаа ачаад хагас сар явж Есөнзүйлд очиж байсан. Одоо бодоход үнэхээр дурсамжтай сайхан наадам. Тэр үед хичнээн хол газрыг хол гэхгүй явж анхны том наадам даншигт хурдан буяныхаа тоосыг өргөөд хийморьтой оролцоод ирснээ одоогийн залуучуудад ярихад бахдалтай сайхан түүх болж үлдэж дээ. Мориор 200,300-гаад км газар явна гэдэг чанга шүү дээ. Одоо бол машин тэрэг хөлөглөөд хаана ч уралдах боломжтой болж.
-Мориор явна гэдэг одоогийн машинаар морио ачаад давхичихдагтай зүйрлэхийн аргагүй л дээ. Халхын олон хурд чуулсан тэр уралдаанд Шаргалжуутын адуу хэр амжилттай давхисан бэ?
- Есөнзүйлийн хөндий цэлийсэн тал газар, их үлийний нүхтэй байсан л даа. 300 гаруй морь уралдсанаас Батнямын хээр, Ганбат ахын Баярын зээрд хоёр хөтөлж давхиад зарлагдаад нэлээн явсан ч үлийд бүдрээд ойччихсон юм. Харин хамгийн дээгүүр орсон нь Логийн Шаарын зээрд морь 20-н хэдээр орж байсан. Сүүлд нь 2001 онд Хархоринд болсон Их хурд-2 уралдаанд манай Шаргалжуут тосгоны Цэрэнбатын Энхбатын халзан морь урилгаар очиж уралдахад тэрэнд очиж бас сонирхож байлаа. Мөн 1999 оны Ламын гэгээний ойд очиж, Дуурсахын хөндийг 1000 гаруй морь бүрхэн давхисан түүхэн үйл явдлыг харсан. За тэгээд уяач Ганбат ахыгаа дагаад 1996 оноос хойш Уянга, Эрдэнэцогт, Өлзийт, аймгийн төв гээд их явсан даа.
-Аавын бийд хүнтэй танилц, агтын бийд газар үз гэдэг дээ. Уяачид ч гарч уралдаж байж адууныхаа давхил, уяаныхаа чансааг харж байх ёстой байх?
-Тэгэлгүй яахав. Ер нь гараад томоохон хэмжээний уралдаанд сайн байгаа морио таниулах л хэрэгтэй. Эндээ уяад олон жил түрүүлээд л байдаг боловч энэ хонхортоо хязгаарлагдмал, гадагшаа хэн ч танихгүй. Жишээ нь манайд Мигдоржийн бор гээд олон жил давхисан сайн хүлэг байсан. Одоо тэрийг цөөн хэдэн мэдэх улсууд нь мэдэхээс өөр хүмүүс мэдэхгүй байна. Зэвэг, Адъяа, Эрдэнэдорж гээд улсууд улсад яваагүй ч аймаг, сумуудад нэлээн сайн уралдаж, нэлээн сайн морио уралдуулдаг байсан. Тэд гадагшаа явж уралдсан бол яах ч байсан юм билээ.
-Ер нь дээхнэ үедээ энэ нутгийн нэрийг гаргаж, уясан морьдоо хурдлуулж байсан хэн хэн гэж уяачид байсан бэ?
-Онцлоод нэг нэг морь ярьчихъя. Гомбын Туулай бор гэж нэгдлийн нормын адуунд ирж байсан адууг таньж аваад уяж аймаг, суманд олон удаа оруулсан. Туулай борыг нормын Бадамноровын бор ч гэж ярьдаг. Өвөрхангай, Баянхонгортоо гайхагдсан их хурдан морь байсан. Зэвэгийн хар морь бас халтар ч гэдэг, Авидын шарга, Эрдэнэдоржийн алаг морь бас сайхан давхиж байлаа. Батнямын хээр гэж Өвөрхангай, Баянхонгортоо цуутай сайхан хүлэг. Моломын хүрэн халзан, Авидын шарга, Дашнямын хул алга, Дондогийн зээрд, Энхбатын халзан, Мөнхжаргалын хүрэн халзан гээд сайхан уяачдын сайн сайн хүлгүүд байлаа. Тэр бүгдийг өнөөдөр дурдахгүй байхын аргагүй.
-Тэгвэл дунд болоод залуу үеийн төлөөллөө ч энд бас дурдах хэрэгтэй байх?
-Энэ нутгийн сор болсон уяачдаас дурдвал Дамдинсүрэнгийн Чинбат байна. Чинбатын зээрд, халзан гээд морьд нь сайхан давхиж байгаа бөгөөд өөрөө сумын Алдарт уяач цол авчихсан, аймгийн болзолд их ойрхон явна. Доржсүрэнгийн Аварга зээрд байна. Батхуягийн хүрэн гээд ойрын хэдэн сум, аймагтаа алдартай морь байсан. Тэрний зодог тайлах наадмыг 2007 онд Жаргалантад хийсэн. За тэгээд Ганхуягийн хүрэн азарга, Дүгэрийн Батжаргалын хонгор, Дүгэрийн Болдбаатарын хонгор, Баянжаргалын хээр, Сүхбатын Ганхуягийн хар азарга гээд л манай залуучуудын сайхан сайхан хурдан хүлэг бий. Сүүлийн үед уяж байгаа хэд маань сум, аймгийн цолонд хүрээд улам цаашаа амжилтаа баталгаажуулаад сайн уралдах байх гэж найдан харж байна.
-За бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-За баярлалаа. Монгол орны өнцөг булан бүрт очиж морьтой холбоотой өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд том хувь нэмэр оруулж яваа таны ажил үйлсэд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
1 цагийн өмнө Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
1 цагийн өмнө Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
3 цагийн өмнө Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
14 цагийн өмнө Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
17 цагийн өмнө Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
20 цагийн өмнө Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
22 цагийн өмнө Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
23 цагийн өмнө Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Өчигдөр, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Өчигдөр, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Өчигдөр, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Өчигдөр, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Өчигдөр, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Өчигдөр, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Өчигдөр, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Ням, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Өчигдөр, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Өчигдөр, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
20 цагийн өмнө Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Өчигдөр, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
14 цагийн өмнө Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Ням, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Өчигдөр, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Өчигдөр, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
23 цагийн өмнө Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
17 цагийн өмнө Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Өчигдөр, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
3 цагийн өмнө Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Өчигдөр, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
22 цагийн өмнө Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
1 цагийн өмнө Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
1 цагийн өмнө Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
Сэтгэгдэл бичигдээгүй байна