Сумын заан Ш.Батжаргал: БИ ӨВӨГ ДЭЭДСИЙНХЭЭ УДМЫГ ЗАЛГАН, МОРЬ УЯЖ БАЙГАА ЖИРИЙН Л НЭГ УЯАЧ


Увс аймгийн Бөхмөрөн сумын уугуул, сумын заан Шагтивын Батжаргалын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1963 онд Шаварт хэмээх газар айлын 10 дахь хүүхэд болон мэндэлжээ.
-Миний аав нутгийнхаа нэрийг өргөсөн сайн уяач байсан гэлээ. Аавынхаа талаар ярьж өгөөч?
-Миний аав Шагтав уяач өнөө цагт амьдарч байсан бол улсын Алдарт уяач болчих хүн. “Тод магнай” сэтгүүлийн сэтгүүлчид Увс аймагт ирсэн гэхээр нь аавынхаа тухай ярья даа л гэж бодож байлаа. Миний аав хонгор, алаг хоёр хурдан морьтой. Энэ зурган дээр /үзүүлэв/ манай хамгийн том хоёр ах уначихсан байгаа юм. Ах нар маань одоо хоёулаа 60 гарцгаасан. Самбуу ах маань насаараа багийн дарга хийсэн хүн. Одоо тэтгэвэртээ гарчихсан. Чогсомжав ах маань одоо Дархан-Уул аймагт амьдарч байна.
-Энэ хонгор морь ямар удам, угшилтай адуу вэ?
-Миний ээж Халхын нутгаас ирсэн хүн. Ээжийн өмчинд хоёр гүү ирээд, түүнээс олон хурд төрсөн юм гэнэ лээ. Энэ хонгор морь нь уралдаанаас бусад үед их хашин зантай адуу. Барагтай бол явахгүй шүү. Ташуурдахаар шарвана. Тэгээд яг уралдах болохоороо их хурдалдаг. Сумынхаа наадамд олон түрүүлж, дархлагдсан адуу.
-Танай энд суманд 10 түрүүлсэн морийг дархалдаг гэж байсан. Тэгэхээр хонгор морь лав арав түрүүлжээ дээ.
-Тэгсэн байх. Би бага байсан болохоор сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан Увс аймаг байгуулагдсаны 30 жилийн ойгоор нэг нь 12-т ирж байсан юм билээ. Энэ алаг нь ч ялгаагүй дархлагдсан морь. Аймгийн 30 жилийн ойд 21-д ирж байсан гэдэг юм. Алаг нь хурдан ч хонгортоо арай хүрдэггүй байсан гэдэг юм билээ.
-Увсын 30 жилийн ойгоор хэдэн морь уралдсан гэдэг вэ. Тэр талаар дуулж байв уу?
-300 морь уралдсан гэж ярьдаг байсан санагдана.
-Шагтив гуай хэдэн онд төрсөн хүн бэ?
-Манай аав 1923 онд төрсөн байх. Ямар ч байсан таван жил цэргийн алба хааж,1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан юм билээ. Цэргээс халагдаад ирэхэд нь аав, ээж нь танихгүй харин нохой нь таниад оруулж байсан гэж ярьдаг байсан. Цэргээс ирснийхээ дараа аав маань ноос угаах үйлдвэрийн дарга, сумын сургуулийн нярваар ажиллаж байсан. Зун морь уях болохоороо даргадаа түлхүүрээ өгчихөөд яваад өгдөг байсан гэдэг юм. Тийм л моринд дуртай хүн байж. Ер нь насаараа адуунаас холдоогүй дээ. 1993 онд 70 настайдаа бурхны оронд одсон.
-Шагтив гуай хэдэн хүүхэдтэй вэ?
-Бид эцэг эхээс арван хоёулаа. Надаас бусад нь цөм суурин газар бараадсан. Би л энэ нутагтаа үлдэж, өвөг дээдсийнхээ голомтыг сахиж байна. Аав маань нас дээр гарсан хойноо намайг “хэдэн адуундаа эзэн болж, намайг байгаа дээр газар үз” гэдэг байсан юм. Тэгээд намайг явахгүй болохоор өөрөө дагуулж явж хүртэл үлгэрлэж байсан.
-Таныг адуутай ойр явах хүн гэж мэддэг байсан юм болов уу?
-Магадгүй л юм. Намайг 1981 онд цэргээс халагдаж ирэхэд 13-тай дүү маань моринд чирэгдээд эндчихсэн. Аав намайг моринд ойртуулахгүй, ямар сайндаа мотоцикль хүртэл авч өгч байхав.
-Ингэхэд та хэзээнээс бие даан морь уяж байгаа юм бэ?
-Аавыгаа бурхан болсноос хойш л морь уяж байна даа. Ний нуугүй хэлэхэд аавыгаа амьд сэрүүн байхад морь мал гэж тэгтлээ сонирхдоггүй байлаа. Хүн гэж эцэг эхээ байхад мөнх юм шиг дэрвэж явах юм байна шүү дээ. Аавыгаа бурхан болсноос хойш уяаг нь зэврүүлээд яахав гээд ганц нэг морь уяж байгаа. Гэхдээ их амжилт гаргаагүй ээ. Сумынхаа баяр наадамд ганц нэг морь айрагдуулсан өвөг дээдсийнхээ удмыг залгаж, морь уяж байгаа жирийн л нэг уяач.
-Цааш цаашдын уралдаануудадаа амжилттай наадаж, айраг түрүү олныг аваарай.
-Та бүхэнд маш их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл. Увс аймгийн тусгай дугаар. 2015 он





2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
1 цагийн өмнө Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
1 цагийн өмнө Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
3 цагийн өмнө Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
14 цагийн өмнө Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
16 цагийн өмнө Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
20 цагийн өмнө Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
22 цагийн өмнө Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
22 цагийн өмнө Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Өчигдөр, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Өчигдөр, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Өчигдөр, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Өчигдөр, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Өчигдөр, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Өчигдөр, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Өчигдөр, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Өчигдөр, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Өчигдөр, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
20 цагийн өмнө Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Өчигдөр, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
14 цагийн өмнө Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Өчигдөр, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Өчигдөр, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Өчигдөр, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Өчигдөр, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
22 цагийн өмнө Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
16 цагийн өмнө Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
3 цагийн өмнө Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Өчигдөр, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
22 цагийн өмнө Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
1 цагийн өмнө Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
1 цагийн өмнө Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
211.36.144.203
Мундаг шүү.
Reply202.9.42.81
My hurgen ah shu de mundag
Reply