Бэлтгэл хурандаа Г.Бямбасүрэнгийн “МОНГОЛ ТӨРИЙН ЁСЛОЛ, ХҮНДЭТГЭЛИЙН ТҮҮХЭН ТОВЧОО” номын нээлт боллоо


Түүхийн ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа Г.Бямбасүрэнгийн “Монгол төрийн ёслол, хүндэтгэлийн түүхэн товчоо” номын нээлт Хууль сахиулахын их сургуулийн “Эрдэм” танхимдболлоо. Номын зохиогч тэрбээр монгол төрийн хүнлэг сайхан ёсолгоо, сүрлэг хүндэтгэл ямар байсныг 2230 жилийн түүхийн сурвалжаар эрхлэн уншигчдад хүргэж буй нь энэ юм.
“Монгол Улсын тусгаар тогтнол, эх газар нутгийн бүрэн бүтэн байдал, Монголын язгуур хэл соёлын уламжлалт бодлого анхны төрт улсын үеэс өнөө хүртэл 2230-аад жилийн туршид төрийн ёслол хүндэтгэлийн гайхамшигт өмч, өв бүтээсний утга учрыг сэргээн төр барих ухаандаа удирдлага болгоосой гэсэнд оршино. Төр эрхэмсэг оршихуй хийгээд төрийн мөн чанар хүч чадал, цог хийморь нь өөрийн гэсэн уламжлалт дэг жаягаараа төрийн залгамж бодлогын нэг болж байсныг харийн жуулчид, XIII зууны үеэс цөөнгүй дурсамж ном бичигдсэн байдаг ч “Монгол төрийн ёслол, хүндэтгэлийн түүхэн товчоо” ном анхных гэж болно хэмээн” түүхийн ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа Г.Бямбасүрэн онцолсон.
Шинэ номын нээлтэд Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Т.Галсан, БНМАУ, ЗХУ-ын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаа, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Бямбасүрэн хурандаагийн ууган шавь нарын төлөөлөл, Цэргийн дээд сургуулийн анхны төгсөгч, УИХ-ын гишүүн асан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав, Хууль сахиулахын их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, Эрдэм, шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ, ХХЕГ-ын дэд дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн, хуульч, зохиолч, яруу найрагч, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Д.Баяндалай тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцлоо
Монгол төр, түмэндээ “Монгол төрийн ёслол, хүндэтгэлийн түүхэн товчоо” хэмээх номоороо бэлэг барьж буй Г.Бямбасүрэн гуай Монголын төрт улсуудын төрийн ёслол хүндэтгэлийн судалгааг нэгтгэж, эрдэмтэн багш, анд нөхөд, үр хүүхэд, хойч үеийнхэндээ өвлүүлсэн бөгөөд дээрх арга хэмжээнд оролцсон зочид төлөөлөгчдөд талархсанаа илэрхийлэв.
Тэрбээр төр улсын тусгаар тогтнол, эх орныхоо газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалалцаж, хүйтэн дайны үед 30 гаруй жил хилийн анги, салбарт алба хаасан хилчин хурандаа нарын нэг юм. Төр улсынхаа 2230 жилийн түүхээс төрийн ёслол хүндэтгэл, ард түмний зан соёлыг судлахад мэдлэг, ур чадвараа зориулсан түүхийн ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа Г.Бямбасүрэн монгол төрийн ёслол хүндэтгэлийн сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан бөгөөд Хууль сахиулахын их сургуулийн профессор цолтой судлаач багш нарын нэг билээ. Тэрбээр Монгол төрийн ёслол үндэсний хүндэтгэл, Монгол Ёсон, Төр ёсон, Мөнх тэнгэр-бөө зан үйлийн шүтэлцээн, Ёслол хүндэтгэлийн толь бичиг бүтээхэд оролцсон төдийгүй ард түмнийхээ уламжлалт цагаан сарын ёслол хүндэтгэл зан үйлийн талаар бие даасан DVD гаргаж, 2010-2016 онд цагаан сарын уламжлалт зан ёсыг олон нийтэд сурталчилсан соён гэгээрүүлэгчдийн нэг аж.
Мөн 2011 онд монгол төрийн үүсэл бэлэгдлийн уламжлал номыг санаачлан хамтын бүтээл болгон туурвисан нь тухайн жилийн шилдэг номоор шалгарч байжээ.
Ц.Баттуяа


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна