Соёолон адууны хийморьтой АЮУРЫН ДАШГЭНДЭН

2018 оны 3-р сарын 23 -нд

Монголчууд хэзээнээсээ адууны угшил, хүний удмыг чухалчилсаар ирсэн нь өнөөдөр ч үнэ цэнэтэй хэвээр байна.
Улсын баяр наадамд хоёронтаа соёолон адуу айрагдуулж, сум орон нутгийнхаа нэрийг өргөсөн Аюурын Дашгэндэн бол та бидний сайн мэдэх “дааган”хэмээх Р.Ганхуяг Манлайн өвөө юм. Бүр тодруулбал, Манлай ээж Доржхандын аав билээ. Бага адууны уяаг илүүтэй тааруулж түүгээрээ алдаршсан Р.Ганхуяг Манлай дээдчүүлийнхээ үйл хэргийг залгамжлан төрийн наадамд хоёр үеэрээ морь айрагдуулсан гэх бахдалт түүхийн эзэн болоод байгаа билээ.
Ингээд Манлайн өвөг эцэг А.Дашгэндэнгийн талаар хүү Д.Мөнгөнхуягийнх нь ярьсныг сийрүүлэн хүргэе.
Миний аав Аюурын Дашгэндэн 1905 онд Төв аймгийн Баян сумын нутаг Үнэгтийн шинэ ус хэмээх газар айлын тав дахь хүү болон мэндэлсэн. Бага насаа тэр үеийн багачуулын нэгэн адил аав ээжийн гар дээр өнгөрөөж, хүүхэд ахуй цагаас мал маллах арга ухаанд суралцаж байгаад цэргийн албанаа татагдсан гэдэг. Халагдаж ирээд адуу маллаж, 1958 онд Баян сумын “Цацрал” нэгдэлд гишүүнээр элсэн орж, түүнээс хойш нэгдлийн адуу маллаж байсан. Адуунд дуртай багын зандаа хөтлөгдөн морь уяж сум, аймаг, улсын наадмаас айраг түрүү авч, нутгийн олонд сайшаагдаж явсан. Мөн нэг нутгийн Шийтэр, “дулаан” хэмээх Дамдинжав, Лувсаншарав, Базарваань, Түвдэнчоймбол, Лувсанчойндон, хүү Галбадрахын Пунцагбалжир нартай морь уяж, төрийн наадамд хэдэнтээ ирэхдээ 1950 онд соёолон буурал азаргаа айргийн тавд, 1957 онд шарга соёолонгоо айргийн гуравт тус тус хурдлуулж байсан. Үүнээс гадна 20-ийн дотор давхисан морьд олон байсан гэдэг. Би аавыгаа одоогийнхтой адил цол хэргэм олгодог байсан бол Алдарт уяач болчихсон байгаа гэж боддог юм. Аав минь “дулаан” Дамдинжавын зэгэл азарганы төл хонгор үрээг авч, адууныхаа удам угсаа сайжруулсан бөгөөд хоёр хүүхэд нь бага сургуульд байсан учир хүргэн ах Дэмбэрэлд өгч, тэр нь Эрдэнэ сумын Гэсэрваанийн хүрэн азаргатай ид уралдаж айраг, түрүү авч байжээ. Хожмоо тэрхүү хонгор азарганы төл хонгор үрээг надад өгсөн ч би цэрэгт явах болоод дүү Манлай уяач Р.Ганхуягт өгч, түүний төл цавьдар даага улсад айрагдаж байлаа. Аав маань хурдан адууг олон талаас нь шинжиж уяхын зэрэгцээ идэш хоолыг нь сайн тохируулдаг хүн байсан санагддаг юм. Тухайн үед одоотой адил тэжээл тариа гэж мэдэхгүй, жинхэнэ борог өвс ногоогоор уяж, хурдлуулдаг байжээ. Сонирхуулж ярихад Манлай уяач Гарамжав агсан аавын минь уясан морьдыг унаж уралддаг байсан юм билээ.
Насаараа адуу маллаж, адууны төлөө явсан аав минь 1964 онд улсын баяр наадамд морь уяж очоод насан өөд болсон юм.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна