АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ М.ЭНХБАЯР: ОЛОН НААДАМ ХЭССЭН МОРЬ, ХҮН ХОЁР ШААЛ ОНДОО БОЛДОГ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын уугуул, Нам толгой нэгдүгээр багийн харьяат, аймгийн Алдарт уяач Мягмарын Энхбаярын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. 1974 оны намар төрсөн тэрээр 2010 онд аймгийн Алдарт уяач, 2013 онд сумын Сайн малчин болж байжээ.
-Таны хурдан морь уяж сойх болсон түүхээс яриагаа эхэлье?
-Миний буурал эжий надад нэг шийр цагаан хар морийг тугалтай үнээгээр худалдаж авч өгсөн юм. Тэр бол 1988 он шиг санагдана. Өнөөхөө би өвөл нь суманд тэжээгээд, зун нь уясан. Би чинь тэгэхэд долдугаар ангийн хүүхэд улс дагаад л уяж байгаа нь тэр. Өөрөө хүндээд мориноос хасагдсан болохоор хүүхэд гуйж унуулаад сумын наадам 14,15-аар ирүүлсэн юмдаг. Түүнээс хойш тасралтгүй хурдан тууртын хийморьт сүслээд гуч шахам жилийн нүүрийг үзэх гэж байна. Дараа нь адуучин Маамаа гэж хүнээс нэг хул үрээ авсан нь миний хоёр дахь адуу. Гэхдээ айхтар айргаар давхиж байгаагүй юм. Харин шийр цагаан хар морь бол хоёр, гурван жилийн дараанаас айрагдаж, миний уяачийн түүх эхэлнэ шүү дээ.
-Эмээгийн авч өгсөн морь хаанахын адуу юм бэ?
-Яг нутаг адуу байгаа юм. Баадай Отгон гэж манай эндэхийн адуучин хүн байсан юм. Түүний хүү дүлий Баяраагийн унаган морь. Би хар морио өөрөө ч унадаг байлаа. Өөрөө унаж нэг удаа 12-оор давхиулсан. Сүүлд нь миний муу найз, одоо талийгч болчихсон Энхболд маань унаж нэг долоогоор ирсэн. Харин 1995 онд таван харыг айргаар орж байхад минийх тавлаж байлаа. Тэгэхэд Цэндсүрэнгийн халтар, Адъяасүрэнгийн хар морь лав орж байсан юмдаг.
-Шийр цагаан хар морины дараа ямар мориор наадаж байв?
-1992 онд Байдрагийн 50 жилээр жороо хондон мориороо алтан медаль авч, хар морь есөөр ирсэн юм. Миний энэ жороо хондон морины эх цавьдар гүүг аав маань Сайнбилэг гэж хүнээс авч байлаа. Аавыг маань энэ нутгийн кино Мягмар гэлцдэг. Кино механик хүн л дээ.
-Танай энд жороо морь олон уу?
-Олон шүү. Арваад морь уралдчихна. Хондон морь даагандаа аман хүзүүдэж, 1993 онд шүдлэн дөрөвлөөд, хязаалан уяалгүй жороод оруулаад, соёолонд нь зарчихсан юм. Тэгээд Хүрээмаралд очоод хоёр жил болохдоо Гурванбулагийн “Буман адууны баяр”-аар аман хүзүүдсэн. Дараа нь гүйгээд ирэхээр нь би буцаагаад авчихсан. Түүнээс хойш сайн ч давхисан. Ихэвчлэн жороод уралдаж, нийт 33 медаль авснаас дөрөв нь л мөнгө байна. Бусад нь дандаа алт.
-Өөр ямар адуугаар одтой наадаж байв даа?
-Би ч зүүн талаас адуу мал айхтар авч байгаагүй ээ. Нэг хээр морь ч давхиагүй. Өвлийн уралдаанд л нэг зургаагаар давхив шив. Харин Архангайн Чулуутаас бол хэд хэдэн адуу авсан. Буян дагуулсан ээлтэй газар байгаа юм. Уул усаа дагаад тэд хүн чанар ч их сайтай хүмүүс гэж боддог юм. Манай нутгийнхан ч ялгаагүй л дээ.
Тэндхийн Бэгзийн Лхагвасүрэн гэж хүнээс битүү үрээ авчирч байсан нь миний том хонгор халзан морь. Авчраад хязаалан уяж, энд арав дотор давхиулаад тэр жил нь Чулуутад очиж нутагт нь түрүүлгэсэн. Миний энэ халзан морины өвөг эцэг нь Бэгз гэж хүний хурдан халзан азарга байсан гэдэг. Өөр Дорнодын Хөлөнбуйраас нэг үрээ авсан.
-2010 оны аймгийн Алдарт уяач билүү? Одоо хичнээн айраг түрүүтэй болоод байгаа вэ?
-Тиймээ, 2010 онд аймагт данстай уяач болсон. Аймагт 16 түрүүтэй юм уу?
-Зөвхөн аймагт уу?
-Хэдэн жилийн өмнө бүс гэж болдоггүй байлаа. Тухайн үед сумын ойд гурван сумын морьд ирсэн бол аймгийн хэмжээний нааддаг тооцдог байсан юм. Энэ бол 2010 оноос өмнө шүү дээ. Би чинь Баянбулаг, Гурванбулагийн ойнуудаар их явсан. Өнөөдөр хөтөлж ирсэн хар морио Галуутад нэг сургуулийн ойгоор түрүүлгэж ч явлаа. Гэхдээ энд сургуулийн ойг тооцохгүй л дээ. Замын холыг туулан очоод гаргасан амжилт болохоор би ярих дуртай. Одоо бол цаг сайхан болсон. Ачиж очоод л уралдуулчихаж байна.
-Аймгийн баяр наадамд морь айрагдуулж байв уу?
-Ламын гэгээний даншиг наадамд жороо хондон морио аман хүзүүдүүлсэн. 2009 оны 370 жилийн ой юмуу даа. Би тэр наадмаар хоёр жороо, хоёр их морьтой очоод их морь нэг нь 28-аар, нөгөө нь 70 гарч ирсэн. Нэг жороогоо уралдуулж ирчихээд Өмнөговийн Гурвантэсийн Мэндээд зарчихсан. Ноднин ой нь болсон, миний шарга морь аман хүзүүдээд л байна лээ.
-Уяа эвлүүлсэн 30 шахам жилээс уяачийн хувьд оргил үе хэзээ байсан бол оо?
-Би ер нь шийр цагаан хар морь, саяны жороо морь, сартай халтар мориор наадсан. Сүүлд нэг хар мориор наадаж тав түрүүлгэж, хоёр айрагдуулсан. Эндээс 2011 онд их сайн наадсан юм. Тэр жил би 11 морь уяж долоог нь айргаар оруулсан. Их насанд хээр, хонгор халзан орж, хязаалан түрүүлэн, шүдлэн аман хүзүүдсэн. Өөр ямар морь орлоо доо, тулгамдаад мартчихлаа. Тэгээд Гурванбулагийн ойд очиж цавьдар морио түрүүлгээд, хязаалан үрээ гурваар давхиулчихаад ирсэн. Харин уржнан жороо мориороо сайхан наадсан. Гэхдээ зодогийг нь тайлсан болохоор дахин уралдуулаагүй л байна.
-Энд зодог тайлахад ямар ёслол хийдэг юм бэ?
-Хөгшин морио мордуулж ёслоод түрүү морьдодоо хүндэлтгэл үзүүлдэг. Ингэж сумандаа зодог тайлуулчихаад Загийн ойд очиж түрүүлсэн. Дараа нь Архангайн Чулуутын 90 жилд аваачиж тавиад түрүүлсэн.
-Энийг чинь жинхэнэ утгаараа зодог тайлсан гэх үү?
-Үгүй энэ Сүхбат аварга чинь зодог тайлчихаад барилдаад л байсан биз дээ. Тэрнээс ялгаа юу байгаа юм. Гэхдээ одоо хөөрхий яс нь амарч байгаа байх аа. Энэ жил 25 хүрчихлээ.
-Та дандаа авмал адуугаар наадаад байна уу?
-Авмал голдуу. Гэхдээ унаган адуунаас хээр морио суманд гурав түрүүлгэсэн. Өөр нэг хүрэн азарга байна. Арваас мултрахгүй байж байгаад хэдэн онд билээ тавласан. 2008 онд билүү. Тэрний төл нэг хурдан хээр морь байна. Гоё хээрээ 2000 онд соёолонд сумандаа хол тасархай түрүүлсэн. Тэр шар хээр морины төрсөн дүү нь байгаа юм. Хоёулаа миний хүрэн азарганы л төлүүд байгаа юм.
-Уулзаж байхад удам дамжсан уяачид их олон таарлаа. Таны хувьд...?
-Аав ээж хоёр маань Баянбулагийн улс. Аав залуудаа адуучин яваад дараа нь кино тавьж эхэлсэн гэдэг юм. Ээж болохоор насаараа цэцэрлэгт ажилласан. Энд сонирхуулахад манай ээжийн аавын төрсөн ахын хүүхэд нь жүжигчин Дорлигжав байгаа юм. Би дээрээ ганц ахтай. Тэр маань бас кино драмын жүжигчин байгаад одоо багийн дарга хийж байна. Эцэг эх маань насаараа л төвд ажиллаж амьдарсан. Харин би 1990 онд мал дээр гарсан юм.
-Одоо таны хүүхдүүд морь мал уяж байна уу?
-Би охин хүү хоёртой. Хоёулаа л хурдан морь унаж өслөө. Одоо мөн хоёулаа уяж байна.
-Бидний яриа энд хүрээд жаргаж байна. Таны сэтгэлд хоногшсон хамгийн сайхан наадмын дурсамжаар яриагаа өндөрлөе?
-Наадам бүхэн өөр өөрийн дурсамжтай. 1999 онд их халуун зун болж билээ. Тэгэхэд аав бид хоёр Дэчинрагчаа ахтай гурвуулаа Баянхонгорын Ламын гэгээний даншиг явах замлаа Баянбулаг орлоо. Шөнө аав, өнөө ахтай ганц шил юм задлаад майхандаа тухалчихлаа. Яах аргагүй л би морьдоо хооллож хонох ажилтай боллоо. Тэгэхэд унаачаар миний ахын хүүхэд Боогоо хамт явсан. Тэр үед Баянбулагийн жороо боро азаргатай хүн ирээд манай морьдыг нэлээн дөхүүлсэн шүү. Нутгийнхан ховор Манз гэхээр андахгүй ээ. Хөөрхий одоо байхгүй л дээ. Ингэж 1999 онд аав ээжийнхээ нутагт очиж, жороо морио түрүүлгээд, их морио аман хүзүүдүүлж, хязаалан тасархай түрүүлгээд, соёолон дөрвөөр давхиулж их сайхан наадсан. Дэчинрагчаа ахын морь ч сайн давхисан. Бид хэд хоёр мотоцикльтой, гурав дөрвөн хивсийг нь ганзагалаад ирж байлаа.
Ер нь нэг наадам дээр очоод заавал нэг хүнээс нэг үг заавал сонсоно гээч. Одоо ч ялгаагүй. Олон наадам хэссэн морь хүн хоёр шаал ондоо болдог юм. Давхихгүй байсан морь ч олон наадамд очоод ирэхээрээ давхихыг л боддог юм шиг санагддаг.
-Одоо шөнийн хоёр цаг болж байна. Амралтын цагаасаа хугаслан бидний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2 цагийн өмнө Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
3 цагийн өмнө Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7 цагийн өмнө Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
8 цагийн өмнө Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
12 цагийн өмнө Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
12 цагийн өмнө Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
14 цагийн өмнө Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Өчигдөр, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Өчигдөр, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Өчигдөр, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Өчигдөр, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Өчигдөр, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Өчигдөр, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Өчигдөр, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Өчигдөр, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Өчигдөр, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Өчигдөр, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Ням, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Ням, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Ням, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Ням, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Өчигдөр, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Өчигдөр, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Өчигдөр, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Өчигдөр, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Ням, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Өчигдөр, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Ням, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
14 цагийн өмнө Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Өчигдөр, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
8 цагийн өмнө Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Өчигдөр, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Өчигдөр, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Өчигдөр, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
12 цагийн өмнө Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
12 цагийн өмнө Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Өчигдөр, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
3 цагийн өмнө Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2 цагийн өмнө Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7 цагийн өмнө Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна